Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хөл нүцгэн болжмор. Show all posts

Мягмарсүрэн - Хөл нүцгэн болжмор

8:22 AM
Хэн хүнийг дуудаж
Хэлээ эцтэл шулганаад л
Хээрийн бяцхан болжмор
Хээрийн бяцхан болжмор

Түүний зовлонг ойлгоход
Түвэгтэй ч юу байхав дээ *2

Хөр цасан дээгүүр
Хөл нүцгэн гүйгээд л
Хөөрхий бяцхан шувуухай
Хөөрхий бяцхан шувуухай

Болжморт гутал хийж өгч
Болохгүй нь ч юу байхав дээ *2


Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2