Showing posts with label Дууны нэр: Сартай шөнийн хайлал. Show all posts
Ариунаа - Сартай шөнийн хайлал
2:05 PMСартай шөнийн анирхан алсад
Сансрын хүрдэнд одод тоглон мишээнэ
Сайхан амрагаа тэврэн суухаар сэтгэл уяран хайлна
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай
Мөнгөн саран мөрөөдлийн саран
Мөсөн дэнлүү бэдэрлэн гэрэлтэнэ ээ
Мөдхөн мишээх үүрээр хоёулаа
Сартай ханьсан шингэе
Мөнхийн юм шиг янагийн зүүднээс нартай ургая
Дх:
Тэнгэрт одод харваж байна
Тэр од минийх бишээ
Тэнд цахилж байна
Тэр од чинийх, минийх биш ээ
Тэмдэгт од минь харвахгүй ээ
Оддын наадаанд очъё юу гэхээр
Орчилын зай нь дэндүү холдоод байна
Онгон хайраар биендээ хайлаад үүд өрхөө эзэгнэе
Орчлонг хоёул хамтдаа баясгаж ханьсан жаргая
Орчлонг хоёул хамтдаа баясгаж ханьсан жаргая
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай