Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Сөгнөгөрийн гол. Show all posts

Батсүх - Сөгнөгөрийн гол

8:33 AM
Сөгнөгөрийн голын ус нь
Сэрүү татаад урсана даа хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө

Ургамалдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Урьхан шөнөдөө шаагина даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө

Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Шөнөдөө намуухан шаагина даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2