Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Үүрцайх. Show all posts

Мөнхбат, Үүрцайх ~ Сүүн цагаан хурим

2:27 PM
Хадгаа дэлгэн сүүгээн дээжилсэн
Ахмад настны буянт сургааль
Хажууд минь суугаа энхрий хань минь
Амьдралд багтсан хайрын мишээл

Дх:
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим

Инээд баясал дуу хуурыг
Айзам түрсэн жаргалын өргөө
Идээний дээж амттан алгалсан
Анхны хайрын хуримын өдөр

Дх:
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим

Эх орондоо өргөө нэмсэн
Нар гийсэн ивээлт өдөр
Энхрий чамтайгаа амьдрал холбосон
Насаараа мартахгүй хуримын өдөр

Дх:
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Read On 0 - сэтгэгдэл

Мөнхбат, Үүрцайх ~ Хэцүү

11:15 AM
Хэчнээн удаан хол зам туулаад
Чиний тухай бодсоор
Хаа хүрч зогсохыг минь чи надад хэлээч
Найдаж хэлсэн үгийг минь чи
Тэрхэн зуурт төгсгөл болгоод
Хэнэггүйхэн мишээлээ зүрхэнд сийлж одсон

Үүрд дотроо би хайрлаад
Дурсамж болгоод чамайг үдэх л байж
Үүнээс хойш би чиний
Мэндлээд өнгөрөх танил
Мэдээж чамд хайртай нэгэн

Өөрийг чинь би хайрлах ёсгүй байлаа гээд
Үргэлж санах чамайг
Мартаж чадахгүй
Хэзээ ч болихгүй

Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш

Өдрүүд урсаад
Шаналал хайлаад
Чамгүй өглөөг угтсаар
Хаашаа явсныг чинь хэлж мэдэхгүй
Хайрлаж дассан сэтгэлийг чи
Нандин үгсээр услахгүй ч
Санаандгүй таарч зөрөхдөө
Нэг л дотно мишээнэ

Өөр хэний ч өгөөгүй
Тийм л сайхныг
Өөр минь чи үлдээж
Зүүд юм шиг харц чинь
Хэзээд намайг сэрээнэ
Хэцүү ч нэг л дулаан

Өөрөөс чинь би
Хайр гуйхгүй ч
Харах бүртээ
Өнгөрч үлдсэн үедээ
Эргэн очих шиг
Эхнээсээ давтах шиг

Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ

Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ

Үүрд дотроо би хайрлаад
Дурсамж болгоод чамайг үдэх л байж
Үүнээс хойш би чиний
Мэндлээд өнгөрөх танил
Мэдээж чамд хайртай нэгэн
Өөрийг чинь би хайрлах ёсгүй байлаа гээд
Үргэлж санах чамайг
Мартаж чадахгүй
Хэзээ ч болихгүй

Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ

Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Read On 0 - сэтгэгдэл

Мөнхбат, Үүрцайх ~ Хайр гэрэлтсэн харц

4:52 PM
Амьдралаас чамайг би хайж олсон
Аз жаргал сайн сайхан зүрхэнд гэрэлтсээр
Бодолд автсан гүн шөнийн тэр зүүдэнд минь
Бороо болж асгарсан чи бид хоёрын хайр

Дх: Хайр гэрэлтсэн тэр л харцыг хэзээ ч би анзаарч байсангүй
Гандаж шаралсан зүрх минь тэгэхэд харин өнгөө олсон /х2/

Жаргалаа хайж чи надаас явлаа гэвэл
Би яах вэ чи минь бодоорой
Намайг битгий ганцаардуулж орхиорой
Чамгүй амьдарч үнэхээр чадахгүй ээ

Дх: Хайр гэрэлтсэн тэр л харцыг хэзээ ч би анзаарч байсангүй
Гандаж шаралсан зүрх минь тэгэхэд харин өнгөө олсон /х4/
Read On 0 - сэтгэгдэл

Үүрцайх - Өвлийн өнгө

9:12 AM
Мөнгөн шөнийн эгшиг цацраад
Мөнхийн одод анивчин гялбана

Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа

Саруул шөнийн сэлүүхэн гудмаар
Сайхан чамтайгаа зугаалан явахад
Хөөрөн будрах цасан ширхэг
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа

Цасан ширхэг чиний сэтгэлд
Цэлмэг тэнгэр миний итгэлд

Энх цагийн дуугаа дуулан
Эх дэлхий мөнхөд эргэлдэнэ
Аагим цагаан хүслээ дээдлэн
Хорвоо дээр хослон жаргая аа
жаргая аа
Хорвоо дээр хослон жаргая аа
Хүслээ дээдлэн жаргая аа жаргая аа
Өвлийн өнгө сэтгэлд гэрэлтэнэ
Read On 0 - сэтгэгдэл

Мөнхбат, Үүрцайх - Хавар чи бид хоёр

9:12 AM
Харцанд чинь нялхарсан миний сэтгэл
Хайраар халгилсан миний зүрх
Хайлган урьхан хаврын тэр улирлыг
Дурсдаг шүү би дурсдаг

Дх:Чи бидний ариухан гэгээхэн
Цээжинд минь дурлалын аялгуу
Уяралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэн эгшиглэнэ

Харамслыг бидэн хоёрт төрүүлээгүй учраас
Ханилахын заяаг төөрүүлээгүй болохоор
Хайр мэндэлсэн хаврын тэр улирлыг
Зүүдэлдэг шүү би зүүдэлдэг

Дх:

Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи
Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь

Дэлгэрсэн бид хоёрын амин улирлаа
Эргэх цагийг алтан үеээ
Эгэлгүй нандин хаврын тэр улирлыг
Үгүйлдэг шүү би үгүйлдэг

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2