Ганаа – Чамтай хамт явмаар байна
9:50 AMШиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Будран уйтгарлах цаснаар ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргүй бидэн хоёрыг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Ганаа - Хэдэн удаа
5:50 PMЭхлээд би чамаасаа ариун хайр гуйсан
Ялдам уруул чинь намайг шууд үнссэн
Надаас чам руу хязгааргүй их хайр очихыг
Зөн совин чинь мэдэрсэн ч юм уу
Бусдаас өөрийгөө нууж наддаа тэмүүлсэн
Гомдоох учиргүй эмзэгхэн чи минь
Надаас чам руу далай шиг их хайр урсахад
Хайрын завин дээр хамтдаа хөвөхөөр үлдсэн
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Чамаас над руу дуу шиг дурлал ирэхэд /хайрт минь/
Чанга тэврээд /чанга тэврээд/ зөөлөн үнсэх жаргалтай
Энхрий дотноор би чинийх гэж хэлээч
Энэ төгс хайранд минь уусан эрхлээч хайрт минь
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа /х3/
Ганаа, Маралжингоо - Харын виз
5:49 PMХайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу (Үгүй хонгор минь)
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлхад чинь үнсмээр байсан (намайг тэврээч)
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Ганаа - Мөн ч их саналаа даа ээжийгээ
5:47 PMБүүвэйн тэнгэр ээжийгээ би чинь санаж л цөхөрлөө
Бүрэнхий шөнийн зүүдээ би чинь манаж л ядлаа
Хүний нутгийн холыг яалтай
Хөхрөх харгуйн уртыг
Хүрэн зүрхний эмзгийг яалтай
Хайрын тэнгис ээжийгээ би чинь санаж л бэтгэрлээ
Харанхуй шөнийн зүүдээ би чинь манаж л ядарлаа
Гүний хошууны алсыг яалтай
Гүйгээд гүйцэхгүй замыг
Гүн гүнзгий гунигийг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ
Ачтай сайхан ээжээсээ би чинь алсхан л явна даа
Алаг хоёр нүдэндээ би чинь нулимстай сэрлээ дээ
Салгуун алсын нутгийг яалтай
Санаснаар болдоггүй хорвоогийн
Сар жилүүдийн уртыг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ /х2/
Ганаа - Зүүдэлж нойрсоорой намайгаа
5:47 PMДурлалт хосуудын гэгээн хайрын шивнээнд
Дуулим хорвоо бүүвэйн дуунд нойрсож байна
Ариун хайрын цэнхэрхэн дэлхийд
Алиман саран үлгэрээ шивнэж байна
Аядуухан шөнийн оддын туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Аз жаргалын дуут шувуухай чи
Анивчих оддын гялбаан дунд гүн нойрсоноо
Чимээгүй шөнийн зүүдэн хөлгөөр
Чи минь наддаа яаран ирнэ
Ялгуун сарны намуун туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Миний хонгор сайхан нойрсоорой
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой /х2/
Ганаа - Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
5:47 PMЧамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Гялсхийн харвах одтой юу?
Нисэхийн ургах нартай юу?
Гал улаан сарнайтай юу?
Галавын цөлд тааралдах ганцхан балга устай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Надтай учрах л гэж нартад чи минь төрсөн юм
Хүрэх замын уртад хөтлөлцөх гэж л ирсэн юм
Дуулим хорвоод хайраа дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Дуниарт цагаан манантай юу?
Дутуу цагаан мөрөөдөлтэй юу?
Бал бурам, эрдэнэ сувдтай юу?
Бяцхан ялдам шувуухайтай юу?
Байхгүй гэгээн диваажинтай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд зүрхнийхээ гүнээс баярлана
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Дурлалыг юутай зүйрлэх юм бэ
Ганаа - Гүнж минь болооч
5:46 PMГудамжаар нимгэн гуниг тээсээр алхаж явахдаа
Гурван үг хүлээсэн зүрх минь хэнийгээ хайна
Борооноор дурлалтай минь урьж
Болзох амраг надад ирээгүй ч
Хэний зүүдийг эрхлүүлж байгаагаа
Тааж би мэдэхгүй юм
Дандаа би ганцаараа
Чамаасаа би чинь төөрсөөр
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврэх үү
Над руу зөөлөн ширтээд догдлон үнсэж хэлсэн
Намуун шөнө уярмаар тэр үгийг зүрхэндээ тэвэрсэн
Үргэлж чи надтайгаа
Чамайгаа би чинь энхрийлсээр биширсээр хайрласаар
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврээч
Хайрыг би чинь одоо үлгэр мэт төсөөлж
Харин наддаа чи минь бүхнээ зориулж гүнж минь байх болноо
Хайрыг чи минь одоо нарнаас ч илүүтэйгээр
Харин чамдаа би дэндүү хайртай ханхүү чинь хайр чинь гэсэн юм
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврэх үү