Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Дэлгэрмөрөн - Хайраа би санадаг

Цав цагаахан цасан ширхэг
Сормуусан дээр минь будран буухад
Нүдийг минь зөөлөн үнсдэг
Чиний минь уруул санагдлаа

Сэм сэмхэн салхи минь хацрыг үлээхэд
Сэтгэлийг минь аргагүй гижигдээд байх юм аа
Сэм сэмхэн салхи минь хацрыг үлээхэд
Сэтгэлийг минь аргагүй гижигдээд байх юм аа

Дэмий л мөрөөдөлд умбан
Чамтайгаа уулзан баясчихаад
Дэргэд минь байхгүйг мэдрээд
Дэндүү их гуньдаг байлаа

Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг
Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг

Харцаараа чамайгаа хайж олон ядаад
Хонгорхон хайраа би бүр ч ихээр санадаг

Гүн шөнийн тэнгэрт ганцаар гуниглан хоцорно
Чамдаа л гэж өгсөн хайр бид хоёр л үлддэг
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2