Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Жавхлан. Show all posts

Жавхлан - Алсад суугаа ээж

2:37 PM

Сүүмийх зэргэлээнд гэгээ анирлахад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь бил ээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсагаа чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Хөхрөх уул нь хөлөрч харгдана
Хүүгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хүний зэргэтэ йхүү чинь явна
Хүслийг тань нэмэглээд яваад очно доо

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Read On 2 - сэтгэгдэл

Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

8:23 AM
Зүсрэх бороотой
Анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан
Зүрхээ өгчихсөн байсан

Зөндөө зөндөө бодогдож явсан
Зөрж тааралдахгүй их л удсан

ДХ: Хайрлаж болохгүй хайр уу
Хагацаж болохгүй учрал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү

Одтой шөнөөр
Анх дүрийг чинь зүүдэлчихээд
Онгодоо бадрааж
Уянгаар хөглөгдсөн байсан

Оргилуун хүслээр мөрөөдөж явсан
Олж уулзалгүй их л удсан

ДХ:

Хайрын орчлонд
Анх чамдаа дурлачихаад
Хаачихаа мэдэхгүй
Сэтгэл алдарсан байсан

Хичнээн хичнээн бодогдож явсан
Хэлж зүрхлэхгүй их л удсан

ДХ: *2
Read On 2 - сэтгэгдэл

Жавхлан - Бүстийн цэнхэр нуур

8:13 AM
Оддын доор хуучлах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэвэрсэн ээжий таны төрөхтэй

ДХ: Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бөртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Сарны дор мэлтрэх ширгэх нь үгүй ундаргатай
Салхины аясаар хээтэх шилэн болор долгиотой

ДХ:

Нарын дор бэдэртэх усны шувуудын ганганаатай
Нас нэмэх тоогоор ухаан бодол ургаастай

ДХ:

Үг: Я.Бямбадорж
Ая: Д.Цэвээнравдан
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Монголжингоо

8:43 AM
Хаан түүхийн өлгийд эрхэлж нялхарч бойжсон
Хатан Өүлэн ээжийн сургаалд биширч өссөн
Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ: Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Өргөө цагаан гэртээ бүүвэйн дуугаа аялсан
Өгсөж уруудах хорвоогийн өнгө гэрлийг тэнцүүлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргасан
Хайрлах гэгээн шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:

Төгөлдөр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Төөрөг цэнхэр замбуулинд төрийн жолоог атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг үүрч өндийсөн
Сүслэх ариун шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Найман сарын бороо

8:10 AM
Тээр тэнд үүлсийн доогуур
Тэнгэр хээлэн тогорууд дэвнээ
Уйтай дуу нь зүрхэнд унахад
Уяссан сэтгэл чамайгаа л санах юм аа

ДХ: Санаж байна би санаж байна
Аньсага давсан чинийхээ нулимсыг
Аяархан шивнэсэн хайрын чинь үгийг
Аясхан шивэрсэн бороотой үдшийг

Хайрын хорвоод намайг л гэсээр
Хайлан дуулсан шувуухай билээ чи
Нуураа ширтэн би зогсож байна
Найман сарын бороо зүсэрч л байна зүсэрсээр...

Цахилан бидэрлэх нуурын дээгүүр
Цахиртан цайран цахлай ниснээ
Ганганан халих түүнийг хараад
Гансарсан сэтгэл чамайгаа санах юм аа

ДХ:


Үг: А.Эрдэнэ-Очир
Ая: С.Мөнхбат
Read On 1 - сэтгэгдэл

Жавхлан - Хакухо

8:10 AM
Аавын бийд алсад одож
Арлын оронд алдраа мандуулсан
Аваргаас төрсөн аварга хүү
Ардын дууны Юндэнгөөгөө

ДХ: Хөвчин дэлхийд Хакухо нэртэй
Хөх Монголын тэнхээт хүү
Кёкшюүзаны хөтөлсөн дүү
Хамаг Монголын хийморлог хүү

Тэнүүн цэнхэр тэнгэрээ шүтсэн
Тэмүүжиний Монголын удмын хөвгүүн
Эгэлгүй хүчтэнийг золгож давсан
Эр бяр тэгширсэн хавтай хүү

ДХ:

Дархан хүчит аваргаас төрж
Далай сэтгэлтэй ээжээс мэндэлсэн
Даваа дэвжээ хоёртоо залбирч
Дэлхийд мөнхөрсөн Хангарьд хүү

ДХ:


Үг: Г.Чоглоонамжил
Ая: Т.Сэр-Од
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Шилийн богд

8:43 AM
Алтан ганжиртай Алтан овооноос
Адис авч хийморио сэргээмүү
Ашид мөнхийн жаргал билэгдэж
Ая дууны сэржим өргөм үү

Мяралзан бидэртэх мандал дээрээ
Мянган хун хуран чуулдаг
Ариун гангын тунгалаг уснаас
Алгандаа дээдлэн магнайдаа хүргэм үү

ДХ: Дарьганга нутгийн онгон шүтээн
Дархан хилийн мөнхийн харуул
Шилийн эрсийн ариун тангаргатай
Шилийн богд ууландаа мөргөмүү

Тахийн удамтай шандаст хүлгүүд
Талын зоон дээр босоо төрдөг
Уугуул нутгийн цуутай дархчууд
Удам дамжин уран төрдөг

Цэлгэр хөндийн талын агуй
Цээжний гүндэх Торойбандиа
Цэлэлзэн цалигах Холбоо, Дуут нуурууд
Цэнхэртэн харагдах миний нутагаа

ДХ: /2/


Үг: Ц.Баттулга
Ая: Б: Есөнжин
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Зотол хаан

8:43 AM
Зорьж гарсан нутаг минь
Зотол Хаан уулаа
Зоргоор өсгөсөн аавын минь
залбирч мөргөсөн хангайдаа
Зээрийн хөлд гижигдүүлсэн
зэрэглээт номин талаа
Зэрэгцүүлж өсгөсөн ээжийн минь
зүүдний цэнхэр нутаг аа

ТооВангийн сүрэг нь тогтож
билчсэн өлгий
Тоорой Бандийн хүлгийн тоос нь
боссон хөндий
Эрийн сүлд оршсон Зотол
хаан уулаа
Ээж ааваас заяасан зүрхний
хайртай нутаг аа

Алсын алсад өндөлзөх
тосон бор уулаа
Ардын дуунд мөнхөрсөн тахилгатай
сүмбэр хайрхан
Таанын үнэрт хөлчүүрхсэн тасын
суудалтай уулаа
Ахин золгохын ерөөлтэй аавын
нүнжигтэй хайрхан


Үг: Б.Буд, Ц.Баттулга
Ая: Б.Есөнжин
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Аавын нөмөр

8:54 AM
Мандах нарнаар тэнгэр ажиж
Өдрийг шинжсэн аавынхаа
Малгайг нь үнэрлээд баймаар байна
Даанч их санаа юу даа

ДХ: Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлан
Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Дэлтэй шувуу тэнгэр түшиж
Хийморь нь сэргэсэн аавынхаа
Дээлийг нь нөмрөөд суумаар байх чинь
Дэндүү их санаа юу даа

ДХ:

Цагийн зоонд гал шиг асаж
Хат суусан аавынхаа
Цамцыг нь үнэрлээд баймаар байх чинь
Хачин их санаа юу даа

ДХ: /2/


Үг: Ц.Галбадрах
Ая: Н.Санжаа
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Ахан дүүсийн дуу

8:53 AM
Гэгээн Зөвлөлт орны
Найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн
Хайртай зүйрлэм сэтгэлийг

ДХ: Аа аа аа
Алтайгаас хянган хүрсэн
Уул тал минь дуулна
Хэнтийгээс өмнийг зорьсон
Хангай говь минь дуулна

Зовох цагт нөхөрлөсөн
Зоригт Монголын үнэнчийг
Ахын ганцхан дүү шиг
Ачлал хүргэж явсныг

ДХ: Аа аа аа
Тэртээ Москвагийн цэцэрлэгээс
Оросын хус дуулна
Тэргэл сартай дорноос
Өргөн Сибирь дуулна *2

Ангар мөрний долгио шиг
Амар тайваныг хүснэ
Сэлэнгэ мөрнөөс уусан юм шиг
Сэтгэл санаа ариусна

ДХ: Аа аа аа
Монгол Орос бид ахан дүүс
Найрамдалыг дуулна
Зузаан нарны доор
Хос хун шиг дуулна


Үг: Д.Батсүрэн
Ая: Т.Чимэддорж
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Намрын нар ээж хоёр

8:53 AM
Намрын наран ээж хоёрын
Элдсэн нэхий зөөлнийг яана
Торго шигээ...

Намрын наран ээж хоёрын
Зулсан эсгий ястайг яана
Цэмбэ шигээ...

Намрын наран ээж хоёрын
Ээзгий ааруул амттайг яана
Бурам шигээ...

Намрын наран ээж хоёрын
Исгэсэн айраг шимтэйг яана
Рашаан шиг...

Намрын наран ээж хоёрын
Аялсан дуу уянгатайг яана
Бүүвэй шиг...
Бүүвэй шиг...


Үг: Д.Саманд
Ая: Т.Самбуу
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Ээжийн чанасан цай

8:50 AM
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

ДХ: Ай хө
Ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай

ДХ:

Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ амталж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

ДХ:

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

ДХ:


Үг: Д.Саманд
Ая: Б.Магсаржав
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Төрлмүд мини

8:50 AM
Өсөрсөн цусн тасарсан махан
Ор ганцхан кэлтэй билее бидн
Нүүгеед ёвсн таныгаа санахлаа
Нүдем нулимсаар дүүрнее

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд

Өргөн сэтклтэй энкэр Хальмгууд
Өндээж намааг тэвэрче үмсле
Өлгеедеен байсан та нартаагаан
Өдөр болгон зогложэ ёвнаав

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд *2

Эргеед харихдаан баярта ёвнаав
Иньегшеед ирхдеен дуулаад ирнев
Өдөр сөө угаа хамдаан суугаад
Ээжийн чанасан цайгаан уухийм

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд *2
Оо көөркм улаан залаатай Хальмгууд


Үг: Мөнгнцецег
Ая: А.Манджиев
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Хайрын шүтээн хань

8:49 AM
Туулж амьдарахад минь цээжинд гэрэл цацраасан
Дуулж алдарахад минь сэтгэлд уул нөмөрлөсөн
Зүүдэлж сэрэхэд наран эрхлүүлж жаргаасан
Зүрхэнд хайр ургуулж бадраасан

Дх: Минийхээ төлөө зүтгэсэн
Чинийхээ ухааныг дуулья
Үрийн заяаг түшилцсэн
Халуун хайраа зориулъя

Инээж хөөрхөд минь баярын магнай тэнийсэн
Итгэж хайрлахад минь инж цэцэг дэлгэрсэн
Ханьсаж жаргахад аашны сайхнаа бишрүүлсэн
Хайрлаж дуулахад гэгээ татуулсан

Дх:

Дуудаж мишээхэд минь сэтгэлд үүр цайлгаж Дуулим орчлонд хайраа хандалж гийгүүлсэн
Хайлж уярахад сарнай цэцэг дэлгэрсэн
Хамаг бүхнээ нартад гайхуулсан

Дх:


Үг: Ш.Бадарч
Ая: Д.Баттөмөр
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Бурханаас илгээсэн хайр

8:49 AM
Гэнэт танилцсан амраг минь
Гэгээн мөрөөдөл хөгжөөгөөд
Гэрэл цацрах шиг инээсээр
Гэргий болсон хонгор минь

Олон санаагүй
Ороод ивэлсэн хайр минь

Халуун сэтгэлээ нээгээд
Ханийн жаргал амалсан
Эргэх хорвоод учраад
Эгэлхэн биеэ зориулсан

Буруу бодоогүй
Буцалж ивэлсэн хайр минь

Ашдын жаргалыг билэгдэж
Ариун хайраа өгсөн
Үүрдийн халамжаа бэлэглэж
Үнэн сэтгэлээ хайрласан

Зөрүү санаагүй
Зөөлөрч ивэлсэн хайр минь

Ухаарлын салхийг сэвэлзүүлж
Уушиг нээж мишээсэн
Ялдам аалиараа мялаасан
Янжинлхамын хувилгаан

Бурханаас илгээсэн
Буянаараа ивэлсэн хайр минь *2


Үг: А.Дамдинбазар
Ая: Т.Ганболд
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Амгалан аав

8:49 AM
Үүлэн хээтэй тэрлэгээ шуугаад
Үүрийн цолмонтой адуундаа мордсон

Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
Өлчир хээгүй миний л аавуудаа *2

Гандуу тэрмэн дээлээ нөмрөөд
Ганзага гоёод хээр хоносон

Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Гүрмэл бугуйл шиг миний л аавуудаа *2

Угалз шагласан хүрмээ ханзартал
Уугач хулантай наадаж явсан

Уртын дуугаараа нутгаа гоёсон
Уул шиг амгалан миний л аавуудаа *3


Үг: Ш.Батхишиг
Ая: Т.Найданжав
Read On 3 - сэтгэгдэл

Жавхлан - Чононгоо

8:49 AM
Аньсахнээл нүдний чинь халуун хөх талимаанд хайрын совин цэнхэртүүлжил
Амраг жаалхан чамайгаан л энхрийлж илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайхнаас сайхан чинийхээ л аальнийн гэгээнд уусанхнээ л
Санаж л үгүйлэхийн халуухнаас томоогүй муухай дассаныхаа

Алтанхнээ л хэвлийн чинь охин хөх сэвлэгийг цэнхэр манан ирвэгнүүлжил
Амраг жаалхан чамтайгаан л эрхэлж тунинхан суух минь
Чононгоо чононгоо
Минийлээ муухай чинийхээл үлэмжийн чанарт эншинхнээл
Үгүйлэн санахын энүүхнээс үгүйлэнхэн муухайл хайрласныхаа

Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг бизээ

Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгөл хөх чонон тэр бизээ
Энгэр цээжээр чинэл нэг ирвэгнүүлэнхэн их л хөхлөө
Эжий гэгээн хатдын чинь сүү уургийнханл тэр бизээ

Чононхонгоо чинийхээ бэлхүүсийг илбэн ихээр энхрийллээ
Мэлтэгнэж намуухнаа гол усан ийн чонон хөх гиншдэг бизээ
Миний жаалхан Чононгоо

Хагас аньсан халуун харцтай уруулын чинь улааныг их л озлоо
Хатан Бөртийгөөн хайрлахын тань Хаан Чингис омог нь тэр бизээ
Чонон хул биеэр чинь нэг чонон улаан шимжээ ихээр
Чингис их л омгий минь цуснын улаан өнгө нь тэр бизээ

Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаан улина
Миний жаалхан чононгоо
Хасын тунгалаг хонго өгзөгийг чинь өвтгөж хө ихээр энхрийллээ
Хааны минь хатдын гэгээн их үзэсгэлэн юу нь энэ л бизээ


Үг : Чоно
Ая : Ц.Эрдэнэбат
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Шүүдэрхэн

9:09 AM
Хонгорхон Шүүдэрцэцэг чи минь хаана явна вэ?
Хүслээр болоогүй чи бид хоёрын дурлалыг
Хожмын өдөр эргэн санан дурсахад
Халуухан ч байж дээ яг л зунаараа

Хонгорхон Шүүдэрцэцэг минь
Чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн
Чи минь хаана явна вэ?

Энхрийхэн Шүүдэрцэцэг чи минь хаана явна вэ?
Эмзэг ариухан чи бид хоёрын хайрыг
Уртхан шөнөөр эргэн санан дурсахад
Уянгатай ч байж дээ тийм нэг яруухан

Хонгорхон Шүүдэрцэцэг минь
Чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн
Чи минь хаана явна вэ?

Саглагархан моддын доор хоёулхнаа хамт зогсоод
Сувдран орох борооны дусалд гараа досон
Хэзээ ч хувирашгүй хайрын түүхээ ярилцаад
Жаргалтай л байснаа чи минь санаач

Хонгорхон Шүүдэрцэцэг минь
Чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн
Чи минь хаана явна вэ? *2


Үг: А.Дамдинбазар
Ая: Т.Ганболд
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Сар асгарсан шөнө

9:09 AM
Дэрэн дээр саран асгарсан
Зөөлөн салхитай тэр л шөнөөр
Дэргэдээ чамайгаа хайрлаад би
Шивнэлдэнхэн тэврэлдэнхэн

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Мөнгөн бороо дусагнан шивэрсэн
Сайхан намрын тэр л үдшээр
Мөрөөдөж явсан чамайгаа түшээд
Сэтгэл амгалан зугааланхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Дэлхийд ганцхан наран тоонотой
Оломгүй цагаан өргөө гэртээ
Дээдийн заяатай амрагтайгаа
Орчлонг цалгитал баясгалданхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа


Замбуулин хорвоогийн хайран дээр
Уяралт хүмүүний заяанд төрөөд
Тавилан төөргөөр чамтайгаан учраад
Уйлж дуулж жарганхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа *2


Үг: Г.Дагвадорж
Ая: Д.Чулуун
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Сэтгэлээс эрсэн хайр

8:54 AM
Хайрын цэцэрлэгт навчис алдраад
Хайлган бодол минь чамайгаа дурсна
Энхрий насаа би харцнаас чинь эрлээ дээ
Хонгор насаа чи хайраас минь эрээрэй

ДХ: Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэй

Үдшийн болзоонд монос цэцэглээд
Үес үесхэн чамайгаа энхрийлнээ
Алдрай насаа би сэтгэлээс чинь эрлээ дээ
Аальхан насаа чи бодлоос минь эрээрэй

ДХ: Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэй

Гэрлийн ертөнцөөр хосууд зугаална
Гэнэ гэнэхэн чамайгаа мөрөөднө
Гэнэн насаа би зүүднээс чинь эрлээ дээ
Гэгээн насаа чи зүрхнээс минь эрээрэй

ДХ: Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэй *2
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2