Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Л. Show all posts

Лхагвасүрэн - Үзэсгэлэнт минь

3:06 PM
 Үг. Б. Лхагвасүрэн МУТШ,
Ая. Л.Балхжав СГЗ

Чам дээр минь асгарах гээд
Одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд
Саран манджээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Бүрхэх сүүдэр үгүй байг гээд
Тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь
Бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ

Үнсэлцэж байгааг минь харах гээд
Уулс бөхийжээ үзэсгэлэнт минь
Үнэнч явахыг минь үзэх гээд
Ус мөрөн сөгдөжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Эрчүүд (Миний ах атаман УСК)

8:51 AM

Хэзээ ч тэд чамаас хайр гуйж уйлахгүй
Хэний ч өмнө нулимсаа харуулахгүй ээ
Хээрийн салхи шиг омог бардам сэтгэлээр
Харин чиний өмнөөс үхэлрүү ч явна

Дх:
Жаргалын төлөө нутаг аа солихгүй
Зовлоо гээд гутарч суухгүй
Хайрынхаа төлөө сэтгэлээ нээгээгүй ч
Тусгаар Монголын төлөө амиа өргөнөө

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Үеийн нөхөддөө андын үнэн ч сэтгэлтэй
Өршөөлт ээждээ үргэлж хүүхдээрэй
Үүрдийн хайраа ганцхан түүндээ зориулдаг
Өссөн нутагтаа өргөсөн тангарагтай

Дх:
Жаргалын төлөө нутаг аа солихгүй
Зовлоо гээд гутарч суухгүй
Хайрынхаа төлөө сэтгэлээ нээгээгүй ч
Тусгаар Монголын төлөө амиа өргөнөө

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Хэзээ ч чамаас урвахгүй
Хэний ч өмнө бөхийхгүй
Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг
Хатан зоригт эрчүүд билээ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Сүүгээр бүтсэн Бурхан

5:33 PM

Тал хээр байсан болохоороо
Уулс ургажээ ээжээ
Та минь байсан болохоороо
Би ургажээ ээжээ

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сэтгэл нь хайлган
Ээжээ ээж минь дээ

Тэнгэр байсан болохоороо
Од мичид ургажээ ээжээ
Та минь байсан болохоороо
Бүтэн л байж дээ хорвоо

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сүүг нь сүлсэн
Бурхан минь ээж минь дээ

Хормон үүлс нь уйлхаараа
Цэцэгс ургадгаа ээжээ
Та минь бүүвэйлсэн болохоороо
Дэлхий эргэдэг ээ ээжээ

Дх:Ээжээ ээж минь дээ
Ээжээ ээж минь дээ
Сүүгээр бүтсэн
Бурхан минь ээж минь дээ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Найз минь

5:32 PM

Гадаа бороо шаагин орлоо
Намрын улирал бидэнд айлчлан ирлээ
Аяны шувууд ээлжлэн уулсын дээгүүр цаашлан одлоо
Ширүүн бороо цонхыг тогшлоо
Сэтгэл хөдлөм бодолд дурсамж тодроод
Нэгэн намрыг угтлаа
Нэгэн насыг үдлээ Найз минь

Дх: Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй ээ
Учралын дээдээр мөдхөн уулзна аа
Амьдрал далайд алхан орсон
Арван жилийн хүүхдүүд байхаас
Алхам ч холдож, ааш гаргаагүй найз минь
Амьдын хорвоод ганцхан олдох
Алтан найз минь аргагүй чи шүү
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь

Холын тэртээх харийн газраас
Нутаг руугаа хүлгийн жолоо заллаа
Онгод дээшлэн хөөргөх
Өндрөөс өндөрт дүүлэн нислээ

Дх: Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй ээ
Учралын дээдээр мөдхөн уулзна аа
Амьдрал далайд алхан орсон
Арван жилийн хүүхдүүд байхаас
Алхам ч холдож, ааш гаргаагүй найз минь
Амьдын хорвоод ганцхан олдох
Алтан найз минь аргагүй чи шүү
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь

Read On 3 - сэтгэгдэл

Madness, Лхагвасүрэн ~ Улаанбаатар хотын гудамж

11:08 AM
Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Лхагвасүрэн:
Наран мишээсэн намуухан өдөр
Намайг чамтай учруулсан
Цэвэрхэн хотын гудамж талбайд
Хүмүүс бүхэн жаргалтай

Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж

Лхагвасүрэн:
Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан...
Read On 0 - сэтгэгдэл

Л. Солонго ~ Сэрээч, сэтгээч

5:37 PM

Ганган залууг би үүрээд гунихарч юундаа уйдна вэ
Туяхан биеийг минь тэврээд танхил насыг минь мэдрээч ээ
Дахин дахин бүжгэнл уриач дөлгөөн харцанд чинь уяран наадъя

Дх: Сайхан залуу минь сэрээч, сэтгээч
Сэтгэл зүрхийг минь татаач /х2/

Ганцаар бусдаас дөлөөд гомдож юундаа ширтэнэ вэ
Уяхан сэтгэлийг минь дэмжээд уянга дууг минь сонсооч ээ
Дахин дахин болзоонд уриач даруухан занд чинь уяран наадъя

Дх: Сайхан залуу минь сэрээч, сэтгээч
Итгэл хайрыг минь олооч /х2/

Ханагар залуу түгшээд харцаа юундаа бууруулна вэ
Халуун зүрхийг минь чагнаад хайрын үгээ хэлээч ээ
Дахин дахин үнсэн таалаач даруухан занд чинь уяран наадъя

Дх: Сайхан залуу минь сэрээч, сэтгээч
Сэтгэл зүрхийг минь татаач /х2/

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн ~ Хайранд итгээрэй

5:26 PM

Үг Х.Лхагвасүрэн
Ая Г.Пүрэвдорж

Дуучин Х.Лхагвасүрэн

Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
Холын замд хамтдаа гарсан
Дуу хуурын аялгуу эгшигэнд уяраад
Дурлалыг хүлээж хүснэ
Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
Хонгорхон насаа үдлээ
Зуурдын хорвоог чамтай туулахсан
Зуун жил хамтдаа байхсан

Дх: Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ
Чи минь минийх шүү, үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайраа чи минь хайранд итгээрэй

Бүүр тэртээх дээдсийн ерөөл хүслээр
Бүтэн заяат амьдрал үүснэ
Найр найрын цэнгэлээр хорвоог баясгаач
Насны хань минь байгаач

Дх: Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ
Чи минь минийх шүү, үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайраа чи минь хайранд итгээрэй

Хаашаа ч дагуулахыг нь мэдрэхгүй ч дурлана
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ

Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Амармандах - Дэлгэрмөрөн - Монгол ээж

6:26 PM
Зэвэргэн салхи нь хөвсөг үлээхэд
Зүүдлэхдээ та минь даарсан уу ээж ээ
Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг
Хүрээд ирлээ гээд зэрэглээ чинь хуурахгүй
Манан дундаас саравчлах ижийд минь
Маргааш хүүг чинь очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би

Тэсгэм хүйтэн шөнө сэтгэлээ жиндүүлэхэд
Тэнгэрээс хүүгээ ирүүлэхийг гуйсан уу ээж ээ
Хоног тоолсон эхийн сэтгэлийг
Холоос гэрэлтэх оддын гялбаа ч хуурахгүй
Сураг чимээлсэн ээжийд минь
Сарын эхэнд очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уулга алдсаар холоос угтдаг Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа л хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо

Миний ээж хүйн холбоотой
Бурхан ээжээ хүний орчлонд
Уйлж дуулдаг хүслэн гоо ээжээ
Энэхэн дуулим хорвоод дуу хуурын оргилд нь мөнхрөх
Миний чиний бидний ээж ээ
Энэхэн хөвчин дэлхийг амгалан байлгаж сүүгээ өргөдөг Монгол ээж ээ

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учиралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би

Үртэйгээ хүйн холбоотой миний ээж
Бурхадыг бүтээгч тэнгэрээс заяатай бидний ээжүүд
Дуулим хорвоог дуу хуурын оргилд мөнхрөх миний ээж
Хөвчин дэлхийг амгалан байг гэж сүүгээ өргөдөг Монгол ээж
Монгол ээж
Read On 0 - сэтгэгдэл

Лхагва ft Мөнгөөнөө - Итгэх ёстой

8:25 AM
Лхагваа
Хэлж амжаагүй үгсийг минь сонс
Хэн нэгэнд биш чам руу л илгээлээ
Чамдаа л илгээлээ /сэтгэл минь/
Зуун жилийн дараа ч хэвээрээ
Зуурд биш энэ амьдрал шинээрээ итгэх ёстой энэ хайрандаа л итгэх ёстой

Мөнгөөнөө
Танихгүй гэх үл ойлголцол, ганцаардал давчдаал
Амласан үгс түүний үнэ цэнэ салхинд замхраал
Аргадаж гуйх уу би
Өмнө чинь сөгдөж суух уу
Алдсан ч оносон ч
Тавилан, төөрөг бүгдийг орхих уу
Жаргалтай байгаагүй гэж худлаа хэлэхгүй
Жаргалын төлөө явсан сэтгэлээсээ урваагүй
Надгүйгээр жаргах юм бол жаргаад яв чи хамаагүй
Жаргалын төлөө зовлонгоос бултаж зугтах аргагүй
Ядмагхан сэтгэж хөнгөн бодолд автаж явсангүй ээ
Яг л минийх л гэж чамд л бүхнээ зориулсан
Үнэндээ чи надад биш бусдад итгэсэн
Үлгэр шиг биш үнэнч итгэл хэрэгтэй
Амьдралд аз жаргал бэлэглэгч үзэсгэлэн гоо
Алдаж болохгүй ховорхон чи минь наддаа үзэсгэлэн гоо
Гараас чинь хөтлөөд чамтай амьдралыг туулахыг хүслээ
Ганцаардахад дэргэдээ мөнхөд байлгахыг хүслээ

Лхагваа
Хэлж амжаагүй үгсийг минь сонс
Хэн нэгэнд биш чам руу л илгээлээ
Чамдаа л илгээлээ /сэтгэл минь/
Зуун жилийн дараа ч хэвээрээ
Зуурд биш энэ амьдрал шинээрээ итгэх ёстой энэ хайрандаа л итгэх ёстой

Мөнгөөнөө
Гунигласан сэтгэлийн энэ энэ гашуун дарс биш
Шархалсан зүрхний энэ энэ шөнийн жаргал ч бас биш
Өнгөрсөн хугацаа болгон өөр нэгний төлөө биш
Өр зүрхээ сайн сонс бид хамтдаа жаргал ч биш

Лхагваа
Бурхнаас би асуулуу үнэн хайрыг чинь асуулуу
Чагнаад үз сэтгэлийг минь чамаас өөрийг үгүйлэхнэ үү

Мөнгөөнөө
Сайхныг мөрөөдөхөд надад чи итгэл бэлэглээд
Алдаж гишгэх үед анзаарч яв гэж инээмсэглээд
Тэр инээмсэглэл бусдыг сэргээх хүч
Иймхэн төдий инээд намайг анагаах шид

Лхагваа
Ганцаардал судсаар лугшиж
Гарах гарцгүй манан дунд төөрсөөр ганцаараа, ганцаараа

Мөнгөөнөө
Алдаж гишгэсэндээ бус
Ардуур жаргасандаа бус
Хэн хэн нь алдаагүй бие биенээ сонс

Лхагваа
Хэлж амжаагүй үгсийг минь сонс
Хэн нэгэнд биш чам руу л илгээлээ
Чамдаа л илгээлээ /сэтгэл минь/
Зуун жилийн дараа ч хэвээрээ
Зуурд биш энэ амьдрал шинээрээ итгэх ёстой энэ хайрандаа л итгэх ёстой

Мөнгөөнөө
Эхний ч биш эцсийн удаа
Энд би байна намайг сонс
Эргэлзэх хэрэггүй бүх юм сайхан байсан хайрт минь сонс
Эргэлдэх дөрвөн улирал ээлжлэн солигдох цаг хугацаа
Энэ амьдралд үл ойлголцох олон зуун даваа нугачаа
Алдах хориотой
Амс хийх бас л хориотой
Аргадах гээгүй гэхдээ би бүгдэд буруутай
Этгээд чамин элдэв ганган тансаг зүйлс хэрэггүй
Энэ хэвээрээ өөрийнхөөрөө итгэлээ би Мөнгөөнөө

Лхагваа
Хэлж амжаагүй үгсийг минь сонс
Хэн нэгэнд биш чам руу л илгээлээ
Чамдаа л илгээлээ /сэтгэл минь/
Зуун жилийн дараа ч хэвээрээ
Зуурд биш энэ амьдрал шинээрээ итгэх ёстой энэ хайрандаа л итгэх ёстой
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Гайхамшигт ертөнц

9:32 AM
Аз жаргалаар дүүрэн сайхан амьдрана гээд
Хүмүүс дандаа хүсэн мөрөөддөг
Хүсэхэд хясаж бэрхшээл тулгархад
Чи хаана байна гээд аз жаргалыг хайна
Хайраар бүхнийг давж туулаарай
Уудам амьдралыг магтан дуулаарай
Хамгийн сайхнаар инээд хөөр цацрааж
Хөөрөн баясах тэр л мөч аз жаргал шүү

Дх: Цэлмэг тэнгэрт наран гэрэлтээд
Цэцэгт нугад шувууд жиргэлднэ
Энд чи амьдарч байна
Энд би амьдарч байна
Энэ бол бидний гайхамшигт ертөнцөө

Эргэн дурсахад сайхан амьдраарай
Өглөө бүхнийг инээж угтаарай
Хамгийн сайхнаар инээд хөөр цацрааж
Хөөрөн баясах тэр л мөч аз жаргал шүү

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Хайртай гэхээсээ өмнө

8:49 AM
Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг

Чамайгаа би хайраа гэж дуудлуу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм

Дх: Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм

Чамайгаа би жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон нь ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд чиний хайранд амьдарч чадаагүй

Дх:

Чамдаа би баяртай гэж хэллүү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ

Дх:

Чамдаа би хайртай гэж хэллүү
Read On 0 - сэтгэгдэл

Лхагва - Чиний хайр ус агаар

8:39 AM
Чи хүсэж байсан уу надад дурлахыг
Чи мөрөөдөж байсан уу надтай учрахыг
Амьдрал өөрөө асар их урсгал
Чиний хайр надад агаар бас гэрэл
Амьдрал өөрөө тэмүүлэл болохоор
Чи надад хүсэл мөрөөдөл билээ

Чиний хайр надад агаар
Чи үгүй бол би амьсгалахгүй ээ
Чиний сэтгэл надад ус
Чи үгүй бол би амьдрахгүй ээ *2

Би зүүдэлж байлаа чамайг хөтлөөд
Хайрыг дуулдаг байлаа зөвхөн чамдаа
Аялгуу өөрөө хязгаарүй болохоор
Зүрхнээс урсан ниссээр оддыг уярана
Шүлэг минь сэтгэлийнх болохоор
Дуулах тоолонд орчлонг уярана

ДХ: *2
Амьдрал өөрөө асар их урсгал
Чиний хайр надад агаар бас гэрэл
Амьдрал өөрөө тэмүүлэл болохоор
Чи надад хүсэл мөрөөдөл билээ

ДХ: *2

Үг: ZZ
Ая: Аранза
Read On 0 - сэтгэгдэл

Лхагва - Диваажинд

8:25 AM
/Харь холын алс диваажинд
Хамтдаа зочилъё хайрт минь/
Нүдийг чинь би эгцлэн ширтэхдээ
Нүгэлт орчлонгоос холдож тасардаг
Харцнаас чинь би хайрыг мэдрэхдээ
Хорвоогийн хамаг сайхныг олж хардаг

Уруулд чинь би зөөлөн үнсэх бүрт
Харь холын алс диваажинд зочилдог
Гарыг чинь би атган алхах тоолонд
Хөлд минь жигүүр урган дээшээ нисдэг

ДХ: Зүрх минь чамаас хэзээ ч урвахгүй ээ
Сэтгэл минь чамайг ердөө ч хуурахгүй ээ
Учир нь наддаа чи ертөнц дэлхий билээ
Харин чи энэ хайрыг бүү уйлуулаарай

Хайрт минь чи эгэл амьдрал дээр
Олон сайн муу зүйлд сэтгэл зовнин
Гэвч бүү санаашир бид хамтдаа
Алив сайхныг хоёулаа л хайяа

Зүрхнээсээ ч би сэтгэлээсээ ч
Хэзээ нэгэн цагт тэр жаргалыг
Алс холоос ч бай заавал олоод
Бие биенээ түшээд бусдад жаргал илгээнэ

ДХ:

Ганцхан зүрх байхад хорвоог туулахгүй ээ
Хоёр сэтгэл байхад ертөнцөд алзахгүй ээ

ДХ: *2


Үг: ZZ
Ая: Аранза
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2