3 Бүдүүн & Outlaw – Аз жаргалын төгсгөлд
9:57 AM Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ….. шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
Гала - Азтай учрал
5:36 PMДууны нэр : Gala – Азтай учрал
Цомгийн нэр : "Хөвгүүн" цомог
Өнгөрөн одсон тэр нэгэн хаврын үдэш
Өөрт чинь би сэтгэлийнхээ үгийг шивнэн хэлсэн
Өөдөөс чинь эгцлэн хараад өөр юу ч бодолгүй
Өөрт чинь би хайртай гэж үнэн сэтгэлээсээ шивнэсэн
Азтай учралаар чи бид хоёр
Амьдралд хөл нийлсэн билээ
Алаг эрээн энэхэн хорвоо дээр
Амьдрах хувьтай билээ, азтай учралаар
Аавын минь голомтод очих болсон хань минь билээ чи
Алтан дэлхийд наран болсон хайр минь билээ чи
Итгэлийг даасан чиний сэтгэл хэмээх наран
Эргэж хөрвөөх энэхэн хорвоо дээр энхрий чамайгаа хайрлая
Дахилт:
Болд - Амьдрал дуул гэлээ
4:44 PMГалзуу дарсанд согтож явсангүй ээ
Галтай дурлалд согтож гансарч явна аа
Сархадын амтанд бялуурч явсангүй
Сайхан дурлалд бялуурч жаргаж явна аа
Сархадын амтанд бялуурч явсангүй
Сайхан дурлалд бялуурч жаргаж явна аа
Эд мөнгөнд шунаж үзсэнгүй ээ
Эгэл бор амьдралдаа эрхэлж жаргаж явна аа
Амьдралын түмэн нугачаан дунд
Амьтнаас дутахааргүй азтай явна аа
Амьдралын түмэн нугачаан дунд
Амьтнаас дутахааргүй азтай явна аа
Амьдрал намайг дуул гэлээ
Алагхан хорвоо уйл гэлээ
Дуулахын жаргал уйлахын зовлонг
Дуулим хорвоогоос зүрхээрээ мэдэрнэ
Дуулахын жаргал уйлахын зовлонг
Дуулим хорвоогоос зүрхээрээ мэдэрнэ
Бичүү - Ахиж би дурламааргүй байна
4:21 PMЗүрхний лугшилт түг түг цохиолно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс бүүр холдон одъёо
Сэтгэлээ бариад уруулаа хазаад
Сэм сэмхэн холдон одъё
Чамайг би хайрлаад алдчихлаа
Чинь сэтгэлд минь чи халдчихлаа
Ахиад дурлах хүсэл нурчихлаа
Ариухан хайр минь буурчихлаа хайр минь
Дурлал гэгч гашуун дарснаас
Дуугүйхэн зүгээр холуур явъяа
Өөрийгөө тэврээд зүрхээ дараад
Салхины аясаар хийсэн одъёо
Ахиж би л дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрхэнд яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна
Зүрхний лугшилт түг түг цохиолно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс бүүр холдон одъёо
Сэтгэлээ бариад уруулаа хазаад
Сэм сэмхэн холдон одъё
Ахиж би л дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрхэнд яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна
Төмөр - Аяны шувууд
10:51 AMАялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
ДХ: Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан алсыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно
ДХ:
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа
ДХ: *2
Батсүх - Амьдрал
10:50 AMАмьдрал гэдэг диваажин биш шүү дээ
Хүн гэдэг чинь гэгээн бурхан биш шүү дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх: Гэхдээ хүний амьдрал гэдэг
Татаад бэхэлсэн утас биш ээ *2
Жаргал зовлон хамт энэ хорвоо дээр
Жаргалыг би чамдаа хоосон амлахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Гай гэдгийг хэзээ ч хүсэхгүй шүү
Зовлонг би яасан ч өөрөө би дуудахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Батсүх - Амлалт
10:49 AMЧиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах лад увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр
Бусдаас чамайг онцгой гэвэл
Бүхнээс илүү хайлан дуралмаар
Бүхэл шөнөжин энхрийлэн тэвэрмээр
Бусдын харцнаас хармалан халхалмаар
Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дуралсан юм шүү
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Намайг ширтэх чиний минь харц
Халуун хайраар дүүрэн байдаг
Намайг үнсэх зөөлөн уруулд чинь
Хайр нь бас шингэсэн санагддаг
Мөч бүхэнд хайрлан санадаг
Миний л мэдэх хамгийн сайхан
Зөөлөн булбарай сэтгэл чинь
Зөвхөн зүрхний минь гүнд уусчээ
Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дуралсан юм шүү
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Амлая чамдаа ахиад хэзээ ч үгүй ганцхан одоо амлая
Анх харсан харцыг чинь зүрхэндээ
Анх амталсан жаргалыг сэтгэлдээ хадгалъя
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Алтан хавчаар
10:48 AMАлтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан
ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ
ДХ:
Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна
Ариунаа - Аавдаа
10:42 AMБуурал тоонот минь байгаа даа
Буцаад үлээх салхинд нь
Аавын минь үнэр шингээстэй дээ
Зэгс гүжүүлсэн аавын минь бараагаар
Зэрэглээ нь хүртэл өөрийгөө чимнэ ээ
Зөөлөн шиврэх бороонд нь
Зүүн хацар минь чийгтэнэ дээ
Зөнгөөрөө сэмрэх сэтгэлийг минь
Аавын минь ухаан тайтгаруулна даа
Үрдээ үлдээсэн аавын минь ерөөлөөр
Үүлээс үүл ирж надаас дайжна аа
Хүүгээн ивээсэн аавын минь буянаар
Хүний хорвоо өөрөө л өнгөжнө өө
Амин халуун залбиралд минь
Аавын минь сүр байгаа даа
Ачдаа ярих үлгэрт минь
Аавын минь үнэр шингээстэй дээ
Нас бүүвэйлсэн аавын минь хайраар
Наран хүртэл өнгөө нэмнэ ээ
Намайгаа аргадсан аавын минь хайраар
Наран хүртэл өмгөө нэмнэ ээ
Ариунаа - Алгын чинээ үр минь
10:41 AMХувьсхан заяаны наран минь дэ
Энх мэнд л өсвөл дөө хө
Ижийнх нь жаргал энэ л шүү дээ
Алгын чинээ алдрайхан үр минь дээ
Амин насны наран минь дээ
Амар мэнд л торнивол доо хөө?
Аавынх нь жаргал тэр л шүүдээ хөө
Аав л ээжий бидэн хоёртоо
Амьд эрдэнээс өөрцгүй
Алгын чинээхэн үр минь дээ
Тохойн чинээхэн торомгорхон үр минь дээ
Тоотой насны наран минь дээ
Бие биенээ түшвэл дээ хөө
Бидний жаргал мөнх л шүү дээ
Аав л ээжий бидэн хоёртоо
Амьд эрдэнээс өөрцгүй
Алгын чинээхэн үр минь дээ
Ариунаа - Амин хайрын эх орон
10:40 AMАлтан говиос хангайн хөвлөгөр ногоон ой хөвч хүртэл
Цэлгэр уудам нутаг хангайн монгол говийн монгол
Цээжинд лугших зүрх миний эх орон
зуны наран өвлийн салхины дуулал
Зуун зууны нууц товчоо
Эрдэнийн эрхи миний эх орон
Эргэх дөрвөн улирал тэнгэрийн монгол Азийн монгол
Ирмэгт орчих эрх чөлөө миний эх орон
Оосор бүслүүр цагаан өргөөнд
Онож төрсөн ховор заяа
Онгон нялхас говийн
... хол мөрөөдөл
Омголон хүлгийн эрийн зоон дээр
Асар тэнгэрийн гэгээхэн өлмий
Алтан дэлхий тэнүүхэн магнай
Азтайхан бидний зөөлөн өлгий
Асар тэнгэрийн гэрэлт диваажин
Алтан замби тивээс хан хурмаст хүртэл
...эрхэсийн алтан мөнгөн одод хүртэл
Өндөр заяаны нутаг дэлхийн монгол Чингисийн монгол
Өөр хэний ч биш миний эх орон
Оосор бүслүүр цагаан өргөөнд
Онож төрсөн ховор заяа
Онгон нялхас говийн ...
....холч мөрөөдөл
Омголон хүлгийн эрийн зоон дээр
шурин хайлсан
Асар тэнгэрийн гэгээхэн өлмий
Алтан дэлхий тэнүүхэн магнай
Азтайхан бидний зөөлөн өлгий
Асар тэнгэрийн гэрэлт диваажинх2
Амин хайрын эх орон минь
Ариунаа - Амласан хайр
10:38 AMАлдаж оносон ч чамайгаа хайрлана гээд
Дөлгөөн харцанд чинь сэтгэл уяраад
Дэндүү их хайранд чинь бүүвэйлэгдсэн
Амьдралд яаран сэтгэл дэврэгсэн
Анхны хайр чамайг л үгүйлсэн
Хорвоог туулах ганцхан насны
Дурсамж болон сэтгэлд үлдлээ
Хайр ариухан хайр минь
Алдаж онохын эхлэх байсан ч юм уу
Алдрай насны гэнэн сэтгэл минь
Амьдрал таниагүй мөрөөдөл байж дээ
Амласнаа мартаж өрөөлийг хайрласан
Амраг чинийхээ сэтгэлийг таниагүй
Алаг зүрхэндээ итгэл өврөөсөн
Анхны хайр минь ...
Хайр ариухан хайр минь
Алдаж онохын эхлэх байсан ч юм уу
Алдрай насны гэнэн сэтгэл минь
Амьдрал таниагүй мөрөөдөл байж дээ Х2
Ариунаа - Анд гаръя
10:37 AMҮнэхээр би энэ бүхнээс залхаж гүйцлээ
Өөрийгөө жаргалтай гэж боддог гэж үү
Би чинь эмэгтэй хүн шүү дээ
Урт олон шөнөөр чамайгаа харуулдсаар
Уучилж хүлээсээр уйдлаа
Аз жаргалыг амлаж авчихаад
Алтан бөгжинд уяж орхижээ
Дх:
Анд гарах цаг боллоо хүүхнүүдээ
Амьдралаа нэгэн хэвийн өнгөрөөх уйтгартай
Амсхийх цаг болжээ хүүхнүүдээ
Өөрийгөө үнэлж хүндэлж хайрлах цаг нь болжээ
Гадаа гарч эр болсоор хүнд хүчрийг үүрсээр
Юм бүхний арга эвийг олох гэсээр
Өнөөдөр би толинд нэг харсан гэж үү
Би чинь эмэгтэй хүн шүү дээ
Биднийг цэцэг навч нар сар гэсээр
Найраг шүлгэнд зүйлэдэг ч
Хуримын өдрөөс хойш хувцас шиг хуучирсаар
Хүсэл хайрыг хүндэлсэнгүй ээ
Дх:
Анд гарах цаг боллоо хүүхнүүдээ
Амьдралаа нэгэн хэвийн өнгөрөөх уйтгартай
Амсхийх цаг болжээ хүүхнүүдээ
Өөрийгөө үнэлж хүндэлж хайрлах цаг нь болжээ
Эр хүний итгэл сэтгэл хүндлэл хайраар
Энэ бүхнээр бид чинь дутаж л явна
Тэр бүгдийг өөрчилж чадахгүй гэж үү
Эрчүүдгүйгээр бид чинь яанам билээ
Бие биесээ хүндэлж хайрлах цаг нь ирлээ
Мөрөөдөл хүслийг нь сонсооч
Ганц олдох амьдрал дахин учрахгүй
Та нар чинь эрчүүд шүү дээ
Дх:
Анд гарах цаг боллоо хүүхнүүдээ
Амьдралаа нэгэн хэвийн өнгөрөөх уйтгартай
Амсхийх цаг болжээ хүүхнүүдээ
Өөрийгөө үнэлж хүндэлж хайрлах цаг нь болжээ
Ариунаа - Анхны хайр
10:36 AMХайрлан хайрлахгүй юм бол халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ анхны хайр минь ээ хайр минь анхны хайр минь ээ
Эмзэг эмзэг гэхэд анхны хайр шиг эмзэгхэн нь хаана байна
Энхрийлж энхрийлэх юм бол хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ анхны хайр минь ээ хайр минь анхны хайр минь ээ
Үүрдийн үүрдийн гэхэд анхны хайр шиг үүрдийнх нь хаана байна
Нартад нандигнах юм бол насны энгээр ч хайрын цэцэг мөнхөрдөг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ анхны хайр минь ээ хайр минь анхны хайр минь ээ
Ариунаа - Асуудал
10:34 AMТэр их царайлаг бас дээр нь хөгжилтэй, Рок дуу сонсох дуртай бас урт үстэй
Маргааш орой уулзахыг надаас асуусан Хамтдаа цагийг өнгөрөөе гэж намайг урьсан
Татгалзмааргүй санал мэт санагдсан Та зөвшөөрөх ёстой ээж , би амласан
А: Битгий өөрийнхөөрөө зөрөөд зүтгээд бай
Өнөө орой гэртээ суугаад хичээлээ хийж бай Одоо болзож зугаалдаг нас чинь бишээ
Удахгүй болох шалгалтандаа сайн хичээ Ядаж байхад рок байхдаа яахав дээ
Үеийн чинь хүүхэд байж болоогүй юм уу Яагаав танай ангийн Билгүүн чинь яасан юм
Сурлага сайтай бас чиний style шүү дээ
Дх: Ийм асуудлыг шийдэхгүй нэг үгээр
Санасанаар болсон ч болоогүй ч бүх юм зүгээр
Энэ бол ээж охин хоёрын үгийн солилцоо
Энэ бол байдаг л нэгэн ойлголцол
У: Би зөвхөн энэ оройг цагийг зугаатай өнгөрөөхийг хүснэ Тэр бол
Миний шинэ найз Ээж арай boyfreind гэж ойлгосон юм болов уу
Тэр зүгээр л надтай танилцсан залуу
А: Үгэнд орох шинжгүй ернө орой уулзаад үзэг Тэгээд харин дараа нь
Өөрөө бүхнийг ойлгож авах гэсэн юм байлгүй өнөөдөр байгаа байдал нь
нэг л аальгүй...
ДХ: Ийм асуудлыг шийдэхгүй нэг үгээр
Санасанаар болсон ч болоогүй ч бүх юм зүгээр
Энэ бол ээж охин хоёрын үгийн солилцоо
Энэ бол байдаг л нэгэн ойлголцол
Rap: Болзсон цагтаа манай гадаа тэр өөрөө машинтай өчигдрөөс арай өөр хувцаслажээ
хар шилтэй. 6:45 гэхэд тэдний гадаа түүний хар даа үнэн чика ,Дагуулаад явахад бука
Бид хоёр уулзангуутаа түүний машинд суугаад УБ хотоор дэмий тэнээд
баахан зугаалж Гоё байсан цаг агаар би түүнээс найрсаг зангаар Одоо тоглолт
үзэхийг асуугаад түүнийг дагуулж яваад Дуртай хөгжимөө сонсоод хөөрөөд
уусан пиво маант дотор халаана Энэ охиныг жаахан хөөргөөд найзаа болгох
миний падаан Тэр өөрөө пиво ууна харин би мөстэй кок ууна
Тэгээд бид ярилцана бие биенийхээ тухай асууна Түүний хобби хип хоп
харин миний хувьд гитар Дуртай хоол нь япон , Таалагддаг нь энэ охин
Найзынхаа дэргэд түүнийг тэврээд үнсэхийг оролдов
Харин тэр bye гэж хэлээд намайг орхиод одов
У: Ээжээ би гэр лүүгээ харьж байна
А: Аа за за яасан дууссан уу?
У: Битгийн санаа зовоорой 10 цаг болж байна
А: 10 өнгөрч байна гэртээ бушуу хүрээд ир
У: Би ер нь таныг бас түүнийг ойлгосон
А: За ашгүй дээ бас түүнийг ойлгов уу
У: Тэр надад тохирох найз биш уулзахаа больсон
А: Тэр нь ч дээр дээ
А: Ээжийн охин яасан тэр гомдоогоо юу Эсвэл чи өөрөө дэмий гэж бодоо юу
За за энэ асуудлыг дуусгая үүгээрээ Иймэрхүү юм тохиолдоно бүх юм зүгээр.
Ариунаа - Аялгуу чиний увьдас
10:32 AMАмьд хэлээр ярих шиг бүгдийг ойлгон аргаддаг
Амин найзын дутуу зайг наддаа чи л орлодог
Аялгуу чи авралынхаа гарыг сунгах юм
Дахилт
Нулимсыг үргээж сэтгэлийг хөгжөөдөг
Нууц увдис далдын идтэй
Чиний аясаар би хөглөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай
Өөрийг сэргээж үдшийг цэлмээдэг
Утгын чимэг үгийн баялагтай
Чиний хүслээр би хөглөгдөх дуртай
Чиний хүслээр би хөтлөгдөх дуртай
Хүч мөхөстөхийн даваан дээр амьдрал хазайхын цагт
Хүний хэлээр ярих шиг бүгдийг уярааж хайлуулдаг
Хүйтэн хорвоод ээх нарыг наддаа л чи орлодог
Хөгжим чи хүнлэгхэн нөмрөө дэлгэх юм
Хөгжим чи хүнлэгхэн нөмрөө дэлгэх юм
Дахилт
Нулимсыг үргээж сэтгэлийг хөгжөөдөг
Нууц увьдас далдын шидтэй чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Өөрийг сэрээж үдшийг цэлмээдэг
Утгын чимэг үгийн баялагтай
Чиний хүслээр би хөглөгдөх дуртай
Чиний хүслээр би хөтлөгдөх дуртай
Алтанцэцэг - Антигона
2:50 PMХарц дээгүүр омог бардам удаан амьдармаар байна.
Хүлэг янцгааж хүүхэд ноолсон ертөнцөөс
Хүсэл мөрөөдлийн цагаан тэнгэрийн зүг нисмээр байна (антигона х4)
Зовлон жаргал ээлжилсэн хүний хорвоод би
Зоргоороо дураараа бардам байж дуусмаар байна
Ихэс ерөөж өвгөд буцсан орчлонгоос
Эзэн тэнгэр мөнх гаригийнхаа зүг нисмээр байна (антигона х4)
эрийн цээжийг тэврэн шөнийн жаргал эдлээгүй ч
энгэр дүүрэн сүүтэй ижий болж чадаагүй ээ
бөөрөнхий орчлон дээр амьдармаар байвч
хаврын хайр нөмрөхөөс өмнө буцмаар байна (антигона х4)
эрийн цээжийг тэврэн шөнийн жаргал эдлээгүй ч
энгэр дүүрэн сүүтэй ижий болж чадаагүй ээ
бөөрөнхий орчлон дээр амьдармаар байвч
хаврын хайр нөмрөхөөс өмнө буцмаар байна (антигона х4)
эрийн цээжийг тэврэн шөнийн жаргал эдлээгүй ч
энгэр дүүрэн сүүтэй ижий болж чадаагүй ээ
бөөрөнхий орчлон дээр амьдармаар байвч
хаврын хайр нөмрөхөөс өмнө буцмаар байна (антигона х4)
Хар цагаан атаа жөтөө дүүрэн хорвоод би
Харц дээгүүр омог бардам удаан амьдармаар байна.
Хүлэг янцгааж хүүхэд ноолсон ертөнцөөс
Хүсэл мөрөөдлийн цагаан тэнгэрийн зүг нисмээр байна (антигона х4)
би антигона
Take Off - Ааваа
2:19 PMДухны тань үрчлээс нэмэгдээ юу ааваа
Энгэрийн тань товч сулраа юу ааваа
Дэргэдэх санаа тань үгүйлэгдэнэ ээ ааваа
Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна
Хөөрөгний тань даалин хуучраа юу ааваа
Гаансны тань цахиур элэгдээ юу ааваа
... хайрхандаа зусдаг нь цөөрөө юу ааваа
Гандах өвсөө шинжин санаа алдана уу ааваа
Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа санаад л байна
Зүүрмэглэх нойрондоо таныгаа дуудаад л байна, ааваа
Намрын навч шиг ... өчүүхэн ааваа
Намхан буурал уулсаа саравчлан сууна ааваа
Насандаа хяруу унагасан ч наддаа ааваа
Нар болсон ухаанаа өвлүүлсэн ааваа
Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна
Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна
Хүү чинь таныгаа ааваа санаад л байна аа, ааваа
Sweetymotion - Анхны бороо шөнө ордог
1:05 PMШүүдрийн дуслыг цэцэгс тосоход
Чамд зориулсан дууг одод дуулаад
Цагаан өнгөт хөлөг онгоц далайд цайрна
Хүсэл бодлыг хөлөг, хөлгүй далайд цайрна гэж
Хөх тэнгэрийн дор чи зүүдлээрэй
Хүсэл бодлыг хөлөг, хөлгүй далайд цайрна гэж
Хөх тэнгэрийн дор чи зүүдлээрэй
Сарны туяа дэргэд чинь хүрэхэд
Санаа алдан чи дурсав уу??
Харцандаа нуусан чиний үгийг
Харанхуйд, тэд шивнэв үү??
Анхны бороо чи юунд шаагина вэ??
Асгарсан үсэнд минь шингээ юу??
Анхны минь хайр түүний минь тухай
Алсын алсаас надад хэлэхээр ирээ юу??
Зүрхний мөрөөдлийг, зүүдний алсаас дуудсан
Зөн билгийн бороо юм уу даа??
Зүрхний мөрөөдлийг, зүүдний алсаас дуудсан
Зөн билгийн бороо юм уу даа??
Болорхон дуслууд өрөөнд чинь ороход
Бодолдоо намайг хараа юу??
Уулзахдаа хэлсэн миний үгийг
Урууланд чинь тэд шивнэв үү?? Надад шивнэв үү??
Цээжийг чинь налаад цэлмэг тэнгэрийг ширтсэн
Чинь сэтгэлийн болзоог зүүдлээрэй
Болорхон дуслууд өрөөнд чинь ороход
Бодолдоо намайг хараа юу??
Уулзахдаа хэлсэн миний үгийг
Урууланд чинь тэд шивнэв үү?
Hotspot - Ариунаа
9:25 AMСалахын аргагүй секси охин (үүү үүү)
Олон залуусыг араасаа гүйлгэх
Онгироо маркийн сэхүүн тийм л охин (үүү үүү)
Болороо харин ганган чамин
Боломтой айлын эрх охин (үүү үүү)
Хүмүүсийг тэр ангилж ялгадаг
Хүссэн бүхнээ авах дуртай баян охин (үүү үүү)
Би хайраа сонгосон (би сонгосон хайраа олсон)
Чи үнэхээр хөөрхөн охин миний Ариунаа
Солонго бол солиотой юм шиг
Сонин охин (үүү үүү)
Согтохоороо л над руу залгаж
Шөнөжин амьдрал ярьдаг хэцүү охин (үүү үүү)
Номин бол харин
Номын ухаалаг охин (үүү үүү)
Нойр хүрмээр элдэв зүйл ярьж
Намайг дандаа залхаадаг багш шиг охин (үүү үүү)
Би хайраа сонгосон (би сонгосон хайраа олсон)
Чи үнэхээр хөөрхөн охин
Чи үнэхээр өвөрмөц охин
Хөөрхөн ялдамхан
Намайг үргэлж ойлгодог
Надтай дандаа хамт байдаг
Миний зүрхийг эзэмдсэн Миний Ариунаа
Сараа Болороо Солонго Номин
Бүгдээрээ л дажгүй охидууд
ҮҮҮ ҮҮҮ ҮҮҮ ААА (тиймээ тийн)
Сайхан царай, ухаалаг зан,
Тансаг амьдрал тэдэнд байдаг ч
Надад хэрэггүй ээ (хэрэггүй ээ хэрэггүй ээ)
Зөвхөн Ариунаа чамдаа (Ариунаа чамдаа)
Би үнэхрээр хайртай (Хайртай)
Чи үнэхээр өвөрмөц охин
Хөөрхөн ялдамхан
Намайг үргэлж ойлгодог
Надтай дандаа хамт байдаг
Миний зүрхийг эзэмдсэн Миний Ариунаа