Ариунаа - Мартахгүй
1:38 PMАнхны үнсэлтийн гашууныг мартахгүй
Амьсгалын тоолонд хайрласнаа мартахгүй
Амраглан явснаа андуурч мартахгүй
Амины үнэтэй дурлалаа мартахгүй
Өврөө нээсэн өдрөө мартахгүй
Үзэсгэлэнт сайхныг биширснээ мартахгүй
Үгүйлэн санахын жаргалыг мартахгүй
Өөр ертөнцөд очсон ч чамайгаа мартахгүй
Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй
Дусал нулимсын шорвогийг мартахгүй
Дутуу гачуугийн хатууг мартахгүй
Дурлалаас хүчтэй үнэнийг мартахгүй
Дуугүйхэн эргэсэн дүрийг чинь мартахгүй
Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй
Совин татаж хөх чинэрснийг мартахгүй
Солгой чих хангинаж хэл дуулснаа мартахгүй
Согтууртлаа тэмүүлсэн өөрийгөө мартахгүй
“Солиотой” дурлалынхаа түүхийг мартахгүй
Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй
Take Off - Мартахгүй
8:33 AMНэг биш удаа өгсөнийг чинь хэзээ ч мартахгүй ээ
Нэг л мэдэхэд зөрүү замаар салан одохыг мэдсээр байж
Нисэх мэт хүүхэд шиг баясаж явсныг чинь мартахгүй ээ
ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ
Харцанд чинь бүдэрсэн азтай аавын хүүгээс
Харамлах сэтгэл төрснийгөө зөвтгөж явснаа мартахгүй ээ
Хаашаа ч эргэж магадгүй хэлтгий заяагаа мөнхлөх гээд
Харамлаж суугаад алдахдаа уйлж сууснаа мартахгүй ээ
ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ
Амьдралд минь ирэхэд өнчирч хоцрохоо мэдсээр байж
Аминчхан сэтгэлдээ чамайгаа хайрласнаа мартахгүй ээ
Алхам алхамаар надаас холдох хувь заяа минь
Айлын болоод явахад чинь зүрхэндээ уйлснаа мартахгүй ээ