Алтанцэцэг - Тэвэрт мандсан нар
9:58 AMЭэжийн бүүвэйн дуунд сэтгэлийн цацалтай
Эгшиг зөөлөн аялгуу өхөөрдлийн гэгээн дуутай
Эрхэн хайрын дээд хүүдээ ээж нь хайртай
Өвлөж эрхлээд том болж дээ
Өвөр дээр дэрлээд хүү минь чи хөөрхөн
Үлгэр яриад ухаан сууж дээ
Өхөөрдмөөр хүү минь дээ
Хонгорхон үрийн минь инээд хөөр нь
Хорвоогийн аз жаргал бэлэглэдэг
Бүлээн тэвэрт мандсан нар минь
Энгэрт минь эрхлэнхэн
Тэнгэрлэг хайрын бурхан
Өвөрт минь энхрийхэн
Торомгор алт шиг үр минь
Өглөөний нар шиг гэгээн
Томоогүй алаг нүдэн хүүдээ ээж нь хайртай
Хамгийн нандин эрдэнэ минь дээ
Хайрын уяхан дууны шүтээн хүү минь
Аав ээждээ үргэлж нялхаараа
Ариухан сахиус минь
Хонгорхон үрийн минь инээд хөөр нь
Хорвоогийн аз жаргал бэлэглэдэг
Амьдарлын нар болсон алдрайхан минь
Аав ээждээ жаргалтай яваарай
Хамгийн нандин эрдэнэ минь дээ
Хайрын уяхан дууны шүтээн хүү минь
Аав ээждээ үргэлж нялхаараа
Ариухан сахиус минь
Хонгорхон үрийн минь инээд хөөр нь
Хорвоогийн аз жаргал бэлэглэдэг
Амьдарлын нар болсон алдрайхан минь
Аав ээждээ жаргалтай яваарай
Амьдарлын нар болсон алдрайхан минь
Аав ээждээ жаргалтай яваарай
Алтанцэцэг - Тэгэхэд би шувуу байсан
9:56 AMТэгэхэд би яг шувуу байсан
Чиний дэргэдүүр зөндөө ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Тэнгэрээс буудаггүй нүдтэй байсан
Чив чимээгүй уул байсан
Дэргэд чинь байхад манантай л байсан
Дэвэн дэвсээр өлмийд чинь унадагсан
Тэгэхэд би яг шувуу байсан
Тэгэхэд би яг шувуу байсан шувуу байсан шувуу байсан
Тэгэхэд би яг шувуу байсан шувуу байсан шувуу байсан
Тэгэхэд би яг шувуу байсан
Чиний дэргэдүүр зөндөө ниссэн
Тэгэхэд би яг шувуу байсан
Тэгэхэд би яг шувуу байсан
Чиний дэргэдүүр зөндөө ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Тэнгэрээс буудаггүй нүдтэй байсан
Тэгэхэд би яг шувуу байсан шувуу байсан шувуу байсан
Тэгэхэд би яг шувуу байсан шувуу байсан шувуу байсан
Шувуу шувуу
Тэгэхэд би яг шувуу байсан шувуу байсан шувуу байсан
Emotion - Тэнгис
4:54 PMТэнгисийн мандал бидэртээд
Тэртээд бид цагаахан завьтайгаа
Тэргэл нарны зүг довтолно
Номин цэнхэр хадган долгис хаялан
Номхон далайн мандал дээгүүр
Хунгийн өд шиг цагаахан завьтайгаа
Хурдалж явнаа бид бүгдээрээ
Дахилт: Тэнгис хязгааргүй
Тэр чигээрээ хүний хүсэл мөрөөдөл сэтгэлийн далай
Алс хол амьдралын аян замд
Дарвуулт хөлгөө жолоодоод
Арван зургаатай хөлгийн ахмад
Далай тэнгисийн дунд зугаална Дахилт: Тэнгис хязгааргүй
Quiza feat BX - Тэр сонсох дуртай
9:15 AMКамертон
Дуулна Никитон
Шүтнэ Номин Талст
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь Хос хунгийн дууль
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь Ариунаа
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимас чиний гунигийг авч одно, уйл
Тэр одоо 18 настай, улбар шаргал үстэй
Анхны хайраа алдсан, найз залуу нь хаяад явсан
Мартаж чадаагүй, хөгжмөө унтраалгүй
Бүхнийг сонсож, бүр шүтэж, дуулна өдөр шөнөгүй
Бодно завсар зайгүй, хагас бүтэн сайнгүй
Тольноос түүнлүү харсан, уйлсан охин байсан
Хайртай байж тэр залууд ухаангүй
Хагацаад алга болов түүний хайрыг даалгүй
Хамаг зүрх сэтгэлээ залуугаар хугалуулж
Hi-Fi -аас хайрын дуутай CD цуглуулж
Хөгжимрүүгээ шургуулж, дуу болгоныг цуг дуулж
Гэртээ өдөржин сууж, улаан вино шимж ууна
Дх:
Камертон
Дуулна Никитон
Шүтнэ Номин Талст
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь Хос хунгийн дууль
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь Ариунаа
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимас чиний гунигийг авч одно, уйл
Хүмүүс эхэндээ бие биендээ дурладаг
Хүсэл тэднийг сохлож орхино
Түүнгүйгээр хорвоо гунигтай
Тэгээд л бүхнээс уйдна
Хэлдээ амьдрал яг юу юм болдоо
Хэнээс асуухаа тэр мэдэхгүй
Байгаа хэрнээ байхгүй ч юм шиг
Эцэс төгсгөл үгүй сөнөсөн биетэй сэтгэл юм уу?
Намрын Хонгор Салхи, Харууслын Аяз
Зүүдний Дагина бас Чи Минь
Анхны хайртай нь Алга болсон дуунууд
Намайг хүлээ Өчигдөрхөн цугтаа өнөөдөр гэртээ ганцаараа
Хорин дөрвөн цагийн дотор алга болсон хайраа
Үгүйлэн санан сууна тэр, уйлан дуулна тэр
Орон дээрээ суугаад бүхнийг эрэгцүүлэн бодно тэр
Аяаа миний 18 нас, ахиад ирэхгүй ч
Зүрх шархлуулан юунд надаас холдон одовдоо
Сүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хонъё
Чамд баяртай гэж чадахгүй ч заяа тавиланд дасъя
Зовсон хунгийн шаналалыг Quiza ихэд ойлгож
Золиос болгож сэтгэлээрээ нэгэн дуу бий болгов
Ахиад хэзээ ч эргэхгүй ч анхны хайр минь
Мэнгэ төөрсөн миний зүрхний гэгээн гуниг минь
Хундага дарсны амтыг хуурамч амьдарлыг ч мартъя
Уужуу тайван сэтгэлийг чинь чамаас холдож амраая
Гэхдээ мартахгүй, хэзээ ч мартахгүй маргаашийн төлөө
Өнөөдрийг ч мартахгүй, чамайг мартахгүй
Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч
Хөрвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Намрын хонгор салхи минь намайг төлөөлөөд
Гуйя салхи минь гуйя түүнд хайртайг минь хэлээч
Санандаа чи намайг санадаа
Сар нарныг унтуулан сэрээж чи намайг санандаа
Яаж би чамайг хайрлалаа, ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Салана гэж хэлэхэд амархан байвуу, санандаа гэсэн минь үнэн байна уу
Дурлал минь жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлд үргэлж хадгалж явдаг гал юмаа
Хэлж ирээгүй зовлон хэцүү, хийсэн нүглийн нэхэл хатуу
Сайн явбал намайг мартаарай, зовох цагтаа санаарай
Цаг үе надад зэвүүн санагдана
Цаашдийн амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэсэн ч гэсэн гутрахгүй, гэрэлт ирээдүй намайг дуудна
Хэн нэгнийг дуурай гэж хэрэггүй хэзээд өөрийнхөөрөө бэлэн
Дх: Тэр надаас явчихсан гээд гэнэхэн чи битгий шаналаарай
BX - Төгс төгөлдөр үзэсгэлэн гоо
2:52 PMӨчигдрийн учрал сүрчгийн үнэртэй ялдамхан байсан
Үдшээр уянгалсан зөөлхөн аялгуу
Шөнөжин зүүдлэгдэж надад өдөр нь мөрөөдөгдөнө
Үcээ задгайлсан танхил чамтайгаа би
Үүлэн дээгүүр хамт эрхлэнэ гэж би төсөөлөх юм
Улбар ягаахан тэнгэрийн хаяа руу
Уусан шингэж миний мөрөөдөл чамтай хамт ниснэ.
Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй
Саруул ухаан, ялдам харц
Сайхан чамайг биширнээ
Тунгалаг ариухан, тансаг яруухан
Цэцэгсийн анхилуухан үнэр
Цэвэрхэн чамайг би бодно
Мөнхийн шинэхэн сарнайг чи
Миний зүрхэнд дэлбээлүүлж
Мөрөөдлийн торгон жигүүрээр
Мөнгөн сарны зүг ниснээ
Хаанаас чи ирсэн юм бэ
Харц нүдийг минь булаагаад
Үргэлж чиний үзэсгэлэн гоог дууляа
Үүрийн туяа минь гийгээч
Үдшийн оддыг атаархуулж
Он цагийн урсгалд чи минь төгс төгөлдөр
Солонгын гэрэлтэй хөөцөлдөнхөн тоглох
Хонгорхон эрвэйхээ чи надад түүний тухай яриач
Тунгалаг болорхон тэрний минь харцнаас
Хайрын ялдам туяа гэрэлтэн сууна гэж чи хэлээч
Нарсан шугуйн гүнд намрын бороо чи орооч
Надад түүний нандин нууцыг шивнэхэн яриач
Намуухан салхин зөөлөхнөөр аргадан
Чиний үзэсгэлэн гоог надад магтан дуулж өгөөрэй
Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй
Саруул ухаан, ялдам харц
Сайхан чамайг биширнээ
Тунгалаг ариухан, тансаг яруухан
Цэцэгсийн анхилуухан үнэр
Цэвэрхэн чамайг би бодно
Мөнхийн шинэхэн сарнайг чи
Миний зүрхэнд дэлбээлүүлж
Мөрөөдлийн торгон жигүүрээр
Мөнгөн сарны зүг нислээ
Хаанаас чи ирсэн юм бэ
Харц нүдийг минь булаагаад
Үргэлж чиний үзэсгэлэн гоог дууляа
Үүрийн туяа минь гийгээч
Үдшийн оддыг атаархуулж
Он цагийн урсгалд чи минь төгс төгөлдөр
Би чамайг бишрээд
Үргэлж дээдлэн гоо үзэсгэлэнд чинь сөгдье
Чи ариухан, даруухан,
Энэ ертөнцийн төгс төгөлдөр...
Түмэндэмбэрэл - Tуулын урсгал шөнөдөө сайхан
2:25 PMТоргон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан
Ургалд нь умбах сарыг ажаад
Усгалд нь хөвөх оддыг тоолоод
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсаад
Үүр цайлгах би дуртайсан
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аялдагсан
Сөөг моддын нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдогсон
Элькондор - Тавилан
4:23 PMЦээжний амрагаа үгүйлж сэтгэл минь гэглзэнэ
Үүл үүлэн дээрээс алсыг хармаар санагдана
Өнчин цагаан ботго зүүдэнд минь тэшинэ
Ай хөөрхий дассан сэтгэлд минь
Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө
Сэр сэрхэн салхинаас цэцгийн үнэр анхилна
Сэрүүн зүүдний тэнгэрт ганцхан чи л харагдана
Алд алдаар дэнслэвч тогтоож дийлээгүй сэтгэл
Алс алсхан газраас дуулаж үгүйлэх тавилан
Ай хөөрхий дассан сэтгэлд минь
Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө
Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна
Цээжний амрагаа үгүйлж сэтгэл минь гэгэлзэнэ
Үүл үүлэн дээрээс алсыг хармаар санагдана
Өнчин цагаан ботго зүүдэнд минь тэшинэ
Ай хөөрхий дассан сэтгэлд минь
Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө
Тэлмэн нуурын шивнээ
4:09 PMЦээжний гүнд өнгөрснийг бодогдуулж
Цөнгөө түрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах тэлмэн нуураа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Хариас айлчилсан хунгийн сүрэг
Хайлан уярч цэнгэн жаргадаг
Хальж одсон хайртай аав минь
Хамгаас түрүүнд бодогдоод байна даа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Vхаант буурал аавын минь дүр
Давалгаан дундаас тодрон харагдаад
Санаж сэрэх хорвоо гээд
Саваагүй хүү дээ шивнээд байхымаа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Ш.Чимэдцэеэ - Тэнгэр ээж минь өршөө
2:14 PMСувдын мянган дууг хэлхээд
Аагтай шаргал цайны оронд
Амилуулж дуулсан дуугаа өргөе
Аялгуу шингээсэн дууг минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа
Амтлан амтлан уу даа
гэсэн мөрүүдээ бичсэн гэдэг.
Тэнгэр ээж минь өршөө
Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яв аа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө
Дуулимд ганцхан ээжий минь
Дуучин хүүгээ өршөө
Тэнгэр ээж минь өршөөгөөрэй
Царай чинь нүдэнд үзэгдээд
Санаа чинь биеэр лугшаад байна аа
Эмгэн болсон ээж танийгаа
Ээдээ мөн чиг санах л юм даа
Алаг нүдний минь нулимс
Аягаа дүүрээд бөмбөрлөө
Айдаа мөн ч их санах юм дөө
Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дуу хэлхээд
Аагтай шаргал цайний нь оронд
Амилуулж дуулсан дуугаа өгье өө
Аялгуу шингээсэн дуугий минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа амтлан амтлан уу даа
Тэмээн сүргийн говь
2:12 PMҮзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай
Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ
Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна
Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ
Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно
Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ
Тосонгийн орой
2:10 PMТогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэрвэлзээд байна
Сэтгэл санаа үймрээд байна
Өндрийн үүрээр өрвөлзөөд байна
Өөрийн санаа үймрээд байна
Shinobi, Lilcry ~ Тун
2:41 PMХачирхалтай нь нөгөө зүйлд улам хэт автаж
Тэгээд харуусах зүйлгүй хэдэн хором савдагч
Дэмий хэрэглээгээ мэдүүл дааж давдаг
Мансууралын дунд мэдэрч нэвтэрнэ дунд
Би Монгол хүн учраас улам дурлана мууд
Чиний чихийг мялаах хөгжимийг урлана шууд
Миний толгой эргэсэн учраас би дурсана мууг
Жагрий эсвэл pussy-г хийх зүйлгүй хэсий
Тэгээд дахиад next нисэе ингээд солиоролгүй тэсэе
Элийрүүлж шатаад тархины гүнийг
Доторх хүнийг шатаана тэр үгүйрүүлнэ түүнийг
Дх: Дүү тунгын тааруулж амьдрая
Би согтуу бас халамцуу
Өчигдөр шаагаад шартцан үхлээ
Гудамжны бөбөчнөөс нээх ялгаа алга
Уруу татах нөхдөөс Shinobi-г салга
Аягүй хаширсан нөхөр хэд хоноод балгана
Сайхан амьдарч чадахуу үгүйг нийгэм намайг шалгана
Хүн мяарахад үнэн амар юм тэ
Хүнийг хог болгоход идээний дээж
Бячкээн амжилтандаа хөөрч байсан аавын цээж
Чамайг хэн хүн гэж харж байна чиний ээж
Ууж эхэлсэн 17 тойдоо
Хичнээн үнэтэй зүйлээ алдан байж долоовдоо
Hustle ambition зүрхний эзэн тэр минь
Хамгаас хүндэлж явдаг найз нөхөд хүмүүс минь
Цаг хугацаа зэврэх тусам хичнээн зүйлээ алдав
Хувийн ертөнцөөсөө жагрий чамайг хасав
Дх: Дүү тунгын тааруулж амьдрая
Бодь ертөнцөөс нүдээ аниад тасрах дуртай
Бүх зүйлийг мартаад chill out нигуурьтай
Уужийн соржийн сонсжийн хүржийн
Үрэлцийн ажлаас таашаал авжийн
Магадгүй би магадгүй би
Залуу нас эрч хүчээ дэмий зүйлд заравуу
Цаг хугацаа гэх вагоноос хоцровуу
Тунгын тааруулж амьдрая дүбий даабий дүү
Дүү дүү дүбий даабий дүү
Дүү сайн сонс дүү дүү...
Motive ~ Тэнгэрийн охин
3:42 PMЦэв цэнхэр тэнгэрийн орон зай руу
Цэх дээшээ дүүлэхийг би хүснээ
Чимээ нь үгүй үүлэн дэнд завилаад
Чихнээ сонсголонт аялгуу бичье
Тэгээд би хамгаас тод гялалзаад
Тэнгэрийн охинд хайраа өгнөө
Алиман сарны туяатай огторгуйн дунд
Амраглан жаргаж дүүлэн ниснэ
Дх:Үнэндээ би дэлхий дээр төрсөн ч
Үүрдийн үүрд би тэнгэртээ ууснаа
Анивчин гялалзах тэртээх оддын дунд
Амраг чамтайгаа эрхэсийн дунд уулзнаа
Шөнийн тэнгэр орно гэр минь бол гээд
Шүлэг дуу ая, жигүүр минь бол гээд
Ягаахан уруул чинь амьсгал минь бол гээд
Янаг хайр чинь амьдрал минь бол гээд
Уртаас урт он жилүүд өнгөрөвч
Урваж би тэнгэрээсээ урвахгүй ээ
Үй түмэн гариг оддыг нөхөөд
Үзэсгэлэнт төгөлдөр чамаасаа ч урвахгүй ээ
Дх:Үнэндээ би дэлхий дээр төрсөн ч
Үүрдийн үүрд би тэнгэртээ ууснаа
Анивчин гялалзах тэртээх оддын дунд
Амраг чамтайгаа эрхэсийн дунд уулзнаа /2/
Никитон ~ Тайз
3:40 PMСэрсэн Монголын сэхүүн олон цугладаг миний тайз
Сэтгэлээ нээх олны түрлэг нүргэлсэн миний тайз
Наран саран бороо цас цагийг эзэлсэн миний тайз таньдаа
Насараа урлагийн олон бид чинь уухайлан мөргөж байна
Дх:Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе
Ухаарлын үүдийг нээж жаргалыг бэлгэлэгч миний тайз
Учиран золгох ерөөлөөр урин дууддаг миний тайз
Наран саран бороо цас цагийг эзэлсэн миний тайз таньдаа
Насаараа урлагийн олон бид чинь уухайлан мөргөж байна
Дх:Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе
Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан мөргөе
Ука ~ Тэнгэр хөгжим тоглосоор
11:07 AMУг нь тэр надад ямар үнэтэй гээч
Надтай л хамт ниснэ гээд хүлээсэн
Насаараа ойлгоогүй өдрүүд минь
Сарны доор нар тэврээд зүүдлэх шиг
Санаанд минь тэр ямар зөндөө байсан гээч
Чамайг дууриан инээмсэглэн тоглосон
Чинийхээр амьдарсан жилүүд
Дахилт:
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэлт чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Дурлалын дууг ганцаараа сонсох мэт
Түүнийг бодно гэдэг ямар хэцүү гээч
Үнэн худал хоёрыг мартаж уучилсан
Ухаангүй дурласан өдрүүд минь
Намайг биширсэн харцанд нь согтох мэт
Дурлал надад ямар талтай байсан гээч
Шувуу нисэх шиг эзгүүрлийг мэдэрсэн ч
Шаналсан ч тайтгарсан жилүүд
Дахилт:
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэлт чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Мөрөөдлийн театр ~ Тэр чинь би...
11:26 AMНэрийг минь зөөлөн шивнэн дуудаач намайг
Булгийн хүйтэн усаар ундаалаач намайг
Оломгүй атлаа тэнэгхэн зүрх минь
Олж сонсох болов уу шивнэх тэр үгсийг
Ахиад нойр минь хулжиж харанхуйг угтана
Гэрэлтэх цонхыг минь бүрэнхий нөмөрнө
Мойл нь ханхалсан бут мөчрөөрөө даллаж
Эх орон минь чи намайг дуудна
Дахилт:
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
х2
Уулзан учрах мөч нэгэнт ирэх л биз ээ
Уршигт хагацал энд хэтэрхий удаж
Хөх саран хотын цаагуур шурган оржээ
Цөхөрч уйлья гэхээр нулимс гардаггүй ээ
Жингэнэх хонх эсвэл алс холын цуурай юу
Зэрвэсхэн дэргэдүүр нь өнгөрч одов уу
Хүний хөлд тахлагдан зам минь бүдгэрчээ
Цаг хугацааны тоосонд үзэгдэхээ больжээ
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
х2
Позови меня, на закате дня
Позови меня, грусть печаль моя, позови меня
Outlaw, Баярмагнай ~ Торгон хилийн зүг
5:27 PMАя Т.Чимэддорж /УГЗ/
Дуучин Ө.Баярмагнай /МУАЖ/
Outlaw хамтлаг
Хилийн зүг, юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр цувна вэ?
Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна
Зүсрэх сум, тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартахгүй
Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна
Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулан хаачна вэ?
Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна
Ука ~ Танго
4:18 PMХудлаа ярих чинь тачаангуй ч бас нэгэн зэрэг дургүй хүрдэг
Дургүй хүрэх болгонд хэвлий цээж минь халуун галаар дүүрдэг
Галзуу халуун гал, дарс шиг гашуун гал
Хаа хүрэхээ мэдэхгүй гэнэн охидууд чамаас зүүгддэг
Чамайг урьхандаа оруулсан ч эргээд тэр урьхандаа мэдрүүлдэг
Аз болоход чиний овжин зан миний заль хоёр дүйцдэг
Чи миний сүүдэр би чиний сүйрэл
Бид гэдгээсээ айна
Бие биенээ бид мэдрээд
Энэ жүжгийг битгий төгсгөөч
Энэ зөвхөн бидний болзоо
Бид ойртож холдоно
Хайрын галаар тоглоно
Энэ миний сүүлчийн болзоо
Энэ бол хайрын болзоо
Анхилуун сарнайн дэлбээн дунд намайг хөрвүүлсэн
Тайзан дээр чи бид хоёр эзэн нь гэдгийг тэдэнд мэдрүүлсэн
Дэгжин хээнцэр амьдралд умбан тэднийг өмнөө сөхрүүлсэн
Тэднийг бишрүүлсэн
Бид гэдгээсээ айна
Бие биенээ бид мэдрээд
Энэ жүжгийг битгий төгсгөөч
Энэ зөвхөн бидний болзоо
Бид ойртож холдоно
Хайрын галаар тоглоно
Энэ миний сүүлчийн болзоо
Энэ бол хайрын болзоо
ACapella - Тэртээд нисэх хүсэл
6:26 PMЦасан ширхэг эргэлдэн будран буулаа
Хайлах цасны ширхэг бүрт нь хайраа би шингээж
Зүрхнээс урсах нандин үгээ чамдаа хэлэхсэн
Би ганцаараа чамайгаа бодон бодсоор
Зүсрэх бороотой гудамжинд нэг л уйтай
Шиврэх борооны дусал бүрт нь хайраа би шингээж
Үнэн зүрхний хайрын үгээ чамдаа хэлэхсэн
Дх: Хүсэл минь тэртээд нисээсэй
Алсын алс чамд минь хүрээсэй
Хайрын дуугаа чамдаа би дуулъя
Бодолд минь чи минь үргэлж мөнх
Алсын алсаас тэмүүлэх юм
Хайрын дуугаа чамдаа би дуулъя
Би чам руугаа тэмүүлэн яаран нислээ
Би чамайгаа санан зүүдлээд сэрлээ
Зөөлөн үлээх салхины илбээнд хайраа би шингээж
Хүсэл хайраар дүүлэн дүүлэн чамдаа би очлоо
Дх:
Тэртээд нисэх хүсэл минь чам руу минь яаруулсаар
Санан зүүдлээд сэрлээ би хайраа
Дх: *2
Anemone - Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ
8:25 AMТаны минь үнэр гоё
Хүн бүрийн инээмсэглэлээс
Хамгийн хөөрхөн нь таны мишээл
Алтан нарны ээх нь халуун боловч
Амин ээжийн минь хайртай яаж зүйрлэх вэ?
Үүрдийн үүрд үрээ л гэсэн
Үзэсгэлэн гоо ээждээ би хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Гудамжинд зөрж өнгөрөх хүн бүхэнд
Гэрэл гэгээг та бэлэглэнэ
Бүсгүй хүний ариун хайраар
Бүлээцүүлж хорвоог бүүвэйлэн уяраана
Цэнгэг тунгалаг мөнхийн рашаан байлаа ч
Цагаан сүүний тань шидтэй яаж зүйрлэх вэ?
Үргэлжийн цэл залуугаараа
Үлэмжийн төгс ээждээ би хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Энэ л өдөр хорвоо дэлхий дээр
Хайртай ээж минь та мэндэлсэн билээ
Хүслээ бодоод лаагаа үлээ ээжээ
… таньдаа хайртай
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Дэлхий ертөнц дээр хамгаас хөөрхөн таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Орчлонгийн хорвоогийн нар саран дор дандаа
Жаргаж яваарай миний ээжээ
Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ
Бурхад таныг минь ивээг ээжээ
Хайртай