Motive ~ Тэнгэрийн охин
3:42 PMЦэв цэнхэр тэнгэрийн орон зай руу
Цэх дээшээ дүүлэхийг би хүснээ
Чимээ нь үгүй үүлэн дэнд завилаад
Чихнээ сонсголонт аялгуу бичье
Тэгээд би хамгаас тод гялалзаад
Тэнгэрийн охинд хайраа өгнөө
Алиман сарны туяатай огторгуйн дунд
Амраглан жаргаж дүүлэн ниснэ
Дх:Үнэндээ би дэлхий дээр төрсөн ч
Үүрдийн үүрд би тэнгэртээ ууснаа
Анивчин гялалзах тэртээх оддын дунд
Амраг чамтайгаа эрхэсийн дунд уулзнаа
Шөнийн тэнгэр орно гэр минь бол гээд
Шүлэг дуу ая, жигүүр минь бол гээд
Ягаахан уруул чинь амьсгал минь бол гээд
Янаг хайр чинь амьдрал минь бол гээд
Уртаас урт он жилүүд өнгөрөвч
Урваж би тэнгэрээсээ урвахгүй ээ
Үй түмэн гариг оддыг нөхөөд
Үзэсгэлэнт төгөлдөр чамаасаа ч урвахгүй ээ
Дх:Үнэндээ би дэлхий дээр төрсөн ч
Үүрдийн үүрд би тэнгэртээ ууснаа
Анивчин гялалзах тэртээх оддын дунд
Амраг чамтайгаа эрхэсийн дунд уулзнаа /2/