Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Ч. Show all posts

Чулуунбаатар - Бүсгүй цэцэг

1:49 PM
Үг Н. Пүрэв
Ая Б. Бат-Эрдэнэ

Чамайг би цэцэг цэцгийн сайхан сарнайхан гэвэл
Салхин найз нь байж таарна
Урьхан хонгор аялгуунд минь
Уяраад л
Ургах
Ув улаахан сарнай юу даа чи

Чамайг би цэцэг цэцгээс гоёхон яргуйхан гэвэл
Наран найз нь болж таарна
Намуун дулаахан гэгээнд минь
Төлжөөд л
Дэлбээлэх
Цэв цэнхэрхэн яргуй юу даа чи

Чамайг би хээр талын ариухан цэцэгхэн гэвэл
Эрвээхэй нь найз нь байж таарна
Үзэсгэлэн гоо дэлбээг чинь
Тойроод л
Тоглох
Эрээн цоохор эрвээхэй юу даа
Read On 0 - сэтгэгдэл

Чинбаяр - Амин хэлхээ

8:57 AM
Униар дундаа сүүмий хөхрөх
Уулсын дундаа ээжий минь суугаа
Уургийн улаан цайгаа самраад
Хүүдээ аяглан хүлээн суугаа

Дэлхий сэргэх хаврын цагтаа
Дэвэн дэвсээр шувууд ирхээр
Дэрэн дээрээ өнчин нулимастай
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ
аа аа аа аа аа аа аа аа
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ

Саран толио нууран дундаа
Алжаа тайлах аяны шувуу шиг
Сайхан ээжийнхээ дэргэд тухлаад
Алсад одсоны санааг тайллаа

Дэлхий сэргэх хаврын цагтаа
Дэвэн дэвсээр шувууд ирхээр
Дэрэн дээрээ өнчин нулимастай
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ
аа аа аа аа аа аа аа аа
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ

Нуураа санасан аянуу шувуу шиг
Нутгаа зориод ээждээ золгоно оо
Хүний хорвоод үртэй төрсөний
Мянган жаргалыг ээж минь эдэлнэ ээ

Дэлхий сэргэх хаврын цагтаа
Дэвэн дэвсээр шувууд ирхээр
Дэрэн дээрээ өнчин нулимастай
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ
аа аа аа аа аа аа аа аа
Миний ээжий хүүгээ хүлээнэ ээ
Read On 0 - сэтгэгдэл

Чинбаяр - Аз жаргалын цэцэг

9:14 AM
Чамтай анх учирахдаа ариухан бодол тээсэн
Чиний гарыг атгахдаа сэтгэлд минь одод гийсэн
Цэлмэг шөний саран дэргэд минь буух шиг санагдахад
Чин үнэнч хайраа үүрдийнх гэдэгт итгэсэн.

Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Азжаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь

Чамтай учрах болгондоо солонгын цацраг атгасан
Чиний үгийг сонсохдоо итгэл минь баяраар бялхсан
Цэлмэг өдрийн наран зулайд минь буух шиг санагдахад
Цэвэр сэтгэлийн хайраа би үүрдийнх гэдэгт итгэсэн

Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Азжаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь

Бидний сэтгэлийг адислан наран саран мишээхэд
Бидний дууг дагаад намуун байгаль сэргэсэн
Хос зүрх ижилсэн орчлонг уяраан цохилоход
Халуун хайрын илчиндээ бидэн хоёр жаргасан

Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Азжаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь (2)
Read On 0 - сэтгэгдэл

Ш.Чимэдцэеэ - Тэнгэр ээж минь өршөө

2:14 PM
Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай шаргал цайны оронд
Амилуулж дуулсан дуугаа өргөе
Аялгуу шингээсэн дууг минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа
Амтлан амтлан уу даа
гэсэн мөрүүдээ бичсэн гэдэг.

Тэнгэр ээж минь өршөө

Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яв аа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө
Дуулимд ганцхан ээжий минь
Дуучин хүүгээ өршөө
Тэнгэр ээж минь өршөөгөөрэй

Царай чинь нүдэнд үзэгдээд
Санаа чинь биеэр лугшаад байна аа
Эмгэн болсон ээж танийгаа
Ээдээ мөн чиг санах л юм даа
Алаг нүдний минь нулимс
Аягаа дүүрээд бөмбөрлөө
Айдаа мөн ч их санах юм дөө

Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дуу хэлхээд
Аагтай шаргал цайний нь оронд
Амилуулж дуулсан дуугаа өгье өө
Аялгуу шингээсэн дуугий минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа амтлан амтлан уу даа
Read On 0 - сэтгэгдэл

Чойжоо ~ Санана даа

2:14 PM

Өнгөрснийг тэнд нь үлдээ
Өмнөөс чинь би уйлья гэх
Зовлон бүхнээ яримаар
Зуны сүүлийн бороотой
Би явлаа...
Мартлаа...
Би явлаа
Чи санана даа...санана даа

Унтсан бүгдийг сэрээх
Цонх цантуулан урсах
Хуучин дурсамжаа сэдрээх
Хаврын эхний бороог
Чи хүлээ
Зүүдэндээ
Чи хүлээ
Би сэрэхгүй ,сэрэхгүй...

Борооны дусал хацарт
Тогтолгүй унана газарт
Бодол минь үүлэн дунд
Тэртээх алсын алсад

Өнгөрснийг тэнд нь үлдээ
Өмнөөс чинь би уйлья гэх
Зовлон бүхнээ яримаар
Зуны сүүлийн бороотой
Би явлаа...
Мартлаа...
Би явлаа
Чи санана даа...санана даа
Чи хүлээ
Зүүдэндээ
Чи хүлээ
Би сэрэхгүй, сэрэхгүй

Read On 0 - сэтгэгдэл

Чойжоо ~ Хүрч чадахгүй

2:09 PM

Солонго хаана байна надад хэлээч
Хүсэл мөрөөдлийн минь буцаагаад өг
Тэнгэр юунд ийм анир чимээгүй
Тэр их үүл хаашаа одоов

Дх: Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу
Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү

Хэн нэгэн надад хэлсэн
Огт байхгүй оргүй хоосон гэдгийг
Тэртээд чамайг байдгийг мэдсэн
Тэхдээ найдвар тэвчээр

Дх: Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу
Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү

Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу
Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү

Read On 0 - сэтгэгдэл

Чойжоо ~ Мянга нэгэн цэцэгс

5:21 PM

Уур болон тэнгэрт гараад
Үүл болон чиний зүг нүүгээд
Хурын ганц дусал болоод
Уруул дээр чинь би буугаад
Сүүлчийн удаа чамайг үнсье
Хэсэг газрыг бүлээцүүлээд би явахдаа
Хэдэн жилийн дараа цэцэгс болно
Хэн нэгний хайрын бэлэг болоод
Хэлэхгүйгээр чам дээр очно

Яалтай ч билээ дээ
Чиний тэр харцыг
Ямархан охиноос ч олж хараагүйсэн
Тэр л нүд, тэр л уруул
Тийм л ялдам бас зөөлөн

Дх: Энэ бороо хэн нэгний үнсэлт
Энэ цэцэг бол чамд дурласан хэн нэгэн
Мянга мянган цэцэгс дэлгэрч бороо орно
Энэ бороо хэн нэгний үнсэлт
Энэ цэцэг бол чамд дурласан хэн нэгэн
Мянга мянган цэцэгс дэлгэрч бороо орно

Read On 1 - сэтгэгдэл

Чука ~ Дурсамжийн бороо

3:41 PM

Үйлс үйлсхэн гэрэлд дурсамжийн бороо шивэрнэ
Үнэндээ сэтгэл минь гэгээхнээр уярах юм
Холыг зорин би яаруухан алхална
Хонгорхон бага насаа санах юм
Хорвоог цацран гэрэлттэл бодох юм

Бодол цэлмээсэн бороо урам зоригийг нэмнэ
Болорхон дуслууд нь аялгуу болох нь сайхан
Дурсамжийн ариун борооны үгийг л ойлгодог нь
Дуу дуулдаг миний азтай ч юмуу даа
Дуулим орчлонд дэмий ч төрөөгүй ч юмсан даа

Дх:Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуу
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэнэ гэнэхэн, сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ

Дурсамжийн бороо аяар зөөлөн шиврэхдээ
Дуу шиг яаруухан бодлыг минь зарлаж байг
Дулаахан цагаахан сэтгэлийг минь илтгэж байг
Өөдрөг гэгээн амьдралыг минь хүмүүст
Өргөн орчлонд зөв явсныг ярьж өг өө

Дх:Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуу
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэнэ гэнэхэн, сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ
Өргөн орчлонд зөв явсныг ярьж өг өө

Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг, Чингис ~ Яагаад ч юм...

11:03 AM
Алтанцэцэг:
Яагаад чи намайг нууцлаг ширтдэг юм
Яагаад чи бид хоёр учраад дурласан юм
Яагаад би чамайг хүсэн мөрөөддөг юм
Яагаад чи намайг догдлон тэвэрдэг юм

Чингис:
Чамайг инээхэд би баярлан хөөрдөг
Чиний зүг харахад чи минь гэрэлтсээр
Чамайг үнсэхэд би уяран догдолдог
Чиний дэргэд би жаргалтай болдог

Алтанцэцэг:
Чи миний зүүдэнд гэнэт орж ирдэг
Чи миний зүрхэнд хайраа шивнэдэг
Чингис:
Чи миний сэтгэлд аялгуу үлдээнэ
Тэр аялгууг эгшиглэхэд би дуртай

Алтанцэцэг:
Яагаад ч юм бэ би чамайгаа хайрласан
Яг энэ харцанд чинийх гэдгээ мэдэрсэн

Чингис:
Яагаад ч юм бэ би чамдаа дурласан
Ямагт чамайгаа жаргаахыг хүснэ

Алтанцэцэг:
Чи миний амьдралд хайр болон ирсэн
Чи миний ертөнцөд гэрэл гэгээ билээ
Чи миний сэтгэлд аялгуу үлдээнэ
Тэр аялгууг эгшиглэхэд би дуртай

Чингис:
Чи миний зүүдэнд гэнэт орж ирдэг
Чи миний зүрхэнд хайраа шивнэсэн

Алтанцэцэг:
Чи миний сэтгэлд аялгуу үлдээнэ
Хамтдаа:
Тэр аялгууг эгшиглэхэд би дуртай
Read On 0 - сэтгэгдэл

Чоно - Чамд таалагдахын тулд

8:23 AM
Чамд таалагдахын тулд би анх удаа
Гараа чичрүүлэн байж харилцуураа аван
Гаднаас ярихыг чинь чагнахсан
Уйлахгүйн тулд уруулаа зуун байж
Утасны цаанаас амьсгалыг чинь сонсохсон
Чин хүслээ намдаан, хүлээсээр
Хариу дуугарахад
Зүсээ улалзуулан
Ганцаар мөртлөө ичих юм

ДХ: Чамд таалагдахын тулд би анх удаа
Чандын үгээ бодон байж хэлэхсэн
Чамд татагдахын тулд би анх удаа
Сэтгэл зүрхээ өгмөөр байна

Сэтгэл минь чамайг хайна
Ямар холын салхи вэ?
Сэрүүндээ нүдийг чинь зүүдлэх юм
Яагаад үнсэж болдоггүй юм бэ?
Там биш диваажин биш зуурд нь
Хаанаас ч юм бэ
Тавин насыг эдэлсэн хойно
Харамсах юмгүй амьдармаар байна

ДХ: *2
Чамд таалагдахын тулд би анх удаа
Чамд татагдахын тулд би анх удаа

ДХ: *2
Read On 2 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хамтдаа дуулъя

8:31 AM
Сартай шөнийн болзоонд
Сайхан чамайгаа хүлээх юм
Догдлох сэтгэлээ нуухаар
Дэврүүн сэтгэл минь хөөрөх юм

ДХ: Хайр хайрандаа уярч
Хослон жаргах тавилантай
Хан хорвоогийн жамыг
Хамтдаа туулъя даа хоёулаа *2

Амгалан цохилох зүрх минь
Амраг чамдаа тэмүүлэх юм
Намайг гэсэн сэтгэлийн
Нандин бүхнийг мэдрэх юм

ДХ: *2

Хүсэл мөрөөдлийн орчлонд
Хүн хүндээ дасавчиг
Хоёр биендээ тэмүүлэх
Хос зүрхээ мэдрэх юм

ДХ: *2

Саахалтын газар холдовч
Санан мөрөөдсөөр учрах юм
Зах хязгааргүй орчлонд
Залуу нас минь хөөрөх юм

ДХ: *2


Үг: Туяа
Ая: Том Жагаа
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Уяатай жаргал

8:11 AM
Бодлоос уяатай амрагаа санахаар
Бороотой шөнө шиг уйтайхан байна
Бүх л өдөржин бүүдийсэн сэтгэл
Барааг тань хараад баясанхан сэргэнэ ээ

ДХ: Ай миний амин хайр
Алсаас дуудах нандин сэтгэл
Ай миний алдуурсан хайр
Амрагаа санасан уяатай жаргал аа

Номин цэнхэр миний нутаг
Намайг чамтай учруулсан юм даа
Нойргүй хонуулж шөнөжин хүлээсэн ч
Насны хайрыг амтлуулсан юм даа

ДХ:

Энхрий чамтайгаа зүүдэлж хоноод
Эрдүү сэтгэл хайланхан уярдаг аа
Элэг зүрхний хэмнэл нийлээд
Энгүй хайрандаа уусанхан жаргадаг аа

ДХ: *2


Үг: Сэргэлэн
Ая: А.Энхтайван
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Амьдрал хайр дээр тогтдог

8:10 AM
Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх

Аавынхаа гүндүүгүй эрсхэн зан
Аливааг тунгаах эрдэм ухаан
Алсын бодолтой гүн сэтгэлээр
Агуу хайрыг мэдэрсэн зүрх

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юмаа

Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаад
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны ариухан дурсамж

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юмаа

Хөх тэнгэртээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхон хорвоо хэлээд байх юмаа


Үг: Ш.Дулмаа
Ая: Д.Цэрэнчимэд
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хайрын тэнгэр хань минь

8:10 AM
Олны дундаас хоёр биенээ
Олж учраад ижилдэн дассан
Хорвоогийн жамыг хамтдаа элээх
Хонгорхон чамдаа би хайртай

ДХ: Хайрын гэгээнд чи нь уусан жаргаж амьдрахдаа
Хаврын цэцэг шиг дуулан сэргэдэг ээ
Хань минь *2

Хотлын дундаас чамайгаа гэсээр
Хослон нийлээд хайрлан эрхэлсэн
Замбуугийн жамыг хоёулаа туулах
Заяаны ханьдаа би хайртай

ДХ: *2

Наран үдэлсэн өргөө гэртээ
Насан заяаны тулгаа тулсан
Энгүй орчлонгоо хайраар тэтгэсэн
Эгэлхэн чамдаа би хайртай

ДХ: Хайрын гэгээнд чинь уусан жаргаж амьдрахдаа
Хаврын цэцэг шиг дуулан сэргэдэг ээ
Хань минь *2


Үг: Янжин
Ая: Т.Сэр-Од
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хаан үдшийн танго

8:10 AM
Цэцгэн хээгээр цасан будраад
Цэнхэр үдшийн үлгэр амилахад
Цэнгэлийн аялгуунд сэтгэл эгшиглээд
Дэгжин харшид баясал халгина аа

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана

Болор тунгалаг жаргал сөгнөж
Болзоот учрал хайраар гэрэлтэнэ ээ
Торгон даашинз намиран хийсэж
Амраг хосууд эргэлдэн бүжнэ ээ

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана

Охидын харцанд жаргал туяарч
Одтой шөнөор үлгэр амилахад
Тансаг аялгуу зүрхэнд эгшиглээд
Жаргалтаа хосууд хайранд умбана

Бүтэн жилийн хаан үдшээр
Бүжиг наадмын хатан аялгуу
Шинэ ондоо ерөөл өргөөд
Идэр залуус дуулан угтана


Үг: Түвшиндэмбэрэл
Ая: Нэргүй
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хайрын бороо

8:10 AM
Хайрын бороо шивэрнэ ээ
Хацар норгон зүсэрнэ ээ
Хамтдаа алхаач амраг минь
Мөнгөн дуслууд сувдарна аа
Мөрөөдлийн солонго нумарна аа
Мөрийг минь түшээч амраг минь

ДХ: Ер бусын ариухан бороо
Ертөнцийг ундалж хөллөнө
Харцаа зөөллөн инээгээч
Хайраа дэлгэн эрхлээч
Хамтдаа зугаалач амраг минь

Намуун бороо шивэрнэ ээ
Нарны мишээл тодорно оо
Наддаа ирээч амраг минь
Цэцэгс дуулан сэргэнэ ээ
Цэнхэр униар хөвөрнө өө
Цээжийг минь түшээч амраг минь

ДХ:

Сэтгэл нэг л догдолно оо
Сэм сэмхэн харуулдана аа
Сэвлэгийг минь илбээч амраг минь
Үргэлж хайрлан санагалзана аа
Үес үесхэн гуниглана аа
Үсийг минь илбээч амраг минь

ДХ:


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
Read On 3 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хайрын уянга

8:43 AM
Азын тэнгэрт од харваж
Алган дээр минь дөрвөн бэрх буулаа
Анхны хайрын харцанд унаж
Аниргүй үдшээр хоёул дотносоно

ДХ: Мөнгөн сарны ялгуун туяагаараа
Мэлмийг илбэн уясаан таалсан
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа

Ижилсэхийн заяанд оч харваж
Ижил хоёр борлог морио эмээллээ
Зүйдэлгүй тэнгэрийн доор хоёулаа
Зүрх зүрхээ чагнаж хайрлалаа

ДХ: Алсын мөнгөн одод гялбаагаараа
Амраг хайрын үлгэр шивнэсэн
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа

Ханьсахын заяанд наран ургаж
Харахын зуур сэтгэл уяран догдолно
Зүүдний шөнийн цэнхэр туяанд
Зүрх зүрхээрээ хоёул ижилслээ

ДХ: Алтан нар энхрий цацрагаараа
Амраг хайрын болзоог ивээсэн
Ай даа хорвоо чи
Хайрын уянга ч юмуу даа *2


Үг:Ариунсан
Ая: Б.Бямбабаяр
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Хайртай гэж хэлээч

8:43 AM
Зүсэрхэн бороотой үдшээрээ
Зүүдэлж сэрээрэй намайгаа
Насаараа хамтдаа гэсэн
Нандин сэтгэлээ наддаа нээгээрэй

ДХ: Дулаахан гараас минь атгаад
Дурлалын үгсээ шивнээрэй
Харцаараа намайгаа илбээд
Хайртай гэж наддаа зөөлөн хэлээрэй

Хайрын цэнхэр үдшээрээ
Хацрыг минь илбээд үнсээрэй
Энгэрт чинь налж эрхэлье
Энхрий хайрын үгээ наддаа хэлээрэй

ДХ:

Ялгуухан сартай болзоондоо
Яаран яарсаар ирээрэй
Санасан сэтгэлээ дэлгээд
Санчиг үсийг минь аяар илбээрэй

ДХ: /2/


Үг: Н.Батмөнх
Ая: Т.Найданжав
Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Харцнаас ивлэсэн хайр

8:43 AM
Сэтгэлээ нуугаад
Сэмхэн хармаар
Зүрхнээс асгарсан хайр байхымаа
Зүүдэнд дандаа ирдэг хайр байдгиймаа
Зүгээр суугаад дуулмаар хайр байхымаа

ДХ: Сэтгэлд наран ургуулж ирсэн хайр байхымаа
Бодолд саран мандуулж гийсэн хайр байдгиймаа

Амдаж угтан
Алсаас хармаар
Харцнаас ивлэсэн хайр байхымаа
Хажууд ирвэл уйлмаар хайр байдгиймаа
Хамтдаа алхаад дуулмаар хайр байхымаа

ДХ: /2/

Гараас нь хөтлөөд
Ганцхан үнсмээр
Чамдаа тэмүүлсэн хайр байхымаа
Нууж л суугаад уйлмаар хайр байдгиймаа
Нулимс уяралд ойрхон хайр байдгиймаа

ДХ: /2/


Үг: Н.Баянмөнх
Ая: Аранзаа
Read On 1 - сэтгэгдэл

Чингис, Минжинсор - Дөрвөн улирал хоёр амраг

8:54 AM
Хөвөн зөөлөн цасан ширхэг
Хацар дээр чинь буулаа хайрт минь
Хүйтэн цасан хайрав уу гэтэл
Хайлан урслаа хонгор минь

Хасын даль шиг хөмсгөн дээр чинь
Хашийн ширхэг буух гэж байсан юм
Хайртай чиний наран сэтгэлд
Хайлаа биз ээ хонгор минь
Хайлаа биз ээ хонгор минь

Харсаар суутал гал зул цэцэг
Хажуу дэргэд ургалаа хайрт минь
Ханьхан чамдаа барьюу гэтэл
Хайран байлаа хонгор минь

Үндэс мөчир нэгэн амьтай
Үеийн биднээс ялгаа нь үгүй
Ааваас ээжээс өвлөж төрсөн
Аашийн сайхан хонгор минь
Аашийн сайхан хонгор минь

Эрсэн цэцгээ мартсан эрвээхэй
Эрхэлж чам дээр суулаа хайрт минь
Энхрий чамдаа хэльюү гэтэл
Эргээд нислээ хонгор минь

Халиун ягаан цэцгийн тоосыг
Хонгор чамд минь өгөө биз ээ
Намуун байгалийг бидэнд илгээж
Наадан одлоо хонгор минь

Мөнхийн дулаан алсыг зориод
Хунгийн цуваа буцлаа хайрт минь
Сүүдэр сунан алтан тал дээр
Шүүдэр буулаа хонгор минь

Сүргээс үлдсэн сүүлчийн хунгийн
Мөнгөн дальнаас буусан юм хайрт минь
Эсэн дэлхийн жамыг дагаад
Эргээд ирнэ ээ хонгор минь
Эргээд ирнэ ээ хонгор минь
Эргээд ирнэ ээ хонгор минь
Read On 2 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2