Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Талын салхи

Сэтгэлийн хүчээрээ талын дээгүүр
Нисээд байхаар дэндүү уудам чөлөөтэй юм
Голийн зэрэглээ бидэн хоёрыг нуугаад
Хойноос нэг л зовлон тоосонд хоцорно оо
Дахилт
Ургах наран угтан авахад
Өмнөөс харангуй хөтлөн тэмүүлнэ ээ
Талын салхи шиг эрх чөлөөтэй
Тавилан заяандаа итгэж давхина аа
Чинийхээ сэтгэлтэй алсруу тэмүүлээд
Тэнгэр газрыг дундуур дүүлэн ниснэ
Холбоо сэтгэлтэй холыг зорихоороо
Санаа сэтгэл минь нөмөрт нь эгшинэ ээ
Дахилт
Ургах наран угтан авахад
Өмнөөс харангуй хөтлөн тэмүүлнэ ээ
Талын салхи шиг эрх чөлөөтэй
Тавилан заяандаа итгэж давхина аа (3-н удаа) 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2