Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: ТВ коктейль. Show all posts

ТВ коктейль - Хайрын гүн хордлого

8:22 AM
Чи намайг дурлалд уруу татаад
Хайрыг минь нууцхан хулгайлж
Харцыг минь харцаараа булаалаа

Би чамайг ганцхан хараад
Яахаа ч мэдэхгүй алмайраад
Анхны хайрын гүн хордлогонд орлоо

Гэвч энэ бүхэн
Надад маш таатай санагдаж байхыг бодохоор
Ахин өвчлөхийг хүсэхиймаа

Хайрлаж хайрлуулж үзэхиймсан
Хөөрхөн чамайг үнсэхиймсан
Шууд очоод хонгор минь
/ Би чамд хайртай / гээд үнэнээ хэлчих үү?

ДХ: Яана аа, намайг тоохгүй бол
Би одоо яана аа
Тоохгүй бол хүний царай яаж харна аа! *2

Би чамайг хараад
Хөөрөн баясаад
Хацар минь халуу шатаад
Хайрласан сэтгэл минь догдолно оо

Би чамайг үргэлж зүүдлээд
Хайрын баланд мансуураад
Аймаар олон шөнө нойргүй хонох боллоо

Гэвч энэ бүхэн
Надад маш таатай санагдаж байхыг бодохоор
Ахин өвчлөхийг хүсэхиймаа

Хайрт минь чамайг тэврэхиймсан
Хүмүүст хайраа зарлахымсан
Шууд очоод хүн бүхэнд
/ Би түүнд хайртай / гээд үнэнээ хэлчих үү?

ДХ: *2

Өдөр бүхэн
Халуухан үгтэй, хайрын захидлууд хөвөрнө өө
Өнгө өнгийн цэцгүүд, учирлын болзоо,
Уйлан хайлах эрчүүдэд дарагдлаа

Үнэн хайраа олохымсон
Үргэлж чамайг хайрлахымсан
Үдэш төөрөөд бүтэхгүй бол би яана аа!

Уяран догдлон
Хонгорхон сэтгэлдээ
Хүсэл хайраа шивнэн би мөрөөднө өө

ДХ: *3
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2