Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Баян богд хайрхан. Show all posts

Баян богд хайрхан

1:40 PM
Алтан нутгийн бүлээн уул аа
Ариун нандин шүтээн уул аа
Баатар зоригт эрийн шинжтэй
Баян уул нутгийн шүтэн минь ээ

Дахилт:
Нутгийн олны сүлд тахилга
Нуган цэнхэр хайрхан минь ээ
Баяр төрүүлж сэтгэл сэргээсэн
Баян богд хайрхан уул минь ээ

Насан шандаас зөв эргээд
Найман зовхист хаяаа тэлсэн
Алсын алсаас нүдэнд харагдах
Алтай сайхан уул минь ээ

Дахилт:
Заяа золоор бидэнд заяасан
Зам мөрийг минь дааж түшсэн
Үеийн үедээ шүтэж дээдэлсэн
Үлгэрийн сайхан хайрхан минь ээ
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2