Наран - Аавдаа үнсүүлэхийн жаргал
2:33 PMАмин нөмөр бараагий тань санаад л байна
Будагсуусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ
Аавдаа би хурдхан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд л байна
Бодолд бүдэрсэн духаа өгөөд үнэрлүүлмээр л байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгэж л миний зүрхэнд минь наран мандана даа
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь...
Наран ~ Хотын хүсэл
8:53 AMХотын гэрэл одод шиг гялалзана
Зөрөх хүмүүс танил юм шиг инээнэ
Аяны унаа зам дээр зогсоно
Амьдралыг тээж холыг зорино
Дурласан залуу хэн нэгэн рүү яарна
Зөн совин догдлол хүлээн зогсоно
Цас миний бодол санааг мэдрэн
Хотыг аргадан бударна
Дх:
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж хөглөнө
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж асаана
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон
Сонин юутай байна гэж хүмүүс асууна
Амьдрал тэр чигээрээ гэнэтийн учралууд
Мартахын аргагүй миний хотын хэмнэлд
Уйдах завгүй нар, сарын хооронд
Дх:
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж хөглөнө
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж асаана
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон
Наран ~ Дөрвөн улирал
11:21 AMГадаа минь бороог даллан
Урь чийг дагуулж ирээд
Солонго таттал инээмсэглэх
Тэр залууг хавар гэдэг
Гадаа минь цэцэг тариад
Хөхөөн дуутай яруухан үүрээр
Зүүд нь надтай зохилох
Тэр залууг зун гэдэг
Дахилт:
Ганцхан намайг гараад ирэхийг хүлээх
Гарцаагүй үнэнч хайраар дуудах
Жилийн дөрвөн улирал миний гадаа
Жинхэнэ дурлалыг зөгнөн зориод ирэхдээ
Надад дурлачихсан намайг хүлээсэн
Нараар дуудуулаад сараар болзох юм
Гадаа минь шувууд үдээд
Гандсан навчистай алхахдаа
Гунигаа надтай хуваалцах
Тэр залууг намар гэдэг
Гадаа минь цас будруулаад
Чарга хөлөглөн ирэхдээ
Жавар сэргэтэл дуулах
Тэр залууг өвөл гэдэг
Дахилт
Урсан одох цаг хугацаатай
Амьдралын дурсамж бүхнийг
Ээлжлэн хуваалцах
Намайг түшдэг дөрвөн улирал
Дахилт
Наран ~ Илгээмж дүүрэн шинэ жил
10:31 AMЗөөлөн будрах цасанд
Энгэсэг сэргэн сэтгэл догдлуулна
Зөрөн өнгөрөх харцнаас
Инээд бэлэгэнд авах нь сайхан
Дх: Гэрэл цацрах хотын гудамж өнгөлөг
Гэгээ нэмсэн оддын туяа мөнгөлөг
Жавар уясаах үнсэлт
Уруул өнгөлөн хацарт гийнэ
Дурлалд дэвэрсэн өвлийн
Цасан үлгэрт итгэх би дуртай
Хаашаа л харна хөөрсөн сэтгэлд хаягласан
Хүслээр чимсэн илгээмж дүүрэн шинэ жил
Гэгээхэн, энхрийхэн, яруухан
Цагаахан ариухан шинэ жил
Хонгор чиний тэврэлт
Энгэр гоён цээжинд гэрэлтнэ
Хөл нийлсэн бүжгийн
Хэмнэлд автан дотносох нь энхрий
Дх: Гэрэл цацрах хотын гудамж өнгөлөг
Гэгээ нэмсэн сарны туяа мөнгөлөг
Дотно дулаан үгэнд
Гараа ээгээд зогсох нь таатай
Төөнөх халуун амьсгалд
Сормуус цантан дэрвийх нь дэгжин
Хаашаа л харна хөөрсөн сэтгэлд хаягласан
Хүслээр чимсэн илгээмж дүүрэн шинэ жил
Гэгээхэн, энхрийхэн, яруухан
Цагаахан ариухан шинэ жил
Наран ~ Нутгаа санахуй
10:29 AMАя: Ц.Чулуунбат /МУУГЗ/
Үг: Ш.Гүрбазар /МУСГЗ/
-----------------------------------------------------------------------
Хаа ч юм бэ уянгалах аялгуу
Хаанаас намайг дуудан эгшиглэнэ вэ
Зүүдэнд ирсэн нутгийн минь дуу юу
Зүрхэнд хоногшсон чиний минь шивнээ юу
Салхиар далласан нутгийн минь үнэр үү
Санааны үзүүрт совин татаа юу даа
Харийн газрын зүсрэх борооноор
Хайртай нутгаа үгүйлээд байх юм аа
Дх: Нутаг нутгийг дамжин гүйж очъё
Нуур далай тэнгисийг гатлан нисч хүрье би
Ээлжлэх 4 улирлын хэдийд байсан ч яах вэ
Эргээд мөдхөн гэртээ би харина
Эргээд мөдхөн гэртээ би харина
Тэнүүн уудам талаа би саналаа
Тэнгэрийн буман оддоо би саналаа
Сэрүүн анхилуун салхиа би саналаа
Сэтгэлд дотно найзуудаа би саналаа
Дх: Нутаг нутгийг дамжин гүйж очъё
Нуур далай тэнгисийг гатлан нисч хүрье би
Ээлжлэх 4 улирлын хэдийд байсан ч яах вэ
Эргээд мөдхөн гэртээ би харина
Эргээд мөдхөн гэртээ би харина /х2/
Наран ~ Амьдралын зураг
4:53 PMАя С. Наран
Үг Б. Болорцэрэн
Хөгжмийн найруулга Г. Буян-Өлзий
Бөмбөр З. Золбоо
Гитар Д. Өлзий-Орших
Басс гитар Ц. Цогтбаяр
Нарийн бүрээ Т. Мөнхбат
Туслах хоолой Б. Баярцэцэг
Дууны бичлэг Рэгу. Р (Про-Саундс студид)
-------------------------------------------------
Зураач минь бийрээ ав
Амьдралын минь өнгө аясыг
Засаж чимэглэлгүйгээр
Алган дээр минь зураарай
Хамгийн гоё учралыг
Цэцгийн бороотой нь зураарай
Бараг л тэр зурганд
Балруулдаж арилгах өө сэв гарахгүй байх шүү
Зураач минь бийрээ ав
Хайрын минь дурсамжыг
Орхиж гээлгүйгээр
Харцан дээр минь зураарай
Хамгийн гоё үнсэлтийг
Халуухан уруултай нь зураарай
Үнэхээр тэр зурганд
Өөрчилж хувиргах илүү санаа таарахгүй байх шүү
Дх:
Мэргэн зөнч бийрээрээ
Амьдрал хайрыг
Үгээр минь зураарай
Үнсэлтээр будаарай
Инээд гунигтай нь
Энэ хэвээр нь дүрслээрэй
Үнэнээр нь зураарай
Хамгийн нандин агшин бүртээ
Инээд баяслаар өнгө нэмье
Амьдрал хайр уйтгар гуниг
Аз жаргалын тухай зураарай
Зураач минь бүхнийг зур
Гунигийн минь сүүдрийг
Нууж хаалгүйгээр
Нулимстай нь зураарай
Хамгийн уйтгартай үеийг
Намрын шувуутай нь зураарай
Тэгэхээр тэр зураг
Үнэлж барамгүй ганцхан хувь бүтээл болох юм шүү
Дх:
Наран ~ Чамдаа
9:47 AMТийм гүн ширтэлт сэтгэлд минь шингэсэн
Тэр хүлээсэн тэврэлт хайрыг минь сэрээсэн
Тийм дотно үнэрийг санах бүр би үгүйлсэн
Тйим энхрий үгийг сонсох бүр уйлсан
Би хайрласан
Би дуулсан
Хоёулаа хайлан ууссан
Тийм дулаахан харцанд тэсэлгүй дуралсан
Тийм сайхан хайранд нисэх мэт дүүлсэн
Би хайрласан
Би дуулсан
Хоёулаа хайлан ууссан
Алтанцэцэг, Наран ~ Найзууд
9:38 AMАлт шиг тунаад надтай үлдсэн
Алганы минь хээ шиг илхэн сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье
Наран: Туулаад одсон он жилүүдээс
Туулын ус шиг над руу урссан
Анхны цас шиг хиргүй сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье
Алтаа: Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй
Наран: Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй
Наран:Салхилаад одсон он жилүүдээс
Сар шиг мөнхөрч налтай үлдсэн
Алтаа: Сайхан бүхнийг минь даруухан эхлэл
Сайн найз чамдаа жаргалын хүсье
2-лаа: Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй
Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй
Наран - Ээждээ
9:32 AMСар шиг манддаг ээж ээ
Огторгуйн гэрэлт одод болсон ч хамаагүй ээ
Орхиж надаас бүү одоорой
Зун дуусаж намар ирлээ
Өвлийн шувууд шиг үлдээрэй ээж ээ
Үүрдийн мөнх бүлээн цөөрөм шиг
Үр чинь таныгаа дааруулахгүй ээ
Ээж ээ ээж ээ
Энэ ертөнцийн гэрэл гэгээ
Элбэрэлт ээжийнхээ
Гэрэлт сэтгэлээс холдмооргүй байна
Ээж ээ ээж ээ
Гарыг тань би алдмааргүй