Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Алаг нүд шиг Эх орон. Show all posts

Сарантуяа - Алаг нүд шиг Эх орон

8:49 AM
Алаг нүд шиг эх орноо
Аньсгана сормуус шиг хилийн дээсээ
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү би зүрхэндээ

Хэлтрэх учиргүй хишиг буянаа
Хэлтийх учиргүй гэгээн төрөө
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү зүрхэндээ

Амьнаас үнэтэй эрх чөлөөгөө
Алтнаас үнэтэй аз жаргалаа
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү би зүрхэндээ


Үг: З.Түмэнжаргал
Ая: Б.Шарав
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2