Showing posts with label Дууны нэр: Элсний нүүдэл. Show all posts
Энх - Амгалан , Баярцэцэг – Элсний нүүдэл
4:19 PMНутгаа орхиод гарсан зориг минь
Нуугдаж унагасан нулимс минь
Давхиад очиход дэндүү алсхан
Дассан сэтгэлд минь дэндүү ойрхон
Давхиад очиход дэндүү алсхан
Дассан сэтгэлд минь дэндүү ойрхон
ДХ: Гуних тоолонд нутгаа саналаа
Гундах тоолонд нутагтаа би залбирлаа
Дуулах тоолонд нутгаа саналаа
Дурсах тоолонд нутагтаа би залбирлаа
Гэрээ санасан зүрх минь
Гээгдсан жилүүдийн золио минь
Хүрээд очиход дэндүү алсхан
Хүлээсэн сэтгэлд минь дэндүү ойрхон
Хүрээд очиход дэндүү алсхан
Хүлээсэн сэтгэлд минь дэндүү ойрхон
ДХ: Гуних тоолонд нутгаа саналаа
Гундах тоолонд нутагтаа би залбирлаа
Дуулах тоолонд нутгаа саналаа
Дурсах тоолонд нутагтаа би залбирлаа *2
Санасан сэтгэлдээ залбирлаа