Никитон ~ Үүлэн үст
2:20 PMҮүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царайг чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үснээс чинь би тэнгэр үнэрлэдэг
Царайнаас чинь би цас олдог
Уруулаас чинь би салхи залгидаг
Гунигаас чинь би сарыг хардаг
Үүлэн үстэй
Цасан царайтай
Салхин уруултай
Саран гунигтай
Хачин сайхан амраг юмаа чи
Хайраасаа харамламаар янаг юмаа чи
Хайраасаа ч харамлаж явья
Цэцгийг инээдийг чинь гэж боддог
Солонгыг сормуусыг чинь гэж боддог
Мананг бодлыг чинь гэж боддог
Марлыг зүүдийг чинь гэж боддог
Инээдээс чинь би цэцэг тасддаг
Сормууснаас чинь би солонго хайчилдаг
Бодлоос чинь би мананд төөрдөг
Зүүдээс чинь би марал түүдэг
Цэцгэн инээдтэй
Солонгон сормуустай
Манан бодолтой
Марал зүүдтэй
Хачин сайхан амраг юмаа чи
Хайраасаа харамламаар янаг юмаа чи
Хайраасаа ч харамлаж явья
Чиний тэр гоолиг биеийг
Надаас өөр хэн ч бүү тэврэг
Чиний тэр нандин хайрыг үгсийг
Надаас өөр хэн ч сонсохгүй байгаасай
Миний хайрын хүслийг
Чамаас өөр хэн ч бүү мэдрэг
Миний хайрын хүслийг
Чи хүлээж байгаа юу
(Миний хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч)