Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Б. Show all posts

Болд - Яах уу

5:36 PM

Ямар халуун өдөр вэ хийх юм олдохгүй, ам цангана дотроосоо халууцна
Аль нэг тийшээ явмаар санагдаад догдлов
Хаашаа ч юм бэ хамаагүй машинаараа зугаална Улаанбаатараар
Утас гэнэт дуугарав саяхан танилцсан охин надаас асууна хайр асууна
Дх: Яахуу хайрт минь яахуу?
Яасан ч яах вэ?
Яагаад энэ өдрийг зүгээр өнгөрөөнө гэж
Явахуу хайрт минь гарахуу?
Тэгсэн ч яах вэ
Яагаад өнөө орой байж болохгүй гэж
Яг цагаа олон утасдсан байна тэр надруу, таалагдаж байна түүний санаа
Арай гэж замын түгжрэлээс гаран түүн дээр очноо дуу аялан
Харамсах зүйлгүй өнгөрөөнө цагийг бид хоёр хамтдаа, хөгжилтэй
Урдаас төлөвлөөгүй мөртлөө өнөөдөр үнэн гоё байна, эрч хүчтэй
Урагшаа
Дх: Яахуу хайрт минь яахуу?
Яасан ч яах вэ?
Яагаад энэ өдрийг зүгээр өнгөрөөнө гэж
Явахуу хайрт минь гарахуу?
Тэгсэн ч яах вэ
Яагаад өнөө орой байж болохгүй гэж *3 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Яаж чи өөрлөв өө?

5:36 PM

Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадав аа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадав аа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихав даа
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулах вэ (нуугаад)
Нуугаад явсан хайраа чамдаа өгөх л байж дээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамд амлая
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр (хэлэхгүйгээр)
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж чи наддаа шивнээрэй 

Read On 0 - сэтгэгдэл

Болд-Яагаад гэдгийг хэлээч

5:35 PM

Яагаад гэдгийг чи хэлээч бүгдийг хэлээч
Болзоо болгон шинэхэн юм шиг сэтгэл догдолдгийг
Хайрт минь чи хэлээч бүхнийг шивнээч
Бороон дуслууд цэцэгс юм шиг зөөлхөн нордгийг
Би мэдэхгүйнээ чи л мэдэж байгаа
Нүдээрээ инээх чинь зүрхэнд минь өглөө шиг
Зөвхөн би чамаасаа холдмооргүй байна
Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Бидний нууцыг чи дэлгээч хацрыг илээч
Намар болгон хавар юм шиг цэцэгс дэлгэрдгийг
Наддаа чи хэлээч нууцлаг гэлээ ч
Учрал бүхэн үнсэлт юм шиг уруул үлээдгийг
Би мэдэхгүйнээ чи л мэдэж байгаа
Хүслээрээ эрхлэх чинь хайрыг минь жаргаах шиг
Хонгор минь чамаасаа холдмооргүй байна
Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Хайрт минь чи наддаа хэлээч
Хамтдаа байхдаа яагаад тийм жаргалтай наддаа шивнээч
Би мэдэхгүй чи л мэдэж байгаа
Наддаа хэлээч
Гүнж минь чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа чи минь хэлээч 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Эмзэг дэлбээ

5:35 PM

Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ
Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориулсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү
Өөр хүний амнаас үүнийг сонсох надад ямар байсныг
Өчигдөрхөн чи надад хайртай гээд эрхлэнгүй тэврүүлснийг
Би чамаас өөр хүн хайрлахгүй гээд үнсүүлсэн уруулыг
Биднийг зөвхөн үхэл салгана гээд амласан амлалтыг
ДХ: Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ
Чамтай болзож байсан гүүрэн дээр шар навчис хөглөрчээ
Чиний минь өхөөрдөм инээдийг санасандаа тэр биз дээ
Чамайгаа ороод ирлээ гэж би зүүдэлсээр сэрэхэд минь
Цонхоор ширтэх бүтэн тэргэл сар хүйтэн инээмсэглэнэ
ДХ:
Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориулсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү
Тийм болохоор үүнийг орхиё доо
ДХ: *2 

Read On 0 - сэтгэгдэл

Болд-Чиний гар

5:20 PM

Дууны нэр : Болд – Чиний гар
Цомгийн нэр : "Only one" цомог
Ажил сайн уу гэж гар барьлаа надтай найз
Түүний дотор хөндий хоосон цайз
Амьдрал давгүй юу хөгшөөн дажгүй сайн
Гэх хариу өгсөн ч би түүнтэй бөөн дайн
Инээмсэглэж гар барьлаа эртний нэг танил минь
Түүнээс мэдэрнэ үнэнгээсээ биш
Өмнө нь дуугардаггүй байснаа өнөөдөр гэнэт
Сайн уу, юу байна гэж би ч бас
(би ч бас түүний өөдөөс яг адилхан)
ДХ: Чи тэгэхэд надтай чин сэтгэлээсээ
Чи хэн бэ танилцъя гэж гар барьсан
Чиний нэрээ хэлэхийг чинь би хүлээсэн
Чиний гараар хүйтэн цус минь бүлээснэ
Харцаараа хандархана өөр бүсгүй тун догь
Гэвч түүний нүдэнд харагдана би мөнгө
Амьдрал сайхан байна гэж сайрхана зарим нь
Даанч илүү гарах гэсэн хоосон үг
Ганцаардлыг үзээгүй залуу нас минь гэнэ
Гэвч үнэн хэрэгтээ би гуниг тээнэ
Олон найзууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ найз минь хаана байна гэж эрсээр
Олон охидууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ хайраа одоо ч эрсээр
ДХ: Чи тэгэхэд намайг чин сэтгэлээсээ
Энэ хэн бэ танилцъя гэж олж харсан
Чиний нүд над дээр тусахыг би хүлээсэн
Чиний харцаар хүйтэн цус минь бүлээснэ *2
Чиний гар зүрхийг хурдлуулна
Чиний харц тархийг цочруулна
Чиний инээд намайг гэсгээлээ
Чи намайг хийсгэлээ, чи намайг нисгэлээ
ДХ: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чин хайр минь

5:20 PM

Наран жаргахдаа дулаахан илчээ нуун алга болдог тэгхэд бүлээн нуусан тэр илчийг
Бороо хааяа хүсээгүй өдөр ихээр дусалдаг гэхдээ дуртай
Зөөлөн тэр бороонд
Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ
Уудам хөх тэнгэр хязгааргүй бас үзэсгэлэнтэй тиймээ чамайг юутай ч зүйрлэшгүй ээ
Одод гэрэлтээд шөнийн тэнгэрийг чимдэгийн адилаар
Өөрийгөө би чамгүйгээр төсөөлөшгүй ээ
Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ
Тэсгэл алдан гараас чинь зөөлөн атгалаа би ниснээ
Жаргаж төгсдөг хайрын түүх хоёул больёоо
Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чи хаана байна

5:19 PM

Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
Цэцэг дэрлэн үлгэр жаргааж
Чиний чихэнд шигнэсэн үгс
Энэ шөнийн дүүд биш шүү
Одод инээж байна
Үүлс нөмрөн цаг хугацаа
Чамайг над руу хөтөлсөн мөч
Энэ өдрийн бодол биш шүү хайрт минь
Үүр цайж байна сэрээрэй
Chorus:
Үдшийн болзог саран хүлээж
Надтай хамт байсан шөнө
Энэ хүсэл төдий биш шүү
Чи сарнаас тодхон байсан
Сэтгэлд минь үүрд нарыг авчирсан
Миний зүрхэнд хэлсэн үгс
Үүрд гэж би чамдаа хэлж байна
Мөнхийн хайрын сэтгэлдээ дуулна
Chorus: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чи надад дурлаасай

5:19 PM

Надад хайртай гэж чанга хэлээч
Насандаа ч мартахгүй гэж саранд шивнээч
Өгсөн хайрыг минь сэтгэлдээ багтаагаач
Өөр хэний ч өмнө чи минийх гэж дуулаач
Бодсон бодлоо дуу болгоод
Бороон дундуур намуухан аялаач
Би чинийх гээд надад чи хэлээд
Битүүхэн дотроо үнсэхийг хүсээч
Дх:
Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай
Бүтэхгүй ч гэсэн чамайг хайрлахсан
Бодлыг чинь би уншихсан
Нүдийг чинь би хараад ширтэхсэн
Намайг чамд хайртайг мэдрүүлэхсэн
Намайг чи зөөлөн тэврээд
Цасан ширхгийг хамт тоолооч
Намайг чи зовлонгоос салгаач
Цээжинд минь хацраа наагаач
Дх:
Бодолд минь мандсан нар шиг чи минь
Час халуунаар надад дурлаасай
Би чинийх болохоор би чинийх болохоор
Болзоондоо заавал очно
Дх: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чи минь байсангүй

5:19 PM

Чи минь байсангүй ээ *4
Урьд нь өглөө сэрүүлгээр
Харин одоо MSG-ээр
Чамаас MSG ирвэл сэрж
Үг үсэггүй цээжилсээр
Урьд шөнийн хэрүүлийн үг бүхэндээ гэмшлээ
Уурандаа утасаа хана руу шидлээ
Телевизийн сувагуудаар
Тийм ч гоёо зүйл гарахгүй
Дээд айлдаа төвөг удан
Хөгжмөөр чанга дуу
Жаахан юм идэх гэхээр
Хоолойгоор даанч давахгүй нь
Найзуудтайгаа уулзахаар би гарлаа
ДХ: Хажуухан хар мянган охин бүжнэ
Хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаах чи минь байсангүй
Аажуухнаар арагшаа урагшаа амрагаа хайн бүжнэ
Ганц энэ удаа ч чи минь байсангүй ээ
Уул нь ч бүх юм хэвэндээ
Уужим амьсгаа авдаг л байв
Уржигдар нэг л мэдэхнээ
Учиргүй уурлаад авав гэнэ
Уурлавч уйтгар илхэн байв
Урж тасдахад бэлхэн байв
Урдаа байсан бүхнээ савав гэнэ
Тэгэхэд би бууж өгсөн бол
Хийгээгүй хэргээ хүлээнэ
Тэгээд өнөө шалиг цол
Эзнээ хүлээнэ
Тиймээ би бол чамд хайртай
Тийм ээ тэр бол чин үнэн
Шалихгүй зүйлээс хайраа бүү сэвтээ
ДХ:
Би чамайг санасаар сохор хүн шиг
Явах газраа мэдэхгүй найган байна
Битгий намайгаа хилсээр гүжирд
Үнэхээр хийгээгүй шүү зүгээр гайхаж байна
Бүү яв эргээд ир жаргалдаа шумбая
Үгүй ээ яахав үргэлжлүүлэх яриа цааш нь бий
Би ууруулаар чинь дутна дутна
Дутна хором мөч тутам
ДХ: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чи минийх биш гэж үү

5:18 PM

Надаас асуугаач юу ч юм
Би хариулахад бэлэн байна
Дурласан зүрх хэрхэн догдолдогийг
Уулзахгүй удахаараа хэрхэн санадагийг
Надаас асуугаач өөрийнхөө тухай
Би чамд дурлаж болох уу
Нүд минь ирэх зүгийг чинь ширтсээр суух юм
Хайрт минь гээд хайрт минь надад хэлээч
(Маралжингоо):
Уучлаарай гэхийг минь чи одоо сонсооч
Би чинийх биш гэдгийг ойлгооч
Учирсан хайр чинь чамд зовлон болно
Уучлаарай гэхийг минь сонсооч
Надад дурласан сэтгэлийг чинь
Өрөвдөх зүрх надад байлаа ч
Чамайг хайрлах зориг надад дутлаа
ДХ: Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулханаа л үлдэж болохгүй гэж үү
Битгий миний тухай бодооч гэж
Надаас гуйх хэрэггүй
Би зөвхөн чамайг л бодож байна
(Болд)
Баяртай гэхийг чинь сонсмооргүй байна
Чи минийх биш гэдгийг ойлголоо
Учирсан хайр минь надад жаргал болоогүй ч
Уучлаарай гэсэнд чинь тайтгарлаа
(Маралжингоо):
Намайг мартаач дээ яг одооноос
Чи тэгж чадахыг би мэдэрч байна
(Болд):
Сэтгэлд чинь дурсамж болон үлдье
ДХ: Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулханаа л үлдэж болохгүй гэж үү
Битгий миний тухай бодооч гэж
Надаас гуйх хэрэггүй
Би зөвхөн чамайг л бодож байна
(Маралжингоо)
Би яг одоо юуны ч тухай бодмооргүй байна
Битгий надад дурлаач гэж гуймаар байна
Болохгүй учралын араас нэгнээ зовоогоод яахав дээ
(Болд):
Яагаад хайрт минь яагаад
Ядаж ганцхан удаа үнсүүлээч
Тэвчих хүсэл минь алдуурлаа
Тэврэх мөрөөдлийг минь өгөөч
ДХ: Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулханаа л үлдэж болохгүй гэж үү
Битгий миний тухай бодооч гэж
Надаас гуйх хэрэггүй
Би зөвхөн чамайг л бодож байна 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чи бид хоёр

5:18 PM

Дууны нэр : Болд – Чи бид хоёр
Цомгийн нэр : "Амьдралын гол дүр" цомог
Би замын унаанд дайгдаад чамайг авахаар очсон
Хаалга зөөлөн хаагдаад чи минь гараад ирсэн
Хувцас дүүрэн цүнхтэй бидний хогшил байсан
Чамайг тосож гүйхдээ зүрх минь халуу шатсан
Зүрхээ холбож цаг хугацааг ингэж эхэлсэн
Чи намайг би чамайг мөнхөд хайрлахаа амласан
ДХ: Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ
Чи анхны гэсэн бүхнээ надад харамгүй өгсөн
Бидний хайрын түүхээс зузаган цэцэг ургасан
Амлаж байсан үгэндээ хүрч би хэдий чадаагүй ч
Чиний зүрхний нэгэн тал миний цээжинд цохилж байна
Хайр минь хүн гэдэг дахиад төрдөг бол
Тэр цагт чамдаа чи наддаа зорьж учрах байхдаа
ДХ:
Хоёул хамтдаа
Хослох зүрхээрээ мэдэрсэн
Эхлэл болгон дандаа дүүрэн биш хэдий ч
Миний чамд өгсөн хайр хэзээ ч дундрахгүй ээ
Амьдралаас олсон бүх зүйл минь хайр
Чамаасаа мэдэрсэн халуун хайрыг
Зүрхэндээ хадгалж явсан би
Зүрхэнд чинь хэлье
ДХ: *2 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чамдаа хэлье

5:17 PM

Би чиний нүд рүү харахаар миний өмнө юугаа ч нуугаагүй
Мөрөөдсөн хайрыг минь чи өөрөө нээсэн юм шиг бодогдоод байна
Надаас чи өөрийгөө харж Чамтай бодлоороо ярилцах би дуртай
Ийм л учрал дэндүү богинохон ч Зүүдтэй минь хамт ирдэгсэн
Chorus:
Чи надад дурласан юм уу?
Энэ л үгийг чамаас хүлээсэн юм
Харахад, учрахад, ярихад, танилцахад би өөртөө итгэж ядсан
Энэ бүхэн үнэн гэж үү?
Бодохгүй байж би чадахгүй нь ээ
Сэтгэлд минь, зүрхэнд минь, дурлалд надад
Чи хайрыг мэдрүлж өгсөн худлаа бишээ амалъя
Би чиний сэтгэл рүү ойртохоор миний өмнө чи илхэн байсан
Биелэшгүй хайрыг минь чи Тааж мэдсэн юм шиг санагдаад байна
Олноос би чамайгаа олж Одоо л хайраараа амьдарч байна
Ийм л хүсэл дэндүү үнэтэй ч Ирэх л юм шиг зүүдэлдэгсэн
Chorus:
Би чамдаа итгэж байна
Чамгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй
Зурганд минь, утсанд минь, захидалд, баярт
Чи минь уригдсан юм шүү
Чи намайг хайрлаж чадах уу?
Намайг гэсэн чамдаа хайртай
Дэргэд минь, өвөрт минь, холдоход ойртоход
Амьдралд хариу бичсэн чи минь
Хайртай гэдгээ хэлье 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чамгүйгээр би уйтгар гунигийн хаан

5:17 PM

Үүнийг мэдээгүй-Чи сандарч байсан би тэр
залуутай маргалдаж байхад учир нь чамайг
айна гэж тооцоолоогүй
Би анзаараагүй-Чи тэгэхэд уурлаж байсан өөр
хүн надад худлаа ярьж байхад би гэтэл ингэнэ
гэж мэдээгүй
Үргэлж миний талд-Миний өмнөөс санаа
зовсон чи миний өмнөөс хоолгүй хоносон
ДХ: Би чамайг үргэлж бага таньж дээ, би чамайг үргэлж
дутуу үнэлж дээ
Намайг ядарч ирэх бүрт чи инээмсэглэн угтана
Би гэтэл үл анзааран ажлаа ярин угтана
Хоолоор дайлах бүрт чинь би өлсөж байна гэж иддэг ч
Дараа нь баярлалаа гэж хэлдэггүй би үнэхээр ичмээр
Хайраа би чамд хайртай шүү харин
үйлдэл дээрээ буруу танигджээ
Хайр нь чамайг дутуу үнэлж дээ
Сайхан ирээдүй намайг чамайг хүлээж байна
Санаа зовох хэрэггүй хамгийн гол нь би
Хайртай гэдэг үгээ хамгийн чангаас чанга хэлье
Харин чи энэ хэвээрээ үлдээрэй
Баярлалаа чамд өтөлнө өө хамт
Хэзээ ч ганцаардуулахгүй би
Хааяа хайнга зан гаргаж чамайг мартсанд
Хайрыгаа уучил, би үүнийг үнэхээр мэдээгүй
Хэзээ ч голоогүй-Миний чамд өгсөн бэлэг бүр
хангалтгүй гэсэн ч чи үргэлж баяртай авдаг
голоогүй
Хэзээ ч гомдоогүй-Миний хийсэн үйлдэл бүр
хэн нэгнийг гомдоохоор гэсэн ч чи хүүхэд шиг
уйлж надад гомдоогүй
Үргэлж миний талд-Миний өмнөөс баярласан
чи миний өмнөөс түүнд тэгж хэлсэн
Чи намайг үргэлж хайрлаж иржээ,
чи намайг надаас илүү таньж дээ
Хамт байхад нүүрэнд чинь баярын мишээл буудаг
Харин явлаа гэхэд дургүй мөртлөө түүнээ нуудаг
Амьдралын гол багана чи минь байж дээ хайрт минь
Амьдрах эрч хүчийг би чамаасаа авъя хайрт минь
Хайраа би чамд хайртай шүү харин үйлдэл
дээрээ буруу танигдаж дээ
Хайр нь чамайг дутуу үнэлж дээ 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чадахгүй

5:16 PM

Сайхан чамдаа би чинь хайргүй гэвэл худлаа
Саатаж мартдаггүй зүрх минь үүнийг гэрчилнэ
Хэзээ ч юм нэг өдөр хаашаа ч юм нэг зүгт
Хэний ч мэдэхгүй харгуйгаар би зөвхөн чамтай явна
Come on, yeah
Чамайг бодно би 24 hours 7 days
Би зүрхэнд минь буудсан байна яах вэ энэ хайрыг
Чи тэр шөнийг санаж байна уу тэр шөнө би их догдолсон
Чамайг гомдоосон, буруугаар ойлгуулсан, би дараа нь
Ойлгосон уучлаач намайг
Chorus:
Ганцаараа байхыг би хүсэхгүй
Чамайг өөр хүн үнсэхийг би тэвчихгүй
Чадахгүй өглөө ганцаараа сэрэхийг
Учир нь чи намайг өөрчилсөн болохоор
Би чамаас хэзээ ч холдохыг хүсэхгүй хайрт минь
Заримдаа би чиний өмнөөс баярладаг
Заримдаа би чамаас болоод ихээр гунигладаг
Заримдаа би чамаас болоод зүрх тайван биш
Яагаад гэвэл би чамд хайртай чамтай байх би дуртай
Чамгүйгээр гунигтай хайрт минь
Chorus:
Бидний болзсон газар би чамд анх дурласан
Бидний анх хамт байсан газар зүрхнийхээ үгийг урласан 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Хонин цагаан үүл

5:14 PM

Наадан тоглох нүд чинь нүглийг ч мартмаар тормолзоно
Хонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ
Цайдам хээрийн салхи нь хөө
Цагийг элээж урсана даа
Цайлган томоогүй танхил амраг минь ай хөө
Цээжний нөмөрт оршино доо
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө
Торомгор жаалхан чамаасаа би чинь
Тасраад одохийн ч зориггүй дээ хөө
Найдан дассан сэтгэл нь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Хүүхдийн ертөнц

5:13 PM

Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас
Хүүхэд тэр цаасан дээр өөрийнхөө
үлгэрийн хотыг хичээн байж дурна
Юу ойлгосноо хэнээр ч заалгахгүй
Тоглоомоо амьд юм шиг бодож
Тоглоомтойгоо ярьсан бяцхан хүүхдийн
Ариун сайхан энэ хотыг
Аз жаргалаар дүүрэн байлгацгаая
Chorus:
Та нар том болохыг хүсэж байна уу?
Аав шигээ болохыг хүсэж байна
Та нарын сайн найз хэн вэ?
Эмээ, өвөө
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Хүүхдийн мөрөөдөл нов ногоон тал
Хүхэд тэр талдаа шувуу шиг дураараа
Хүслийнхээ хязгаар хүртэл хөөрөн ниснэ
Юу харснаа тэд хэнээс ч нуухгүй
Инээдээ барьж чадалгүй баярлах
Итгэл дагуулан мишээх тэднийхээ
Ногоохон тэр цэцэрлэгийг
Намуун тайван байлгацгаая
Chorus:
Та нар юу үзэх дуртай вэ?
Хүүхэлдэйн кино
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
Кинон дээр гардагш дээ
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Rap: цаг цаг цаг урсан өнгөрнө
Түг түг түг зүрх минь цохилно
Аав шигээ ээж шигээ болохыг бид хүснэ
Холын хол нисэх юмсан дүүлэн дүүлэн нисэх юмсан
Шувуухай шувуухай байхыг бид хүснэ
Миний нэрийг Bobby D ээж аавдаа хайртай би
Эрхэм нандин хүсэл минь цагаахан юм шүү тиймээ
Энүүгээр тэрүүгээр инээж хөөрч баясаж гүйсэн
Эрх танхил найзууддаа хайртай хайртай хайртай 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Хээрийн салхитай аялгуу

5:13 PM

Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй
Хамаг Монгол минь дорнын судартай
Ихэр чавхдас нь Хүннү цартай
Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Цэнхэр хадаг шиг нутгийн хөх салхи нь
Ингэн нулимстай хуураа аргадна
Сүү дэвэрдэг Монгол аялгуу минь
Сүүдэр үргээдэг морин хуур минь
Зангилаа шиг Монголын их айзам
Шуранхай дээр жаргаж мандая даа
Хүний хүүгээс наашлан ирж айсуй
Эгшигээ дээдэлсэн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Аялгуут дууны дээдийн шүтээн нь морин хуур минь 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Хэрвээ

5:12 PM

Хэрвээ би биш байсан бол
Хэрвээ чи биш байсан бол
Надад дурлах байсан уу?
Чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ би биш байсан бол
Хэрвээ чи биш байсан бол
Надад дурлах байсан уу?
Чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ би биш байсан бол
Хэрвээ би биш байсан бол надад дурлах байсан болов уу?
Тэгээд намайг тэврээд үнсэх байсан уу?
Газар унасан хайрыг зүрхэндээ нуух байсан уу?
Ганцхан намайг зүүдлээд сэрэх байсан уу?
Шүхэр бахьсан гарыг зүрхэн дээрээ наагаад үнсэх байсан уу?
Чи үнсэх байсан уу?
Дх: Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу?
Бороотой байсан зуныг чи нууцхан нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Яг л цас шиг хайлах байсан уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Цасан ширхэг мэт хайлах байсан болов уу?
Яг л цас шиг хайлах байсан
Унасан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу?
Шивнэх байсан болов уу?
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу?
Чиний хүслээр чинь од болон тэнгэрт гараад анивчих байсан уу?
Дх:
Чиний уртхан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу?
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу?
Чиний байгаа байдал чинь бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Queza: Жирийн нэг охин
Энэ л охин
Түүний байгаа байдал бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Согтуу байхад ч гэсэн бас бодогдсон
Oh baby чи хэрвээ биш байсан бол хэнийг үнсэх вэ?
Хав харанхуйд чамайг харна
Би чиний гарыг барьж болох уу?
Дх: 

Read On 0 - сэтгэгдэл

Болд & Номинжин -Хэзээ

5:12 PM

Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Би чамд хайртай гэдгээ
Хэзээ ч зүрхэнд минь хадаж
Бороо шиг норгож орхих вэ
Хацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гуньсан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг өөртөө уусгаарай
Chorus:
Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлэх вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг хэзээ үнсэх вэ
Chorus:
Зүүдийг минь аргадаж чи минь наддаа ирсэн
Ирсэн чи ирсэн сэтгэл хэмээх хөлөгөөр
Холоос чамдаа би ирлээ би ирлээ 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Хос гэрэлтэх од

5:11 PM

Тэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харвасан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх
Дахилт:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Тэнгист эрхлэн тоглох хоёр загасны
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нь чи минь
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь
Дахилт:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө /х2/
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө 

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2