3 Бүдүүн & Outlaw – Аз жаргалын төгсгөлд
9:57 AM Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ….. шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
TG feat Болд, Энхзол - Цорын ганц [AZ Ойрхон OST]
5:15 PMЦорын ганц
1р бадаг
Зэрэгцэн суугаа зөвхөн нэг л зүг ширтэхэд
Чиний хэлсэн үгс мөрөөдлийнхөө өмнө бүү сөгд
Аз жаргалын тухай надад ямар ч хүсэлт
Хэлээгүй шийтгэл өгсөн чиний халуун үнсэлт
Цагаар биш минут секунд тутамд
Чамаар би агаар ус мэт дутна
Цагаан морьтой хаанхүү чин мөн ч биш ч бай
Яг одоо бол би чиний л өмч
Түнэр харанхуй шөнөөр ч
Чиний үнэр шингэсэн хөнжлийг би нөмөрч
Зүүдлэн нойрсоход дуг хийж биш
Зөвхөн хамт байна тэр бол миний л гүнж
Яг энэ мөчөөс чи бид хамтдаа
Мэдэрч авах зүйл бүхнээс амттай
Аз жаргалыг чи бид 2 зохионо
Зөвхөн чамд минь энэ л бүхэн зохино
2р бадаг
Бүсгүй минь нүд рүү минь хар надад итгэ
Бид 2-н дунд асаж байгаа зүйлийг хайр гэдэг
Ард үлдсэн бүх бэрхшээлийг хараал идэг
Аз жаргал гэж бид өөрсднөө л бүтээдэг
Бидэнд бэрхшээлийг давах туршлага бий
Биелүүлэхийг хүссэн аз жаргал гэж бий
Бидэнд тууж өнгөрүүлсэн оршил бий
Битүүхэнд чамайг ойлгох түших хүн чин би
Хорвоо дээр өнгө сүлэлдэнэ олон янз
Харин чи бол миний хувьд цорын ганц
Хальт ч болох тэр мөчөд чамайг хармагц
Хайж байсан бүхнээ олсон нь миний аз
Туулах зам урд дуулах үгс дуудах нэр хуурах зүйл үгүй
Чамд дуусах хүсэл дуусгах болоогүй учираас
Энэ бүх зүйл тур зуурых бус
Цорын ганц
3р бадаг
Аз жаргал гэж нэрийг хүн бүхний толгойд
Зөвхөн нэг л утгаар хүмүүс үсэж ойлгоод
Алт мөнгө алив эд баялагаар төсөөлнө
Аа харин хайрт минь чи л байхад төгсгөл нь
Амар сайхан жаргадаг үлгэр мэт байх болно
Амьдралын диваажингаа харин 2л хайж олно
Гол нь чи надад итгэ хонгор минь хүлээн тэс
Аз жаргалын шувуухай минь харин тэнгэрт дүүлэн нис
Гэж дуулаад ч ирэхгүй ч хамт байх өдөр ойрхон
Хэл дуулгаад ирдэггүй ч аз бидэнд ойрхон
Ховор олдох завшаан мэт баярласан зүрхэндээ
Сар жилээр хүлээсэн чамайг хардаг зүүдэндээ
Амалсан үгэндээ үнэнч хэзээд хэвээрээ
Амссан хайрын амт сартай шөнийг мартаагүй
Хол гэж бүү бод би үргэлж чиний дэргэд
Хожим цэнгэж бүү бод хүлээсээр байна чамайг ирэхэд
Болд - Crazy fashion ft quiza
4:39 PMyou driveing me grazy
please thinking about ladies yeah
shall we go
Тэр бүсгүй гуалиг биетэй дур булаам
Тэр бүсгүйн алаг нүд бас уруул ам
Түүнийг чимнэ өвөрмөц царай нь
Тэр дээр нь надаас өндөр арай
Түүний байгаа байдал шийдэмгий
Түүний зан чанар бас эрэмгий
Түүний имидж яг л yeaoooh
Түүнийг хараад хүмүүс ярина
Бүгд falled in love
Биеийн харьцаа 90 60 90
Үргэлж ихэмсэг оршино тэр
Бусад нь түүнийг дууриана
Миний зүрхийг татна маш ихээр
Тэр ширүүн салбарт өрсөлдөгч
Түүний ажил амьдрал загвар өмсөгч
Тэр өөрөө байгаа нь загварын ертөнц
Түүний алхаа гишгээ харц бүгд секси
Намайг хайлуулна
Чи намайг хайлуулна
Чи намайг уяруулна
Чи намайг дуулуулж дурлуулж
Би чамайг одоо өдөр бүр
Бодож алхана мөрөөдөлдөө
coz you driving me crazy
please thinking about ladies
yeah listen
come on
shall we dance
Би дэлхийг тойрохдоо хайрлаж дурлаж байгаагүй ээ
Гэхдээ чам шиг бүсгүйг хэзээ ч хараагүй ээ
Чи намайг яаруулна
Яаруулад дааруулна
Чиний хойноос гүйсэн нь хайран мөнгөө яиаруулна
Чиний гар утас л гэхэд мянган ногоон
Чиний дугаар бол адилхан тоо
Чиний даашинз Чиний машин
Чиний бүх л юм цаанаа нэг л фашион
Тэр ширүүн салбарт өрсөлдөгч
Түүний ажил амьдрал загвар өмсөгч
Тэр өөрөө байгаа нь загварын ертөнц
Түүний алхаа гишгээ харц бүгд секси
Намайг хайлуулна
Чи намайг хайлуулна
Чи намайг уяруулна
Чи намайг дуулуулж дурлуулж
Би чамайг одоо өдөр бүр
Бодож алхана мөрөөдөлдөө
coz you driving me crazy
please thinking about ladies
Чи эелдэг даруухан байсаныг чинь би мэднээ
Гэвч нүдэндээр өөрчлөгдөн хүсэл тачаал эзэмдэнэ
Гүй ээ яахав байж л байдаг
Гэхдээ ийм бишээ
Нүд булаам хүүхнүүд зөндөө л байдаг
Гэхдээ чи бол өөр
Би мэднэ чи бол
Би мэднэ чадна гэхдээ чи топ
Би мэднэ
Би мэднэ чи бол жимс
Чи бол жимс бас кино од
Надад үзүүл steak
Чамд төлий би tip
Чамаас бусад охид миний нүдэнд харагдана chip
Тэр ширүүн салбарт өрсөлдөгч
Түүний ажил амьдрал загвар өмсөгч
Тэр өөрөө байгаа нь загварын ертөнц
Түүний алхаа гишгээ харц бүгд секси
Намайг хайлуулна
Чи намайг хайлуулна
Чи намайг уяруулна
Чи намайг дуулуулж дурлуулж
Би чамайг одоо өдөр бүр
Бодож алхана мөрөөдөлдөө
coz you driving me crazy
please thinking about ladies
Намайг хайлуулна
Чи намайг хайлуулна
Чи намайг уяруулна
Чи намайг дуулуулж дурлуулж
Би чамайг одоо өдөр бүр
Бодож алхана мөрөөдөлдөө
coz you driving me crazy
please thinking about ladies
Нарлаг Монгол орон
4:09 PMНарлаг Монгол орон
Насаараа амьдрах нутаг
Намайг төрүүлсэн ээжий
Номонд сургасан багш
Ертөнцийн үзэсгэлэн гоо
Ерөөлөөр учирсан нутаг
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ
ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Туулшгүй өргөн талтай
Тоолшгүй олон малтай
Урьдын түүхэнд нэртэй
Уламжлалт Монгол орон
Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг
Хүний сайхан орноос ч
Хавьгүй илүү гэж боддог
ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Зүгээр л нэг хайрлаач
4:09 PMЯагаад чиний харц зүрхэнд минь энд асваа
Халуу шатан дүүгэх хүсэл минь чиний сэтгэл
Яагаад чиний үг зүрхний минь гүнд тусваа
Яг чиний өлмийд би уналаа гуниг минь үлдлээ
Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Чамаас өөрийг бодох бодолгүй болтол зовоо
Чамаас өөрийг хүсэх хүсэлгүй болтол уяраа намайг
Миний дурлал шиг гал халуун хайр гэж үгүй
Миний дурлал шиг гал халуун дурлал гэж үгүй хайрлаач намайг
Яагаад чиний дүр бодолд минь цуг нисвээ
Шүлэг болж ирлээ дуу болж уянгаллаа
Яагаад чиний хайр ахин дахин намайг өдөөнө вэ
Догдлол болж ирлээ дурлал болж зовоолоо
Дх:
Өдөр бүхэн дурласан бол тэр надад итгэх болвуу
Шөнө бүрээр зүүдэлсэн бол тэр надад ирэх болвуу
Цаг цагаар санасан гэвэл тэр хайрлаад уярах болвуу
Түүнийг яаж уяраах вэ зүрхийг яаж булаах вэ
Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Янаг хайрын сэтгэл чамаас хайрыг хүслээ
Яахын аргагүй мэдрээд байна бүүр шатаад байна зүрх минь
Хайртайгаа хэлмээр байна зүгээр л намайг хайрлаад өгөөч хонгор бүсгүй минь
Хайртайгаа хэлмээр байна хонгорхон бүсгүй минь дандаа чамайг санах юм би
Зөөлөн харцыг чинь
Бид мартахгүй
10:53 AMХайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Баясан булиглах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ
ДХ: Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана *2
Хүнлэг хайрын шивнээг
Сонсох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлэн
ДХ: *2
Хар нүдэн бүсгүй минь
Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уярааж
Унтах нойрыг хасна вэ
ДХ: Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирна *2
Янаг хайртай бүсгүй минь
Ямар хүний үр болоод чи
Зүрх минь сэтгэлийг минь дэнслүүлж
Зүүд нойронд минь учрна вэ
ДХ: *3
Алтан хавчаар
10:48 AMАлтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан
ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ
ДХ:
Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна
Гэрлэж амжаагүй явна
4:59 PMТөрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшоод
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлааж наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амсах гэж
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амлан мэлрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байя
Замбуулин хорвоог хамтдаа илээх
Ханийн түшиг чамдаа амлая
Ариунаа, Quiza - Өөрийнхөөрөө
4:42 PMХааяа хүмүүс надтай дэндүү дотносох юм
Харин хэрэгтэй цагт олдохгүй ховорхон юм
Ингээд бодохоор бусдын амьдралыг давтахгүйгээр
Зөвхөн өөрөөрөө хэзээ ч буцахгүйгээр
Хэрвээ миний өмнө шидтэн гарч ирээд
Чиний нэгэн хүслийг биелүүлж өгье гэсэн ч
Билл Гейтс надад бүх хөрөнгөө өгье гэсэн ч
Өөрийн амьдралдаа сэтгэл дүүрэн байна
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
Алдахаас одоо би ердөө ч айхаа больсон
Амьдралын модонд авирч би өөрийгөө олсон
Цаг цагийн өнгө аясаар хэзээ ч хувираагүй ээ
Цаашлах тусмаа би улам эрч хүчтэй
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
Rap:
Jay-Z шиг би нилээн баян эр
J.Lo шиг хүүхэн миний эхнэр
Dr.Dre, Snoop Dog my friends
Миний машин хамгийн cool Mercedes Benz
Ингэж мөрөөднө, мөрөөдөхөд үнэгүй
Үнэгүй, гэхдээ мөрөөдөөд үр дүнгүй
Өөрөөрөө бай! эсвэл хорвоо дээр үнэ цэнэгүй
Өрөөлийг дуурайгаад өөрийгөө тураагаад нураагаад ёстой хэрэггүй
Ганц олдох насандаа алиа салбадай байх албатай биш
Амьдралдаа чи Хамелеон мэт бусдыг бүү хуул
Хамхуул мэт салхи дагаж бүү хийс
Өөрийн гэсэн хэв маягтай, үндэстэн болгон ёс жаягтай
Quiza-н style image-г чи барахгүй, за баяртай
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
3 Бүдүүн - Хүн шиг явж баярлуулья ээжийгээ
3:21 PMАлд биенээс урган төрсөн сүүн бурхан ижийдээ
Аз жаргалынх нь түлхүүрийг атгаж ирсэн нар нь билээ би
Ад зэтгэрийнх нь үүдийг хааж төрсөн хүү нь билээ би, ээжээ
Инээх нь хүртэл эгэл биш ижийдээ
Энгэр бэлийн цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Энгүй ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Эгшин зуур баярлуулж залбирюу гэсиймаа
Аргадах нь хүртэл эгэл биш ижийдээ
Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Агуу ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Агшин зуур гялаалгаж сүсэглэ юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Аашлах нь хүртэл эгэл биш ижий минь
Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё оо
Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би
Нартай ханьсаж гэгээнд нь баяс юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Биеийг минь төрүүлсэн ачийг тань хариулж чадах биш дээ би
Бүүвэйн дуугаа бүх насаараа сонс юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа (баярлуулъя даа)
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ
Ариунаа, 3 Охин - Оюутан Нас Аялгуу
2:02 PMИнээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас
Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас
Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас
Наагий - Чамайг хүлээнэ
3:24 PMИрмүүн цаг чинь чамайг хөтлөөд явсан
Танхил харц чинь танил харц болж өөрчлөгдсөн
Эрхэлж дуудах үг чинь хөндий хоосон өөр болсон
Энхрий царайг чинь бусдаас хайн
Эмтрэх зүрхээ барьж ядна
Үлдээч хайрт минь гэж бодолдоо гуйна
Үүрдийн ногоон мод шиг мөнхийн хайрыг хүснэ
Намайг баясгах инээд чинь өөр хүнийг хөгжөөнө
Насан туршдаа хамт байна гэж би төсөөлсөн
Ялдам цэцэгсээс үнэрийг чинь хайн
Ядсан зүрхээ тогтоож чадна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ (ммм-ммм)
Чамайг хүлээнэ (ммм-ммм)
Аз жаргалтай төгсгөл үлгэрт байдаг шиг
Ариун сэтгэлийг чинь би зурмаар байна
Асаж төөнөх хүслээ ахиад салхиар дэвүүрдэнэ
Алдсан хайраа буцаах сахиуст тэнгэрийн урд сөгдөнө
Бороон дуслуудаас нулимсыг чинь хайна
Бачимдсан зүрхээ барьж чадна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ ммм-ммм (ммм-ммм)
Чамайг хүлээнэ ммм-ммм (ммм-ммм)
Март гээд мартахгүй
Боль гээд болихгүй
Дассан сэтгэлийг хорьж чадахгүй
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ
Зогс гээд зогсохгүй
Буц гээд буцахгүй
Цаг хугацааг би буцааж чадахгүй ээ
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ
The Wasabies - 'Ү-ГҮЙ'
10:01 AMБиелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан
Одоо гэхдээ бүх юм дууссан
Ямар нэгэн тайлбар хэрэггүй
Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан
Түрүүлж түүнийг мэдэрсэн
Бүтэхгүй хайрыг хүсэхгүй
Гишгэсэн мөр чинь дэндүү тод
Гэтэлж чадахгүй бол замаас холд
Хуурамч дүрийг будаад ч нэмэргүй ээ
Хийсэн зүйлээ эргээд бод
Баталж чадахгүй бол дахиад шод
Хагарсан сэтгэлийг наах хэрэггүй ээ
Дахилт:
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Сая сая оддын доор
Сая сая хүмүүс хайраа олно
Буцаж ирэхгүй цаг мөчийг хүлээхгүй ээ
Өөр найз охинтой болсон гэж сонссон
Надтай төстэй гэж хэлсэн
Өөрийгөө хуурах хэрэггүй
Өдөр биш шөнөөр мессэж бичих болсон
Тайлбар чинь дэндүү оройтсон
Өнгөрснөө зөвтгөх хэрэггүй
Хийсэн үйлдэл чинь дэндүү шог
Хийсэж одсон цаг бүхэн хог
Хөрсөн сэтгэлийг оролдоод хэрэггүй ээ
Бодсон зүйл чинь чамд л лаг
Буцааж асуухаар тэгээд таг
Хагарсан сэтгэлийг нааж чадахгүй ээ
Дахилт:
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Сая сая оддын доор
Сая сая хүмүүс хайраа олно
Буцаж ирэхгүй цаг мөчийг хүлээхгүй ээ
I can live without you
Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан
Одоо гэхдээ бүх юм дууссан
Ямар нэгэн тайлбар хэрэггүй
Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан
Түрүүлж түүнийг мэдэрсэн
Бүтэхгүй хайрыг хүсэхгүй
Ариунаа & Sweetymotion - Бүжгэнд уриач
9:49 AMАажим аажмаар замхран одно
Салахгүй ээрэх тэр харцанд чинь уяран
Сайхан залууд гараа өглөө, өглөө
Дахилт
Зовхи нь өөдөө залуу минь
Зориг гарган намайг уриач
Бүхнийг мартаж сэтгэлээ сэргээе
Yнсэн таалж илэх нь гол бишээ
Yггүй ярилцан бодлоо хуваалцъя
Харц харцандаа оройжин хүлээтэй
Хамтдаа хоёулаа ханатлаа бүжиглэе
Бүжиглэе бүжиглэе ханатлаа бүжиглэе
Тансаг хөгжмийн цоглог аялгуунд
Танхим бүхэлдээ шимтэн босоход
Онилсон сум шиг харцанд чинь зүрх минь
Оногдсон бай шиг чичрэх нь юу вэ?
Дахилт
Come on you hey baby
Dancee with me eүerybody
Gonna be cheerfully
Go on dance with me
Vandebo - Мангар том зүрх (Mangar Tom Zurh)
10:52 AMАсуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)
Хажууд минь үлдэх үү? Үлдээх үү өөрийг чинь
Санаатай мэт өнгөрөх үү? Бид биедээ өөриймсөг
Намайг хармалдаг үе байсан уу? Чамайг хайрладаг үе байгаа
Чамайг хамгийн чангаар тэвэрмээр үе бий дотор минь (aye)
Жаргал дундаа өнгөрөөсөн амтыг нь өөрөөс чинь
Мэдэрхийг хүснэ, бидэнд хүрэлцэнэ, тэнгэрлүү цуг нисээч (aye)
Намайг бүлээцүүлдэг байсан илчээ илүү ихийг хичээгээд (aye)
Миний сул тал, миний дуртай хамгийн амттай дурлал
Чамайг бодож өнгөрөөсөн хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)
Дүрсийг чинь бодит болгоно, дүнсийсэн намайг татаж
Үнсье гэж тэврээд үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ
Тэнэглэл бүрийг чинь тэвчээд хамт байхад бэлэн
Тэвчээр алдагдсан ч би тэгэсгээд өнгөрөхөд бэлэн
Үзэг цаас нийлүүлээд үзэгсэлэнт царайг чинь зурдаг
Үүл тэнгэрийн хооронд байдаг зай чамруу очих бартаа мэт
Үй зайгүй байдаг чи минь энгэрт минь хоногшин үлдэж (үлдэж)
Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу
Зөв бурууг үл мэдэх чи бид 2-ын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан (ардаа нуусан)
Чамайг бодож өнгөрөөсөн хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ
Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу
Зөв бурууг үл мэдэх чи бид 2-ын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан (ардаа нуусан)
Ариунаа - Party (feat B.A.T)
10:28 AMДотно хослон уярах дуртай
Доог тохуунд хошигнох дуртай
Амсхийхгүй залуу байна би уйдахгүй бид нар
Хамт дуулж байна Ариунаа бид нар
Аргагүй эрос тайзнаа бид нар
Hip hop R&B хослон бид дуулна тэд дуулна
Залуучууд надтай хамт гараа савна
Олон охидууд ирсэн байна өнөө орой
Тэдний дунд гайгүй залуус байна
Party-д хамт ирсэн байна
Баахан цэнгээд тэгээд эндээ байна
Гараа дээшээ хамгаас өндөрт
Хамтдаа нийлээд бүгдээрээ дийлье
Хамгаас илүү хамтдаа бүжье
Хаа ч байхгүй энэ бидний party
Би чам дээр над дээр тусна
Хөдөлж бүжихэд хөлс дусна
Гараа саван дуунд минь дурлана
Дуунд мансуурч бүх зүйл хувирна
Гараа дээшээ хамгаас өндөрт
Гараа дээшээ саван хоёр тийшээ ba цэг дуулъя
Hey DJ хөгжмөө чангал хөгөө тааруул
Хөлөө нийлүүлэн ая тавь биднийг сайн доргио
Oh, yeh Ариунаа бид хоёулаа гэнэ
Бид бүжнэ, бид дэвхцэнэ
Харин энэ охиныг зүгээр байлгахгүй найрна би
Утас шөрмөсөө солилцоно, уулзана, магадгүй учирна, үүр цайлгана, үнсэж таална
Дахилт:
Бут авна энэ клубыг ниргэнэ
Буман хүнтэй бид бүжиж дэвхцэнэ
Be a,,, eүery lady-г дийлнэ bounce tonight laigt bo a fire
Эелдэг хөдөлгөөн sexy eagle
Суухаа боль чамайг урья, гаръя single
Гараа саван хамгаас өндөрт like a crazy
All my feelings, oll my ladies
DG nix this song like a blandea
Do not do not stop banzilas said fire, your fire
Lumino feat. Маралжингоо - Заримдаа
10:10 AMСанамсаргүй хэлсэн ч дотроо тэгэж бодож яваагүй
Би төгс эр биш алдаж эндэж бухимдуулдаг
Харин чи минь надад төгс өдөр бүр өөртөө дурлуулдаг
Хүн дурлахаараа найрагч болдог гэдэгт би итгэдэг
Залгах болгонд тасдаад ямарч хариугүй намайг шийтгэдэг
Тэгэх бүрт өөрийгөө хараан зүхдэг тэр хамаагүй одоо
Чи хэнээс ч илүү миний хувьд номер нэг
Тиймээ би зөрүүд хэнээс ч илүү гөжүүд
Миний хэлсэн үгнүүд хар дарсан зүүдүүд
Уйлах хэрэггүй энэ бүхэн ард өнгөрч хоцорсон
Сэтгэлээ нээгээд ярилцаач нүд минь худлаа хэлэхгүй
Хэрэггүй цааш би чамайг тэвчихгүй нь гэж хэлээд
Цааш харан алхаад дотроо бачуурсан ч
Намайг үзэн ядаагүйг би мэднэ
Хамт өнгөрүүлсэн хором бүрт би
Хайрыг мэдэрч зах хязгааргүй жаргалд умбана
Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач
Заримдаа би ядаргаатай байдаг тэрийгээ хүлээн зөвшөөрч байна baby
Хэдийгээр уурлаад хоёр тийшээ харан суусан ч maybe
Daily but энэ удаад цэг тавьж чадаагүй
Хоёрдогч сарын маргаан болсныг ойлгож байна baby
Гэхдээ болсон бүхэнд намайг уучлаарай
Цагийн юмыг цагт нь шийдэж чадаагүйд намайг уучлаарай
Гуйж байна, гуйж байна надад итгээч
Болсон бүхнийг мартаач baby
Би чамайг өдөр нь харуулддаг
Би чамайг шөнө нь зүүдэлдэг
Чи чи шөнө намайг санадаг уу үгүй л болов уу
Би ямар ихээр санадагийг чамд ямар их хайртайг
Цаг хугацаа харуулна
Бурхан бидэнд юу бэлдсэнийг хүлээнэ
Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач
Заримдаа хоёул эсрэг тийш нь
Асуудал гарвал бүр таг тийш нь
Буруугаа чихдэг хажуудахдаа
Гэм нь биш юм зан нь ийш нь
Хөтөлж гараад энэ юу хожив
Бидний сэтгэл улам холдов
Үүний тухай ихийг бодов би гэсэн үзэл байнга ноёлов
Заримдаа би дурсана тэр нэгэн эхлэл үеийг
Ярихдаа одоо бол бүр яриа сүүлдээ хэрүүл болдог гэдгийг
Яасан лалрын харьцаа юм бэ
Чөтгөр лүүгээ тонил цаашаа гэж бодож суухдаа
Чамайг хайрласан хэвээр над руу нэг хардаа
Хамтын амьдрал зохион гэдэг тэвчээр шаардсан урлаг
Учрыг нь олсон гэж бодовч амьдрал цаанаа бас л нууцлаг
Өшөө олон жил өнгөрөн юу болохыг хэлж сайн мэдэхгүй ч
Чамайг гэсэн миний хайр байхыг би сайн мэднэ
Хэрэггүй цааш би чамайг тэвчихгүй нь гэж хэлээд
Цааш харан алхаад дотроо бачуурсан ч
Намайг үзэн ядаагүйг би мэднэ
Хамт өнгөрүүлсэн хором бүрт би
Хайрыг мэдэрч зах хязгааргүй жаргалд умбана
Дахилт: x4
Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач
Сарны сонат
10:02 AMХэл чи минь урсан ирэх шиг сархадын халуун сэтгэл сэргээнэ
Хаяа хаяахан сэвэлзэх салхи хацар үнсэн чамайг санагдуулна
Цацгийн үнэр ургаж гүйцэж байх шиг цээжин доторх бодол санагдуулна
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Од мичид нь тодоос тодхон маргааш тэнгэр сайхан байх нь
Салхи хүртэл надтай ярих нь сарны сонат эгшиглэхтэй адил
Хаяа хаяахан сэвэлзэх салхи хацар үнсэн чамайг санагдуулна
Цацгийн үнэр ургаж гүйцэж байх шиг цээжин доторх бодол санагдуулна
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
Мөнгөн саранд хүслээ би шивнэн чамд хайраа дамжуулахыг хүслээ
Мөдхөн захиа илгээх юм шиг чандлан цагаан сарыг ширтэн хонолоо
ASUR - Another
3:41 PMЗөвхөн чамд л зориулагдсан
Чамаас зүрхээ нууж би гуниглаад
Чамгүй өдрийг дургүй амтална
Дахилт:
Гэхдээ л ер бусын
Гэтэл бусад нь нэг хэвийн
Зөв хариулт нь маш энгийн
Зүгээр л чамд хайртай
Эхлээд л мэдрэгдсэн
Эндээс бүх зүйл эхэлсэн
Зун, өвөл үргэлжилсэн
Зүгээр л дурлачихсан
Чамтай уулзах олон замаас /Зөв буруу нь хамаагүй/
Хамгийн холыг нь би сонгодог /Би ийм л хүн, чи үүнд буруугүй/
Чамайг сануулдаг хайрын дуунаас /Чи мэднэ Ялгуун-Никитон/
Хамгийн гунигтайг нь би сонсдог
Чиний нуусан гэрлийг би харсан
Үнэхээр л чи үзэсгэлэн гоо
Чиний нуугдсан хаалгыг би олсон
Дугаар нь 2, 4, 7…
Мандах нар
3:16 PMМанантайгаа хоёулаа хө
Мартагдашгүй гурван жил болсон болов чиг
Мансуурах нойрондоо хоёулаа хө
Ургаж гардаг наран шингэнээ
Уулын цаагуур орохнээ дээ хө
Уулзалгүй гурван жил болсон болов чиг
Унтах нойрондоо хоёулаа даа хө
Зүүн хойноос үүлэн гарвал
Зүсэр бороо орох нээ хө
Зүйрлэшгүй гурван жил болсон болов чиг
Зүүд нойрондоо хоёулаа хө