Showing posts with label Дууны нэр: Хайрын бурхан. Show all posts
Сарантуяа - Хайрын бурхан
4:13 PMҮг: Ү.Хүрэлбаатар
Ая: Д.Өлзийн-Орших
Дуучин: Б.Сарантуяа
Би чамайг хайрлаж харамлаж
Бие сэтгэлээ чамдаа зориулж
Гэнэ хонгор насаа намрын навчис шиг гээчихээд
Гэгээн хүслэн цаламдуулж явандаа
Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч
Олноос чамайг онцолж дурлаад
Онгон сэтгэлээ чамдаа илгээж
Дуутайхан насаа дугтуйтай захидал мэт гээчихээд
Дурлалын мананд төөрч л яван даа
Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч
Бүтэн шөнө нойроо хагасалж
Бүсгүй заяа чамдаа залбирч
Өглөөний нар шиг ганцхан хайр дурлалаа шүтээд
Өөдрөг мөрөөдлөөр дуулж явна даа
Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч
Үглэл: Энэхэн миний домгийг
Минь сонсож соёрхоно уув
Анхаа, Халиун - Хайрын бурхан
8:13 AM
Зөөлөн салхи хацрыг минь хайраар илбэж
Хувь тавилан чи бид хоёрыг хайраар учруулсан
Хос хун адил чамтайгаа би хамтдаа
Хорвоод ханьсах сайхан юмаа
ДХ: Хайрын хорвоод чамтайгаа учирсан
Халуухан хайраа хамтдаа мөнх дуулъя
Хайрт минь хайрын бурхан минь
Энхрий чамайгаа би хайрлах гэж ирсэн
Холоос надад ирсэн хосгүй хайр минь
Орчлонд надад ганцхан гэж амласан
Ховор чи минь наддаа ирсэн
Үг: О.Анхбаяр, Б.Халиун
Ая: О.Анхбаяр
Хувь тавилан чи бид хоёрыг хайраар учруулсан
Хос хун адил чамтайгаа би хамтдаа
Хорвоод ханьсах сайхан юмаа
ДХ: Хайрын хорвоод чамтайгаа учирсан
Халуухан хайраа хамтдаа мөнх дуулъя
Хайрт минь хайрын бурхан минь
Энхрий чамайгаа би хайрлах гэж ирсэн
Холоос надад ирсэн хосгүй хайр минь
Орчлонд надад ганцхан гэж амласан
Ховор чи минь наддаа ирсэн
Үг: О.Анхбаяр, Б.Халиун
Ая: О.Анхбаяр