Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Зовлон жаргал. Show all posts

Батсүх - Зовлон жаргал

8:55 AM
Цoнхны цаанаас хүйтэн салхиараа
Харанхуй шөнө бухимдана
Цогтой юу галны дэргэд хоёулаа
Хайрын элчинд дулаацан сууна

Гэгээ нь үгүй хар салхи гадаа шуурч
Атаат хүмүүс биднийг тойрон хорссон ч
Гэрэлтэй юу итгэлээр хоёулаа
Аминдаа л нэгнээ дулаацуулъя!

ДХ: Зовлон жаргалаа хамт хуваагаад
Зүрхний илчээр дулаацъя
Бүхнээс гамнаад бие биендээ
Бяцхан ид шидийг бэлэглэе!

Хүний муу тэнгэрийнхтэй адилаар
Хол одож мөргүй арилдагсан бол
Эрээн бараантай амьдрал гэдэг гаслан
Энэрэлгүй байхаа болихсон болов уу

ДХ:

Yг,ая: Б.Бат-Оргил
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2