Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Take Off. Show all posts

Take Off - Ааваа

2:19 PM
Дээлний тань эмжээр сэмрээ юу ааваа
Духны тань үрчлээс нэмэгдээ юу ааваа
Энгэрийн тань товч сулраа юу ааваа
Дэргэдэх санаа тань үгүйлэгдэнэ ээ ааваа

Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна

Хөөрөгний тань даалин хуучраа юу ааваа
Гаансны тань цахиур элэгдээ юу ааваа
... хайрхандаа зусдаг нь цөөрөө юу ааваа
Гандах өвсөө шинжин санаа алдана уу ааваа

Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна

Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа санаад л байна
Зүүрмэглэх нойрондоо таныгаа дуудаад л байна, ааваа

Намрын навч шиг ... өчүүхэн ааваа
Намхан буурал уулсаа саравчлан сууна ааваа
Насандаа хяруу унагасан ч наддаа ааваа
Нар болсон ухаанаа өвлүүлсэн ааваа

Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна
Зүрх эзгүйрээд таныгаа үгүйлээд байна
Зуурхан үлээх салхинаас таныгаа чагнаад л байна
Зүүдэнд үзэгдэх таныгаа манаад л байна
Зүүрмэглэх нойрон дундаа ч таныгаа дуудаад л байна

Хүү чинь таныгаа ааваа санаад л байна аа, ааваа
Read On 0 - сэтгэгдэл

Take Off ~ Чамдаа өртэй

3:38 PM

Охин насаа харамгүй өгсөн анхны хайрын чинь төлөө
Ондоо бусдаас харамлаж уйлсан хоргүй сэтгэлийн чинь төлөө
Орчлонд хамтдаа туулахын баталгаа үнэнч тангаргын чинь төлөө
Олдошгүй эрдэнэ хань минь чамдаа төлж барамгүй өртэй би
Хаанаас ч олохгүй далай сэтгэлээр хайрлаж явсаны чинь төлөө
Тансаг өнгөнд уусаж хууртаагүй шударга зангийн чинь төлөө
Тачаангуй харцанд уярч гэнэдээгүй журамт сэтгэлийн чинь төлөө
Танхил жаахан хань минь чамдаа төлж барамгүй өртэй би

Дх:Хэнд ч өгөөгүй нандин сэтгэлээр энхрийлж эрхлүүлсэний чинь төлөө
Хэтэрхий хайртай хань минь чамдаа төлж барамгүй өртэй би
Илүүг хайж бусдыг дагаагүй эрхэм чанарын чинь төлөө
Эрдээ итгэх энгүй сэтгэл итгэл хайрын чинь төлөө өртэй би чамдаа

Зөрүүд занд минь туниж гомдсон дусал нулимсны чинь төлөө
Зүүдэн шөнөөр чилтэл хүлээсэн гансрал ганцаардлын чинь төлөө
Зүрхэндээ уйлж нүдэндээ инээх гашуун гунигийн чинь төлөө
Зүйрлэшгүй хайртай хань минь чамдаа би төлж барамгүй өртэй

Дх:Хэнд ч өгөөгүй нандин сэтгэлээр энхрийлж эрхлүүлсэний чинь төлөө
Хэтэрхий хайртай хань чамдаа төлж барамгүй өртэй би
Илүүг хайж бусдыг дагаагүй эрхэм чанарын чинь төлөө
Эрдээ итгэх энгүй сэтгэл итгэл хайрын чинь төлөө өртэй би чамдаа

Read On 1 - сэтгэгдэл

Take off - Чиний явсан зүгт

9:08 AM
Хаа ч юм бэ одсон хамаг сэтгэл минь үймрээд
Харанхуй шөнийн дунд хайртыгаа би саналаа
Yдшийн оддын дунд саран ганцаардаад
Yнэнч хайрын амлалтыг үүрдийнх гэж сануулнаа

ДХ: Чиний явсан зүгээс нар мандаад
Чин хайрыг чинь олохоор
Улиран хийсэх намрын навчис ургах цэцэг
Бүгдийг алгандаа багтаасан

Миний хайсан хайр бас алдраагүй ээ
Мянган сэтгэлд урваагүй ээ
Урсан өнгөрөх цагийн хүрдэнд итгэх сэтгэл
Бүгдийг зүрхэндээ багтаасан

Харцнаас минь холдсон хайрт минь чи намайг санав уу
Намуухан аялах дуунд хайр нь чамайг дурслаа
Сэвшээ салхи үлээж сэтгэл нэг л ганцаардаад
Yгүйлэн санах дүр чинь үргэлж сэтгэлд минь гэрэлтэнэ

ДХ:

Хайрлахаас өөр аргагүй бие
Харагдах үзэсгэлэн гоо чинь
Хайр болгон надад заяасан

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Сандал дээр суусан бүсгүй

8:33 AM
Сандал дээр суусан бүсгүй
Хэнийг ч хүлээгээгүй сэтгэлээ хүлээсэн
Санаа алдсан тэр залуу
Хэнд ч гомдоогүй өөртөө л тунирхсан
Навчин дээр унасан цас
Үндсийг нь гомдоогоогүй хаврыг л өрөвдсөн
Надад ирсэн энэ захидлаас
Чамд гомдоогүй хайрандаа цухалдсан

Уулан дээр уйдсан наран
Өглөөг хүлээлгүй оддоо хүлээсэн
Уйлсан тэр нэгэн бүсгүй
Хэнд ч гомдоогүй өөртөө л үнэмшсэн
Хацар дээр унасан бороо нүдийг гомдоогоогүй
Хаврыг өрөвдсөн
Надад ирсэн энэ захидлаас
Чамд гомдоогүй хайрандаа цухалдсан

Тагтан дээр уйдсан залуу
Хэнийг ч хүлээлгүй өөрийгөө хүлээсэн
Тайчиж хүлээсэн тэр бүсгүй
Түүнд л гомдоогүй өөртөө эрхэлсэн
Над дээр унасан цас
Хацрыг гомдоогоогүй уруулаа өрөвдсөн
Намар хаврын энэ салхинаас
Тэнгэрт гомдоогүй амьдралд цухалдсан
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал

8:33 AM
Чи минь үнэхээр наддаа хайртай юу
Бүх л хайраа ганцхан наддаа зориулах уу
Хэзээд би гарыг чинь атгасан хэвээр
Хэзээд би нүдийг чинь ширтсэн хэвээрээ
Хаашаа ч холдолгүй хамт байхыг хүснэ

Чи минь үнэхээр үнэнч байх уу
Бүх л нууцаа зөвхөн наддаа л шивнэх үү
Улаахан уруулыг чинь үнссэн хэвээр
Улаахан цэцэгсийг бэлэглэсэн хэвээрээ
Урваж хагацалгүй хамт байхыг хүснэ

ДХ: Надаас өөр хэн ч сонсоогүй аялгуу
Надаас өөр хэнд ч ирээгэй дурлал
Чамаас өөр хэнийг ч танихгүй юм шиг
Чи минь үргэлж минийх байгаарай
Чи минь үргэлж минийх байгаарай хайрт минь хайр

Би чинь чамтай байхад ганцаардахгүй
Энэхэн зүрх минь ганцхан чамайгаа гэдэг шүү
Үүрд би хайрыг чинь мэдэрсэн хэвээр
Үүрд би хажууд чинь эрхэлсэн хэвээрээ
Учирсан дурлалдаа хамт үлдэхийг хүснэ

ДХ: Надаас өөр хэн ч сонсоогүй аялгуу
Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал
Чамаас өөр хэнийг ч танихгүй юм шиг
Чи минь үргэлж минийх байгаарай
Чи минь үргэлж минийх байгаарай *2
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Цасан доор

8:33 AM
Цасан доороос өвлийн хүйтэнд
Чиний дуртай цэцэг дэлгэрнэ
Чи тэр цэцгийг даарна гэж бүү ай
Цасан доороос хорвоог бүүвэйлсэн
Чиний сонсоогүй дууг аялъя
Чи тэр дуунаас уйдна гэж бүү ай

Яагаад гэвэл би чиний дэргэд байна
Яагаад гэвэл би чиний хажууд байна

ДХ: Цасан доор хэний ч мэдэхгүй дуу эгшиглээд
Цасан доор тавтай нойрсох цэцэгс бүжиглээд
Чиний надад өгсөн юутай ч зүйрлэшгүй ариун хайрыг
Чив чимээгүй хэвээр бүгд мэдэрнэ

Цасан доороос дэлхий сэрж
Чиний дуртай хавар ирнэ
Чи тэр хаврыг дуусна гэж бүү ай

Яагаад гэвэл би чиний дэргэд байна
Яагаад гэвэл би чиний хажууд байна

ДХ:

Надтай хамт будрах цасанд болзооч
Чамтай хамт зөөлөн салхинд алхъя хайрт минь

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Мартахгүй

8:33 AM
Нимгэн улаан уруулынхаа мартагдашгүй амтыг наддаа
Нэг биш удаа өгсөнийг чинь хэзээ ч мартахгүй ээ
Нэг л мэдэхэд зөрүү замаар салан одохыг мэдсээр байж
Нисэх мэт хүүхэд шиг баясаж явсныг чинь мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ

Харцанд чинь бүдэрсэн азтай аавын хүүгээс
Харамлах сэтгэл төрснийгөө зөвтгөж явснаа мартахгүй ээ
Хаашаа ч эргэж магадгүй хэлтгий заяагаа мөнхлөх гээд
Харамлаж суугаад алдахдаа уйлж сууснаа мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ

Амьдралд минь ирэхэд өнчирч хоцрохоо мэдсээр байж
Аминчхан сэтгэлдээ чамайгаа хайрласнаа мартахгүй ээ
Алхам алхамаар надаас холдох хувь заяа минь
Айлын болоод явахад чинь зүрхэндээ уйлснаа мартахгүй ээ

ДХ: Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй ээ
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Гүнж

8:33 AM
ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь

Хэзээ чи минь намайгаа хардаж
Хэн нэгнээс харамлах юм бол доо
Хайр яаж ирдгийг мэдэхгүй зүрх чинь
Халуун итгэлд минь дурлаасай
Эргэж буцахгүй энэхэн хайр минь
Нэгэнт чинийх болохыг хүсэх юм
Харц яаж уярахыг мэдэхгүй зүүд чинь
Хамгийн түрүүнд намайг хайгаасай
Хэнд ч өгөөгүй дурлал минь
Хийсэхгүй үлдэж хаврыг угтсан
Дурсамж ингэж эхлэхээр чи минь
Дурлаж өөрт минь үлдээрэй

ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь

Хээнцэр уруул чинь гэрэлтэхэд
Хэдэн ч удаа хайртайгаа хэлж
Хэсэгхэн ч гэсэн холдохдоо
Хэрхэн хайрлахаа би амалья

ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь *4
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Энхрий

8:33 AM
Гэрэл гэгээ цацраасан
Гэнэн хонгор бүсгүй чи
Саран гараагүй шөнийн саран
Салхинд зугаалсан хайрын үгсээр
Над руу ойртсон нандин итгэл минь

Айзам дуу аялсан амраг хонгор бүсгүй чи
Одод түгээгүй үдшийн одод
Орчлонг уяраасан хайрын харцаар
Над руу тэмүүлсэн гэгээн хүсэл минь

ДХ: Бусдаас анхилаагүй цэцэгсийн үнэр
Зөвхөн чиний л энгэрээс дотнохон
Булбарай улаахан уруулын амтыг чинь
Хэнтэй ч хуваалгүй мөнхөд чамтайгаа л хамт баймаар байна

Уйтгар гуниг замхарсан уяхан хонгор бүсгүй чи
Наран цэлмээгүй өдрийн наран
Навчис дэлбээлсэн хаврын цагаар
Над дээр дусалсан анхны бороо минь

ДХ: Бусдаас анхилаагүй цэцэгсийн үнэр
Зөвхөн чиний л энгэрээс дотнохон
Булбарай улаахан уруулын амтыг чинь
Хэнтэй ч хуваалгүй мөнхөд чамтайгаа л хамт баймаар байна

Энгийн төрхөнд татагдсаар
Элдэв сайхныг шивнэлдсээр
Эгэлхэн өдрүүдийг чамтайгаа л өнгөрүүлсээр
Энхрий минь, хонгор минь би чинийх болсоор
Энэ бүхэн надад жаргал авчирсаар
Эргэх хорвоо цаг хугацаа урсан өнгөрсөөр
Энхрий минь чамтайгаа мөнхөд хамт баймаар байна
/тиймээ баймаар байна, хайрт минь чи ганцхан минийх/

ДХ: Бусдаас анхилаагүй цэцэгсийн үнэр
Зөвхөн чиний л энгэрээс дотнохон
Булбарай улаахан уруулын амтыг чинь
Хэнтэй ч хуваалгүй мөнхөд чамтайгаа л хамт баймаар байна *2
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Буцаад л хоёулаа

8:33 AM
Бүсгүй чи энэ дууг сонсож байна уу
Хаа ч явсан чиний дүр
Яагаад гэдгээ мэдэхгүй байна
Хаа ч явсан чиний дүр
Гэхдээ л

Буцаад л хоёулаа эмзэглээд байх уу
Буцаад л хоёулаа бие биенээ санаад байх уу
Буцаад л хоёулаа уулзах ч үгүй холдоод байх уу
Буцаад л хоёулаа сар өдрүүдийг тоолоод байх уу
Дахиад л хоёулаа бодлогшроод байх уу
Дахиад л хоёулаа бие биендээ гомдоод байх уу
Дахиад л хоёулаа утсаар ярилгүй явсаар байх уу
Дахиад л хоёулаа он жилүүдийг үдсээр байх уу

Дх: Хацар дээр минь үнссэн тэр л ором хатаагүй байна
Хаа ч явсан бодогдох чиний дүр арилаагүй байна
Хажууд ирээд суудаг тэр л сандал бүлээн байна
Хайртай гэсэн үг чинь анхных хэвээрээ байна

Ингээд л хоёулаа гуниглаад байх уу
Ингээд л хоёулаа бие биенээ зовоогоод байх уу
Ингээд л хоёулаа захиа бичихгүй явсаар байх уу
Ингээд л хоёулаа бие биедээ дурсамж болох уу

Дх: Хацар дээр минь үнссэн тэр л ором хатаагүй байна
Хаа ч явсан бодогдох чиний дүр арилаагүй байна
Хажууд ирээд суудаг тэр л сандал бүлээн байна
Хайртай гэсэн үг чинь анхных хэвээрээ байна *2
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Хэн нэгнийг

8:33 AM
Хэн нэгийг дахиад хайна гэхээс
Хэлсэн үг бүхэн минь уйтай
Уртаас урт хүлээлтт болон үлдэхээс
Урьдын адил би айсаар л байна

Хээнцэрлэл тансгийг би амлаагүй ээ
Хэсэг өд хэнийх ч байсныг ч мэдээгүй ээ
Дурлал минь дурсамж болон хувираад
Дуусашгүй алсад хоцрох юм шиг санагдсангүй

ДХ: Уучлал гуйх шалтаг надад алга
Уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
Зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу
Зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юу *2

Хэн нэгнийг хайдаг хорвоод
Хаанаас ч юм бэ түүнийгээ би заавал олно

Хэн ч намайг хайрлахгүй гэхээс
Хэний ч өмнөөс харахыг хүсээгүй
Дурлал минь дуу болон замхарсаар
Дуулим хорвоод ганцаардана гэж бодсонгүй

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Ээжээ

8:33 AM
Ээжээ ээжээ ээжээ
Харанхуйгаас айдаг хүүдээ
Наран манддагыг мэдрүүлсэн
Ээж минь энэрэл минь
Уйлахад минь сөхөрсөн солонго билээ та
Уучлал гуйсан минь дэндүү цөөхөн санагдаад байна

Энэрлийг тань салхи болгон нисгэлээ
Ээж минь таныхаа хайранд үр чинь сөхөрье
Ээжээ ээжээ ээжээ

Ганцаардхаас айдаг хүүдээ
Хавар ирдгийг мэдрүүлсэн
Ээж минь эвийн минь
Инээхэд тань дэлгэрсэн цэцэг билээ би
Ээжийгээ жаргаасан минь дэндүү бага санагдаад байна

Хайрыг тань дуу болгон түгээлээ
Ээж минь таныхаа хайранд үр чинь сөхөрье
Ээжээ ээжээ ээжээ

Миний хайртай ээжээ
Бүдрэх минь ухаарал болж
Миний хайртай ээжээ
Бүүвэйлэх тань амьдрал болж
Бүтэн хайр тань замыг минь гэрэлтүүлэх юм аа
Ээжээ ээжээ ээжээ
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Уучлаач хайрт минь

8:33 AM
Эхнээс нь дуустал амсах гэж /хайраа би олсон/
Ийм гашуун байхыг нь төсөөлж /мэдсэнгүй явлаа/
Эцэслэн бичсэн захиаг чинь үдшээр нэг /задлахдаа/
Үг бүрийг нь бэхээр биш нулимсаар бичсэнийг чинь би мэдэрсэн

ДХ: Уучлаач хайрт минь намайг /уучил/
Угаасаа эвлэхгүй сэтгэл гэж байх юм аа / байх юм аа /
Учирлаж нэгнээ зөндөө аргадлаа ч
Уйлаад байдаг зүрх гэж байх юм аа

Тэвэр дүүрэн хайраа чи минь /наддаа өгсөн/
Тэгтлээ бялуурч согтсондоо /нулимстай үлдсэн/
Эргэж харалгүй хэлснийг чинь би /хаяа дурсахдаа/
Энд хүрээд дууслаа гэж хайраа цэгэлснийг чинь би ойлгосон

ДХ:

Үргэлж чи минь дэргэд байгаач
Үдэж угтах олон хавраар
Үнэндээ би чинь ганцаараа шаналмааргүй байна

ДХ: *2
Read On 1 - сэтгэгдэл

Take Off - Би асуумаар

8:33 AM
Чи хүнийх байсан
Гэвч харцыг минь булаах чиний төрхөнд би дийлдсэн
Дахиад чамтай учрах болов уу гэж бодсон

ДХ: Яагаад чи над руу эргэж харсныг
Ялдам уруул хэнд зориулж мишээснийг
Би асуумаар хэн нэгнээс
Тиймээ би асуумаар байсан *2

Би чамд дурласан
Харин зүрх минь чамайг хайрлах тусам чи холдсон
Дараа нь намайг ойлгох болов уу гэж бодсон

ДХ: Яагаад чи надаас холдон одсоныг
Янаг сэтгэл чинь хаашаа явсаныг
Би асуумаар хэн нэгнээс
Тиймээ би асуумаар байсан

Чамд дурласнаа
Яагаад хайрлах болсон гэдгээ
Тиймээ би асуумаар байсан

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Нараа

8:33 AM
Нараа цонхоор тэртээ алсад харагдах
Жаргаж байгаа нар шиг Нараа
Чи минь намайг орхиод явлаа
Хайрт минь яагаад яваад өгөв дөө
Нараа миний хундганд цэлэлзэх дарсанд
Чиний дүр харагдах шиг Нараа
Чамд хэлэх гэсэн чинь сэтгэлийн үг минь
Зүрхэнд чинь хүрсэнгүй юу Нараа
Чиний сэтгэлд хүрсэнгүй юу Нараа

ДХ: Би чамдаа хайртай юмсан
Үргэлж дэргэдээ байлгах гэж бодохоор
Даанч миний хайр гэсэн бүхнийг
Буруугаар ойлгодог

Нараа гудманд цувах машины чимээнд
Дуудах чинь сонсогдох шиг Нараа
Чи минь хаа явна вэ хайраа
Наддаа хүрээд ирээч дээ Нараа

ДХ: Би чамдаа хайртай юмсан
Үргэлж дэргэдээ байлгах гэж бодохоор
Даанч миний хайр гэсэн бүхнийг
Буруугаар ойлгодог

Нараа бороотой үдэш энэ кафед
Чи бид 2 хоргодон суудаг сан
Одоо би ганцаараа уйтгарлан
Дарс шимэн сууна даа Нараа
Чиний сэтгэлд хүрсэнгүй юу Нараа
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Би буцахгүй

8:33 AM
Хуучин цүнхэндээ хувцасаа чихээд бас үүрээд би гарлаа
Хажуугийн мухлагаас тамхи авлаа гунигаа үлээлээ
Хэнд хайртай дуртай байснаа бодоод инээд хүрлээ
Хаачихыг минь бүү асуу би мэдэхгүй ч бас буцахгүй

ДХ: Дэндүү дэндүү гэмээр дассан сэтгэлдээ би
Дурсах зүйлгүй үлдсэн дутуу нэгэн дурлагч болоод
Дэвэргэн залуу насанд дэндүү гүн сорви үлдээсэн гэж
Дурлал чамайг дурсахдаа дундуур сэтгэж муулахгүй

Дурлалд автсан зүрхээ дагаад дураар би алхлаа
Дараагийн учралаас холхон явахаар хүслээ бас шийдлээ
Далд нуугдсан гомдолтой буцсанаа бодоод инээд хүрлээ
Дургүйг минь бүү асуу би хэлэхгүй ч бас мэдэхгүй ээ

ДХ:

Зургийн цомгоо удаан ширтсээр уйдаад би суулаа
Залуугийн гэнэн зангаас хоёул салаад бас холдлоо
Замд таарсан бүхэнтэй бодоод чамайг эргээд дурслаа
Зүрхийг минь бүү зовоо би хэлэхгүй ч бас буцахгүй ээ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Зүүдний минь шөнө

8:33 AM
Зүрхний минь тэнгэрээс цас будран хаялж
Зүүдний минь шөнө дулаахан байна
Анир чимээгүйхэн энэ шөнө үргэлж
Алхааг чинь чагнан хүлээж байна
Жавар дагуулсаар гуниг үргээж
Жаргал хүлээсэн итгэл минь байна

ДХ: Даарахгүй төөрөхгүй чи минь энэ шөнө даарахгүй
Дахиад холдохгүй би чинь хайр минь чамаасаа *2

Зүрхний минь гүнээс хайр буцан эргэж
Зүүдний минь шөнө уртхан байна
Зөрөг жимээр нь энд зам зурайж
Зүсийг чинь дурсан хүлээж байна
Нулимс дагуулсан бодол үргээж
Нууцхан хүлээсэн сэтгэл минь байна

ДХ: Даарахгүй төөрөхгүй чи минь энэ шөнө даарахгүй
Дахиад холдохгүй би чинь хайр минь чамаасаа *5
Даарахгүй төөрөхгүй чи минь энэ шөнө даарахгүй
Дахиад холдохгүй би чинь хайр минь чамаасаа /чамаасаа/
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Цасан дээр

8:33 AM
Чиний эзгүй шөнийн уйтгарт саран доор
Нулимс адил будрах анхны цасан ширхэг
Чиний ирсэн өвлий дурсамж бүхний цаана
Нууц адил хаялах чимээгүй цасан

ДХ: Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй

Чамайг гомдоосон үдшийн бүүдгэр саран доор
Чамайг тэвэрсэн өвлийн тэр уучлал
Аргадах адил малгайлах зөөлөн цасан
Зэмлэх адил санагдах цагаахан цасан

ДХ: Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй

/Тиймээ чамайгаа би маш их санаж байна
Чамдаа би очиж явна хүлээгээрэй хайрт минь/

Чамтай тоссон шинэ жилийн баяр гайхамшигт шөнө
Чамаас уянгалах хайрын шивнээ биед минь шингэж
Чамин гэрлээр анивчих хотын тэр гудамж
Зул сарын дараа чамтайгаа ассан

ДХ: Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй

/Хайлахгүй хайрын цас минь/

ДХ: Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Гурван цаг

8:33 AM
ДХ: Өчигдрөө надаас чи хай
Өнөөдрөө надтай чи мэдэр
Маргаашаа намайг гэж чи таа
Мартахдаа санаад санахдаа харамлана

Миний өчигдөр чи зүүд болон төрнө
Миний өчигдөр чи зүрх болон хайна
Миний өчигдөр чи салхи болон зөрнө
Миний өчигдөр чи захидал болон урагдана
Чиний өчигдөр би уйтгар болон шаналгана
Чиний өчигдөр би уруул болон амтлагдана
Миний өнөөдөр чи эмзэг болон хүлээгдэнэ
Миний өнөөдөр чи итгэл болон хүсэгднэ

ДХ: Өчигдрөө надаас чи хай
Өнөөдрөө надтай чи мэдэр
Маргаашаа намайг гэж чи таа
Мартахдаа санаад санахдаа харамлана

Чиний маргааш би болзоо болон очино
Чиний маргааш би бороо болон шиврэнэ
Чиний маргааш би нулимс болон эгшинэ
Чиний маргааш би гомдол тайлан аргадна
Миний маргааш чи хайр болон жаргана
Миний маргааш чи харц болон ичингүйрнэ
Миний маргааш чи дурсамж болон эхэлнэ
Миний маргааш чи дурлал болон эзэмдэнэ

ДХ: Өчигдрөө надаас чи хай
Өнөөдрөө надтай чи мэдэр
Маргаашаа намайг гэж чи таа
Мартахдаа санаад санахдаа харамлана

/Миний хүлээсэн бороо болон шиврээч
Миний хүссэн үнсэлт болон ирээч
Бусдаас нуудаг нандин хайраа
Надад зориулсан хувирашгүй цаг хугацаа/
Миний өчигдөр чи зүүд болон төрнө
Миний өчигдөр чи зүрх болон хайна
Миний өчигдөр чи салхи болон зөрнө

ДХ: Өчигдрөө надаас чи хай
Өнөөдрөө надтай чи мэдэр
Маргаашаа намайг гэж чи таа
Мартахдаа санаад санахдаа хармална *4
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2