Бадрууган - Хонин цагаан үүл
10:47 AMХонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ хөө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хөө
Ханилахын заяа ч дутлаа даа хөө
Наадан тоглох нүд чинь ээ хөө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хөө
Найдан дассан сэтгэл минь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Цайдам хээрийн салхи нь ээ хөө
Цагийг элээж урсана даа хөө урсана даа
Цайлган томоогүй амраг минь ай хөө
Цээжинд үүрд хоногшиноо хөө
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө аргагүй дээ
Торомгор жаахан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хөө
Бадрууган - Хайрын дурсамж
10:46 AMЗүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуунд
Уяран бүжих
Турьхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхлэгээ
Эргэтэл энхрийлж явна
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Бадрууган - Уяхан хорвоон хань
10:46 AMНүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ
Нүднээс чинь гэрэл бадарч толь томруулна
Зүрхэнд чинь лянхуя дэлгэрч нэвт харагдна
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргах хайр мину чи
Аашаар чинь орчлон баясаж од мишээнээ
Ажлаар чинь олон бахдаж сод жишээлнэ
Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиална
Саруулд чинь дэнлүү асаж өвч гялбаана
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргах хайр мину чи
Золбоор чи түүний зүрхэнд оч үсрээснээ
Золоор би түүний эрхэнд орж бишрээнэ
Ашгүй чи ариун журмаа надад хүртээснээ
Азтай би халуун илчийг нь олж гялайжээ
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргах хайр мину чи
Бадрууган - Улаанбаатарын үдэш
10:43 AMЭэрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан юм уу?
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирахын болзоонд залуус яруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн алхаж
Харьшгүй цэнгэлийг амсан суухад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Охюу тэнгэрийн одод түгээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын яриа өнгөтэй
Итгэл баярын аялгуу дуурсаад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан
Бадрууган - Улаанбаатарын агаар
10:43 AMУудамхан гудамжаар алхалж явахад
Улиангарын навчсаар салхи нь наадаад
Улаанбаатарын минь тунгалаг агаар
Уушиг цээжийг тэнийлгэн сэвших нь таатай
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь агаартай
Сүрлэгхэн жавхланг нь бишрэн харахад
Сүндэрлэсэн ордос туяа цацаад
Сүхбаатарын маань цэлгэр талбай
Сүслэх зүрхийг илбэнхэн таалах бахтай
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь гэгээтэй
Ялдамхан амрагтайгаа цэнгэн зорчиход
Яруухан хөгжмийн эгшиг зохиод
Ярайх хотын маань тэнүүн магнайд
Ямагт баярын солонго эргэх золтой
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь баясаатай
Ариухан цэцэрлэгт нь амран суухад
Агарваа занданы анхилга сэнгэнээд
Рашаан булгилах булгийн сангаас
Арван зүгтээ солонго нь татах хавтай
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь дэвжээтэй
Хоргодсон сэтгэлээрээ эргэн санахад
Холдох чиг тусам ойрхон болдог
Хотол нийслэлийнхээ илч гэрлээр
Хонгор зул шиг уран биелүү биелнэ
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь ивээлтэй
Ай хөө зээ хөө
Ай хөө зээ хөө
Улаанбаатар минь ивээлтэй
Бадрууган - Сэрүүн цэцэгс
5:00 PMСаргүй шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Улбар туяат үүрийн гэгээг
Угтсан цэцэгс унтаагүй байна
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Зургаан сарын наран хураар
Зүйлийн цэцэг өнгөтэй
Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья
Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Бадрууган - Болгар найз минь сайн уу
4:42 PMНарлаг монголын цэлмэг тэнгэр доор
Найрамдалт нөхдийн цэнгээнт инээдийн дунд
Баяр хөөртэй сайхан танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Тохилог зуслангийн торгон дэвжээн дээр
Бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдсэн
Цолоо дуудуулж дотно танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Эвсэг Болгарын Софийн тэнгэр доор
Элэгсэг түмний олимпийн наадам дээр
Баяртай золгож барилдах болзоотой
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу