Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Үлгэрийн хайр. Show all posts

Агиймаа - Үлгэрийн хайр

2:59 PM
Намайг чиглэн ирсэн чиний харсан харц чинь
Наддаа сэтгэлээ өгсөн итгэлийн өдөр
Аниргүйн дунд чимээгүй ирсэн хайр
Аз жаргалын амь сэрүүн зүүд минь
Хайж олсон, хайрлаж дурласан хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя ахин дуулъя
Газар унан бутрах бороон дуслын ширхэг шиг
Ганцхан дусал урсгаж навчиснаас зүүгдээд
Шилэн дээр тогтсон бидний амьсгалын цан дээр
Шивнэн хэлсэн үгээ бичсэн
Хайж олсон, хайрлаж дурласан хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя ахин дуулъя
Хайртай гэдэг тэр л үгийг чамаасаа харамлахгүй ээ
Харин чи наддаа дурласанаа шивнээч
Шивнээч хайрт минь
Наддаа шивнээч
Хайрын дууч минь
Би чамаас,
Хайрын дуугаа дуулъя, ахин дуулъя чамдаа
Хайрын шөнөө зүүрмэглэн чамайг би орхихгүй
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Бидний лого 1

Бидний лого 1

Шилдэг дууны үг, шүлэгүүд

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2