Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Д. Show all posts

Дөлгөөн ~ Шинэ жил

2:11 PM

Халуун зунаар хүмүүс хайртай хүнээ олдог
Харин бидний хайрын түүх өвөл эхлэдэг
Халтирч унаад од ширтээд хэвтэж байхад
Хажууханд минь чи намайг хараад инээж байсан
Уурлаад босоод явахад араас минь уучлалт гуйж
Дугаар асууж гэрийн үүд хүртэл дагаж гүйж
Дугаараа өгөөгүй ч нэрээ чамд хэлсэн
Бидний хайрын түүх ингэж эхэлсэн
Цонхны минь доор шинэхэн цасан дээр
Томоос том зүрх дунд нь миний нэр
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамт алхана
Гараас чинь зүүгдээд гудамжаар гулгана
Зөөлөн хаялах цасан доор хийсэн анхны үнсэлт
Чи минь миний өвлийн өвгөнөөс гуйсан хүсэлт
Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл хамт байна
2 оны зааг дээр хамт ирлээ хайрт минь

Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна

Даарсан намайг төөнөх чиний минь дулаахан харц
Хасах гучин хэмийн хүйтнийг тэсэн давах цорын ганц гарц
Чам руугаа яаран хайрын дуугаа аялана
Захиалсан юм шиг цасан ширхэг дээрээс хаялана
Бидний дээрээс хаялана

Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна /2/

Read On 0 - сэтгэгдэл

Дөлгөөн ~ 20 нас

5:15 PM

Хорьж болохгүй 20 нас, yeah yeah
Хорьж болохгүй 20 нас

Хорьж болохгүй 20 насыг хорьж болохгүй
Зарим зүйлийг хичээл номноос хайж олохгүй
20-той байгаа дээрээ холион бантангий нь холино
21 хүрэхээрээ хүүхэд байхаа болино
Намайг битгий загнаач
Намайг битгий тагнаач
Хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлийг минь чагнаач
Би хүүхэд биш гэхдээ том хүн биш
20 настай байна гэдэг тийм амархан биш
Ингэж болохгүй бас тэгж болохгүй
Хамгийн аймар юм нь гадуур тэнэж болохгүй
Өөрийн эрхгүй үеийн хөөрхөн залууд дурласан ч
Жирэмсэн болно гэж ээж надад уурласан
Ээж та 20 насыг тойрч биш дайрч гарсан
Миний насан дээр аав таныг ч гэсэн найрч явсан
Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрүүлье тэгэх үү?
Хорьж болохгүй 20 насан дээрээ байгааг хэлэх үү?

Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би

16,18 хамгийн гоё нь 20 нас
Уйтгарлаж бүү суу инээж хөөрч баяс
Хаашаа ч юм хамаагүй хашгирч орилж гүймээр
Хэнээс ч хараат бус тийм л газарлуу нүүмээр
20 насанд би чамайг орхихыг хүсэхгүй байна
Хоногийн 24 цагт юу ч хийж хүрэхгүй байна
Яагаад ч юм бүү мэд гэртээ сууж болохгүй
Насанд хүрээгүй учир клуб орж болохгүй
Ганган хувцастайгаа найзуудтайгаа зугаалах сайхан
Гадаа цуглаад суугаад буу халах сайхан
Хотын гудмаар зугаалаад үеийнхэнтэйгээ танилцаад
Дугаараа солилцоод фэйсбүүкээр харилцаад
Дуртай зүйлээ хийгээч дурласан бол хэлээч
20 насыг мэдрээч дахиад олдохгүй хэзээ ч
Юм үзэж нүд тайлая зүгээр суухаа болъё
Амьдралын олон салаа замаас явах замаа олъё

Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би

Хамт байгаа ч 20 нас минь
Хаашаа чи яарна вэ?
Хайр дурлал инээд хөөртэй
Яасан их таарна вэ?
I wanna be 20 нас баймаар байна
I wanna be forever young and free

Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би

Read On 1 - сэтгэгдэл

3 Oхин, Дөлгөөн ~ Amore

10:38 AM
Jump jump jump - everybody jump
Өлмий дээрээ дээш сэгсэлзээрэй jump
Хэлбэлзээрэй гээш хэлээ гарга хэнээч

Миний top ten list хөгжилтэйхэн бас тэгээд л
Наргиантайхан жаал цэнгээд л, жаргалтайхан инээгээд л
Ер нь догь догьдоо хамтаараа энд догь
Бүгдээрээ байх нь догь хэлээрээ нэг долооё
Амандаа даа

Дх:
Аморе,
Мэнд аморе
Бүгд амортие
Мэнд амортие

Хаанаас ирсэн гайхал вэ
Хэлээ гаргаад зохино
Харсан болгон нахилзаад
Хэмнэл дагаад дохино
Go go for your dream
Амттай мөчүүд яг л ice cream
Гадуур дотуур инээж алхаад
Ганц хариулт I have a dream
Bounce Bounce хэлээ дээш
Багадаад байвал бүгд хөлөө дэлс
Охид залуус онцгой бүсэд оройжин хамт dance
Ер нь dance dance dance хамтаараа бүгд dance
Бүгдээрээ баахан dance хэлээрээ бас нэг dance
Let's dance dance dance dance ...

Дх:

Сайн сонс энэ beat, цаанаа so cool
Болж байна болдийм байна алж байна алдийн байна
Энэ үнэхээр давгүй шүү
Энэ үдэш галзуу шүү
Хүн болгон хүртэе шүү дорьгий шүү тэргүүлнэ шүү
I like it sorry намайг уучил
I like it өөрийгөө би даачие
Цоглог энд тэндгүй тэнд эндгүй энд тэндгүй
Би ганц удаа ханз авлаа
Гацаж бас бяц авлаа
Хаа сайгүй санаа зоволтгүй гарч болохгүй
Гарч ганц бяц ...

Дх:
Аморе,
Мэнд аморе
Бүгд амортие
Мэнд амортие

Мэнд амортие /х2/
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн ~ Чандмань эрдэнэ

11:20 AM

Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халигах зүрхэнд шингэсэн гэгээтэй
Халуун голыг булигуулсан гоо чинь хө
Хасын туяаг булаасан одтой ёо
Хангай говыг уяраасан гоо чинь хө
Хадыг хайлууланхан идтэй еэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтийг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин дээшлэн бадрахын урамтай

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харьгаанд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун ярууссан нь чи билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж цуурайтан хадаасан нь чи билээ

Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа

Read On 1 - сэтгэгдэл

Дашдондог ~ Шинэ жил ирлээ

9:38 AM

Өглөө гэрэлтэх нарны хурц туяанд
Шинэхэн цасан ширхэгүүд дээрээс бууж
Сэтгэл сайхан дурсамжууд минь сэрлээ
Хайрыг гэрэлтүүлэх шинэ жил ирлээ
Энд ирлээ

Сарны гэрэлд цасан ширхэгүүд аслаа
Сэмхэн хуйлрах салхитай эргэлдсээр
Надтай хамт бүжиглэе гээд урих шиг
Намайг тойрон эргэлдлээ
Цасан охидууд айлчлан ирлээ

Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ

Итгэл дүүрэн инээдээр гэрэлтсээр
Харц бүхэн тэнгэрт од ширтээд
Энэ шөнө од цас болон буулаа
Хацарт минь хайлж хүсэл болон ирлээ
Айлчлан ирлээ

Дх: Алгаа тосон ногоон гацуурууд
Цав цагаанхан шинэ мөрөөдлөөр гоёлоо
Бие сэтгэлд минь бичигдээгүй
Шинэ хайр шинэ дурлалыг бэлэглэхээр ирлээ
Шинэ бүхний эхлэл шинэ жил ирлээ /х2/

Read On 0 - сэтгэгдэл

Бундын тамга, RED, Далай ~ Наран ургах зүгт

10:34 AM
Харцаараа хэнийг ч уярааж чадах эгэл охин
Хайрламаар хайрламаар жирийн бүсгүй
Төгс төгөлдөр ялдам сайхан нар мэт тунгалагхан
Алаг нүдэн минь эрх охин минь

Дх: Өө хайраа, өө хайраа
Өөр хэнд ч өгөөгүй үнсэлт өгсөн чи
Миний хайраа, зүрх тэсэхгүй нь
Харц тулах бүртээ өөр хүн болдог би
Чадахгүй чамгүй одоо байгаа шигээ догдлоод байхгүй
Одоо бас дараа инээд байхгүй
Наргүй саргүй хүнгүй тусдаа
Чихэнд хоногшсон чинийхээ инээдгүй
Нэг ч өдөр нэг ч хором тэсэхгүй нь
Миний зүрх тэсэхгүй нь

Сайхан амарсан уу хайраа гээл инээгээл
Үнсэлтээрээ урам хайрлаж мишээгээл
Нэг л зүйлийг ухааруулдаг байгаагаа харуулдаг
Сайхныг сануулдаг хайраа харуулдаг
Заримдаа чамайгаа яаруулдаг
Хүйтэн бороонд дааруулдаг
Ганцаардсан сэтгэл хайргүй ч
Гал мэт төөнүүлэн хайлуулдаг
Үйлдлээрээ, үгээрээ, зүрхээрээ бүх зүйлээрээ
Минийх гэдгээ үргэлж харуулж чаддаг

Сайн сайхныг чамдаа хүсээд
Саруул шөнөөр уулзан жаргая
Сархадын амтанд мансууран цэнгэе сайхан төрсөн бүсгүй
Зүрхээ нааш хором хормоор уусъя чамдаа
Хайр бүгдийг дийлэг хамтдаа
Харамласан зүрхээ юунаас би нуух юм бэ

Дх: Өө хайраа, өө хайраа
Өөр хэнд ч өгөөгүй үнсэлт өгсөн чи
Миний хайраа, зүрх тэсэхгүй нь
Харц тулах бүртээ өөр хүн болдог би
Чадахгүй чамгүй одоо байгаа шигээ догдлоод байхгүй
Одоо бас дараа инээд байхгүй
Наргүй саргүй хүнгүй тусдаа
Чихэнд хоногшсон чинийхээ инээдгүй
Нэг ч өдөр нэг ч хором тэсэхгүй нь
Миний зүрх тэсэхгүй нь

Зүрх минь чамаас өөр юунд ч ингэж шаналахгүй
Магадгүй мөрөөдөлдөө мөнх амьдрах болно
Энэ боломжийг чамаасаа авсан

...
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Амармандах - Дэлгэрмөрөн - Монгол ээж

6:26 PM
Зэвэргэн салхи нь хөвсөг үлээхэд
Зүүдлэхдээ та минь даарсан уу ээж ээ
Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг
Хүрээд ирлээ гээд зэрэглээ чинь хуурахгүй
Манан дундаас саравчлах ижийд минь
Маргааш хүүг чинь очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би

Тэсгэм хүйтэн шөнө сэтгэлээ жиндүүлэхэд
Тэнгэрээс хүүгээ ирүүлэхийг гуйсан уу ээж ээ
Хоног тоолсон эхийн сэтгэлийг
Холоос гэрэлтэх оддын гялбаа ч хуурахгүй
Сураг чимээлсэн ээжийд минь
Сарын эхэнд очно гэдгийг шувууд дуулгана

Дх: Уулга алдсаар холоос угтдаг Монгол ээж ээ
Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа л хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо

Миний ээж хүйн холбоотой
Бурхан ээжээ хүний орчлонд
Уйлж дуулдаг хүслэн гоо ээжээ
Энэхэн дуулим хорвоод дуу хуурын оргилд нь мөнхрөх
Миний чиний бидний ээж ээ
Энэхэн хөвчин дэлхийг амгалан байлгаж сүүгээ өргөдөг Монгол ээж ээ

Дх: Уярлын дээд нинжин сэтгэлтэй Монгол ээж ээ
Учиралд тайтгарч одоо л амгалан сууна уу та
Санасандаа таныгаа хүү нь санасан
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би
Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж
Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би

Үртэйгээ хүйн холбоотой миний ээж
Бурхадыг бүтээгч тэнгэрээс заяатай бидний ээжүүд
Дуулим хорвоог дуу хуурын оргилд мөнхрөх миний ээж
Хөвчин дэлхийг амгалан байг гэж сүүгээ өргөдөг Монгол ээж
Монгол ээж
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Монгол нутаг

9:11 AM
Уудам цэлгэр нутагтай
Уртын сайхан дуутай
Морин хуурын эгшигтэй
Монгол түмний минь нутаг аа

Танан цагаан өргөө минь
Таван эрдэнийн сүрэг минь
Ардын эрхэм заншил минь
Амин эрдэнийн өлгий минь

Дх: Хайрлан дуулмаар сайхан нутаг минь
Хаа ч явсан сэтгэлээс уяатай
Унасан газар угаасан ус минь
Угаас хайртай монгол нутаг минь

Эртний домогт үнэн түүхтэй
Эцэг өвгөдийн сургаальтай
Эзэн хаадын минь шүтээнтэй
Энхрий монгол орон минь

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

В.Долгор - Маамуу нааш ир

8:43 AM
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтлөе, хүчит заанаа тууяа
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья
Read On 0 - сэтгэгдэл

Дэрмээ - Зөрөг цэцэг

7:42 PM
Зөрөг цэцэг жилдээ ганцхан дэлгэрдэг хорвоод
Зүрхийг минь уйлуулсаар яасан эрт буцав даа
Зүсэрч ирэх зовлонгийн салхинаас урьтаад
Зөвхөн чамайгаа хайрлах л байсан даа

Зүсэрч ирэх зовлонгийн салхинаас урьтаад
Зөвхөн чамайгаа хайрлах л байсан даа

Тэнгэрийн элч мэт богинохон хугацаанд наддаа чи ирээд
Тэвэрт минь эрхлээд сэтгэлд минь шингэвэл
Тэмүүлсэн сэтгэлийн минь илч халуун болохоор
Тийм ч амархан чамайгаа мартаж чадахгүй нь ээ

Тэмүүлсэн сэтгэлийн минь илч халуун болохоор
Тийм ч амархан чамайгаа мартаж чадахгүй нь ээ

Нүгэлгүй ариун хайраа ганцхан наддаа зориулчихаад
Нөмөрт минь бараадах мэт яасан эрт буцав даа
Нүдэн дээр минь үнсээд гунигтай инээмсэглэсээр
Нулимстай хайрандаа хоргодсоор буцсан даа

Нүдэн дээр минь үнсээд гунигтай инээмсэглэсээр
Нулимстай хайрандаа хоргодсоор буцсан даа
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа, Хишигбаяр, Дэлгэрмаа - Хайрлан дуулмаар байна

8:58 AM
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм

ДХ: Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна

Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм

ДХ:

Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдран
Аньсаган зүүдэндээ чамтай учрах юм

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Долгор, Номин талст - Сэтгэлд мөнхөрсөн ээжий

9:13 AM
Яргуй нүдлэх цагаар таньдаа очих гэж яардаг сан
Ялдам зантай ижийдээ эрхэлж нялхраад буцдаг сан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг нь мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь яав даа

ДХ: Санчиг бууралгүй ижий минь ээ
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ ээжий минь ээ

Дэнжийн ногоо соёолоход таньдаа л очих гэж яардаг сан
Дээлтэй бурхан ижийдээ үнсүүлж яараад буцдаг сан
Уужим алаг хорвоод өнөд орхихыг нь мэдсэн бол
Өрөмтэй цайг нь уугаад өнжөөд явах минь ч яав даа

ДХ:

Намрын хяруу унахаар таньдаа очих гэж яардаг сан
Намхан жоохон ижийдээ үглүүлж аргадуулж буцдаг сан
Алагхан заяаны замбуулинд ахиад ирэхгүйг нь мэдсэн бол
Аргадаж гуйгаад байхад нь амсхийж үлдэх минь яав даа

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Уулзах л юмсан даа

8:52 AM
Уйлж л дуулмаар дуу байдаг даа
Учирлаж ярьмаар хайр байдаг даа
Удахын аргагүй бодол байдаг даа
Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Уулзах л юмсан даа чамтайгаа би

Ялимгүй гунимаар өдөр байдаг даа
Яая даа гэмээр хайр байдаг даа
Яваад очмоор хүсэл байдаг даа
Яагаад ч тогтохгүй сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Ханатлаа ярихсан даа чамтайгаа би

Хараад баймаар харц байдаг даа
Харцаар хэлмээр хайр байдаг даа
Хайрлан дуудмаар нэр байдаг даа
Хайлан шингэмээр сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Хамтдаа байхсан даа чамтайгаа би
Аа аа аа аа аа
Уулзах л юмсан даа чамтайгаа би
Уулзах л юмсан даа чамтайгаа би
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Тэнгэрийн бүсгүй

8:52 AM
Гэр дүүрэн гэгээ татуулсан
Гэргий зандан бүсгүй чи минь дээ
Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан
Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Замилан гийтэл мишээл цацруулсан
Завилсан зандан амраг чи минь дээ
Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн
Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Бөртэ сарыг дуултал уяраасан
Бүүвэй зандан хонгор чи минь дээ
Исэгсэн торгондоо уянга дагуулсан
Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ

ДХ: Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан юм
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ, аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан
Нандин учрал байлгүй дээ
Чи...
Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа, Дэлгэрмөрөн - Шөнө дундын бүжиг

8:52 AM
Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг
Сэтгэл минь зунаараа цэцэглэсээр байтал
Сэрүү татаад даарах шиг

Чинийхээ хайрыг би цөхөрлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд чинь зүрхээ нааж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ

Жаргалын дууг нулимстай дуулах шиг
Залуу нас минь надад цөхөрлөө
Хайр минь хавараараа дэлгэрсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг
Хайр минь хавараараа цэцэглэсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг

Чинийхээ цөхөрлийг би нулимсны чинь төгсгөлөөс харах гэж үү
Зүрхэнд чинь хацраа нааж хэлж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ

Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Хамтдаа хайрлая

8:52 AM
Өөртөө үргэлж хадгалсан бусдад хэлээгүй хайр гэж байдаг юм
Далдхан хайрласан даанч нууцхан хайр гэж байдаг юм
Гэхдээ хайраа түүндээ илчлээрэй
Хэлэх гээд чадаагүй ч
Хэмжээлшгүй хайр гэж байдаг юм
Цээжин дотроо дэлбээлж гүйцээгүй хайр гэж байдаг юм
Гэхдээ хайраа түүндээ нээгээрэй

ДХ: Хайраа хоёулаа хамтдаа хайрлая
Хамаг бүхнээ чамдаа зориулан амьдаря

Хоёр биенээ хайрла гэж
Хос хоёр зүрх заяасан байдаг юм
Хорвоог хамтдаа туул гэж
Холын зам ганцхан байдаг юм

Гэхдээ хайраа үүрд нандигнаарай
Ижилсэж хамт амьдар гэж
Энхрий чи минь надад ирсэн юм
Үүрд хамтдаа байгаарай гэж
Үнэнч чи минь надад ирсэн юм
Гэхдээ хайрандаа жарган дуулаарай

ДХ:

Чамдаа үргэлж хэлдэг сэтгэлдээ нуугаагүй хайр гэж байдаг юм
Хараад дурласан мөнхийн гэгээн хайр гэж байдаг юм
Гэхдээ хайрандаа үнэнч яваарай
Уулзах гээд чадаагүй ч гуниж үзээгүй хайр байдаг юм
Учрахын тавиландаа зөрүүдэлсэн хайр гэж байдаг юм
Гэхдээ хайр үргэлж ариухнаараа

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Би чамд хайртай

8:52 AM
Дэргэд чинь чамайгаа зүүдэллээ
Сэрээд харвал аргадаарай
Чамайгаа, чамайгаа би чинь
Зүүднээсээ ч хүртэл харамлах юм

Яагаад ингэж зүүдлэх болов оо, чамайгаа би
Янагын дулаан халуун шөнөөр, айгаа юу өөртөө
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би хайрлаж байна

Хажууд чинь чамайгаа харамлах юм
Хар дарахад минь аргадаарай
Хайраараа, хайраараа би чинь
Бурханаас ч хүртэл харамлах юм

Яагаад ингэж зүүдлэх болов оо, чамайгаа би
Яргуй бөхийх намрын төгсгөлд, айлгаад байх юм даа
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би зүүдэлж байна

Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь

Үнсэхдээ ч чамайгаа харамлах юм
Үнэн хайрыг минь тэнгэр мэднэ ээ
Өөрөөсөө, хайраасаа би чинь
Өөр юугаа ч харамлах вэ

Яагаад ингэж зүүдлэх болов оо, хажууд чинь би
Янагын харц хайрын чинь дэргэд эрхэлээ юм болов уу
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би чамд хайртай

Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Хайраа би санадаг

8:52 AM
Цав цагаахан цасан ширхэг
Сормуусан дээр минь будран буухад
Нүдийг минь зөөлөн үнсдэг
Чиний минь уруул санагдлаа

Сэм сэмхэн салхи минь хацрыг үлээхэд
Сэтгэлийг минь аргагүй гижигдээд байх юм аа
Сэм сэмхэн салхи минь хацрыг үлээхэд
Сэтгэлийг минь аргагүй гижигдээд байх юм аа

Дэмий л мөрөөдөлд умбан
Чамтайгаа уулзан баясчихаад
Дэргэд минь байхгүйг мэдрээд
Дэндүү их гуньдаг байлаа

Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг
Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг

Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг

Гүн шөнийн тэнгэрт ганцаар гуниглан хоцорно
Чамдаа л гэж өгсөн хайр бид хоёр л үлддэг
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Нутгийн зүг

8:52 AM
Санаад нутгаа би
Салхинд урсах зэрэглээгээ би
Сарьдаг уулсаа би
Сайхан Монгол нутгаа би

Зүүдлээд сэрлээ
Зүрхэндээ би нуулаа
Яаран давхилаа би
Яасан их холоос тэмүүлнэ вэ

Түшигтэй ааваа би
Сүүгээ өргөх ижийгээ би
Адуутай талаа би
Агуу Монгол нутгаа би

Алсаас зүүдэллээ
Аминдаа би хайрлалаа
Хурдлан давхилаа би
Хязгааргүй алсаас яарлаа би

Хайртай Монгол орноо би
Дээдлэн шүтэж явна би
Цуутай энэхэн нутгаа би
Мөнхлөн дуурсгаж явна би

Хайртай чамайгаа би
Халуун зүрхэндээ хүсэхдээ би
Холоос санахдаа би
Хонгор хайртай чамайгаа би

Зүүдлээд сэрлээ
Зүрхэндээ би нуулаа
Яаран давхилаа би
Ясан их холоос тэмүүлнэ вэ

Хайртай Монгол орноо би
Дээдлэн шүтэж явна би
Цуутай энэхэн нутгаа би
Мөнхлөн дуурсгаж явна би
Read On 0 - сэтгэгдэл

Дэлгэрмөрөн - Эргэж битгий хар

8:52 AM
Чамаас гуйсан хайр бүтсэн ч
Цагаа олоогүй дурлал ч юм уу
Цайлган чамаасаа салахгүй ээ гэж тэврэхгүй
Цөхөрч гүйцсэн сэтгэлийг минь чи ойлгоорой

ДХ: Эргэж битгий хар
Эрхэлж битгий уйл
Цэцэгс атаархам харцанд чинь
Зэглэээд үлдэж чадахгүй ээ

Хайрлан хайрлан дурласан сэтгэлд минь
Хагацал гунигийг орхиод одоо юу
Хайрт минь чи надаас холдон холдлоо ч
Халуухан зүрх минь чамдаа хэвээрээ

Бороо чи асгараач
Булбарай түүнийг аргадаач
Сайхан чамайгаа бүхнээс харамлавч
Санаагаар болохгүй нь ээ уучлаарай хайрт минь

Зөөлнөөс зөөлөн үнсье
Цөхөрч битгий уйлаач
Зүрхэлж хэлсэн үгийг минь
Зүүдэндээ санаж яваарай

Хайрт мини чи надаас холдон холдлоо ч
Халуухан зүрх минь чамдаа хэвээрээ

Цас минь чи хаялаач
Цагаахан хацрыг нь илээч
Алсаас чамайгаа мөрөөдөн хайрлавч
Аргадаж чадахгүй нь ээ, уучлаарай хайрт минь

ДХ: *2

Эргэж битгий хар
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2