Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Ж. Show all posts

Жавхлан - Алсад суугаа ээж

2:37 PM

Сүүмийх зэргэлээнд гэгээ анирлахад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь бил ээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсагаа чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Хөхрөх уул нь хөлөрч харгдана
Хүүгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хүний зэргэтэ йхүү чинь явна
Хүслийг тань нэмэглээд яваад очно доо

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Read On 2 - сэтгэгдэл

Motive, Жонон ~ Хүү нь тандаа

1:39 PM
Сүүний чимээнд үүргэлсэн
Ботго ямар номхон юм бэ
Сүүдэрт үүргэлэх янзаганы
Амьсгаа ямар зөөлхөн юм бэ
Аль аль нь адилхан
Амьд бурхан ээжээсээ
Амьдрал бэлгэнд авсандаа
Аз жаргалаар эгшээ юм уу

Дуу дуундаа уярсан
Аялгуу ямар яруу юм бэ
Дуудахад нь ойрхон ээждээ
Дэндүү танхил өсөж дээ
Тэр болгон хэлж чадаагүй
Таньдаа хайртай гэдэг үгийг
Тэнгэрээс цэлмэг ухаандаа
Ээждээ харамгүй хэлэмээр байна

Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ

Хүйтэнд хөлдсөн цэцэг мэт
Хүүгийнхээ тэр олон алдааг
Хүнлэг сэтгэлийн үзүүрээр
Та минь ямар их аргадаа вэ
Амьдралаа би бурханд биш
Ээждээ даатган залбирая
Амьдраад буцах он жилүүдэд нь
Үртэй хүн шиг жаргаая

Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ /2/
Read On 0 - сэтгэгдэл

Намуун, Жижгээ (Motive) ~ Хайрын цэцэрлэг

5:35 PM
Хайрын цэцэрлэг
Би чиний хүлээсэн учрал
Би чиний хүсэл мөрөөдлийн эзэн
Зуурдын биш энэ хайраа зурсан зураг гэвэл
Зургийг нь зурсан зураач нь би юм шүү

Чи миний зүүдний минь од
Чи миний зүрхний минь хайр
Чимээгүй намуухан хайрын энэ дуугаа
Чинийхээ дэргэд би үүрд аялмаар л байна

Дх: Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна

Чи наддаа хайраа амлаач
Чи наддаа хайртай гэж хэлээч
Тиймээ ганцхан чамдаа би хайраа амлъя
Би чамдаа хязгааргүй их хайртай

Дх:
Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна

Хязгааргүйгээр үргэлжлэх хайрын үгсийг хэлээч
Хариуд нь чамдаа бүхнээ зориулъя өөө...
Хэн нэгнээ хэзээ ч орхиж явалгүйгээр
Хэнийг ч биш ганцхан чамайг хайрлая
Чамдаа би хайртай

Дх: Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна /2/
Read On 0 - сэтгэгдэл

Жаргалсайхан ~ Эгшин тасрахгүй амьдрал

11:06 AM

Үр үндсээ үлдээж хайрлах нь амьдрал юм шүү дээ
Үе үедээ баатар байх хүсэл ч амьдрал юм аа
Хэн байснаа ор мартдаг нэгэн байхад
Хэрээ мэддэг хэрсүү хүн бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Зүүд нойрны дараа үүр цайх ч амьдрал юм шүү дээ
Зүрхээ баясган дурлах нь ч бас амьдрал юмаа
Амьдралын урсгал даган хөвөх нэгэн байхад
Аархаж урдаас нь сөрөх хүн ч бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Буянтныг жигшин харах нь ч амьдрал юм шүү дээ
Буруутныг сүслэн бишрэх нь ч бас амьдрал юм аа
Бусдаа үргэлж авч зовдог нэгэн байхад
Бусдад өгч жаргадаг хүн ч бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Read On 0 - сэтгэгдэл

Жаргалсайхан ~ Гүрэн Монгол чинь хүлээнэ

9:41 AM

Дэлхийн дайтад цацагдсан атга шагай садан минь
Дэнсэлсэн түүхийг ганзаганаас гээгдэж хоцорсон олон минь
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Замбуулин хорьоод цацагдсан сүүний дусал шиг түмэн минь
Заяа тавилангийн хөсөгнөөс сугарч хоцорсон олон минь
Догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэй
Тэнгэрээ санасан шонхор шиг Монголоо дүүлээд ирээрэй

Алтан заадас салсан ч эргэж нийлдэг энэ хорвоод
Алгаа дэлгээд угтах аа ахан дүүс чинь сайн мэднэ
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Айрагаа сөгнөөд угтах аа амин Монгол чинь мэднэм зээ

Read On 0 - сэтгэгдэл

Gee VS Жонон ft. Баяраа - Миний нутгийг надад үлдээ

6:26 PM
Дх: Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

Би энэ газар шорооныхоо эзэн нь
Өвлүүлж үлдээсэн надад
Өвөг дээдэс, эцэг минь
Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн
Би азгүй хүн
Би хувь заяагүй хүн

Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм
Харин бид өөрсдийн үр ачаа мартсан
Мөнгө л байвал болоо гээд эд баялагийн зарцан
Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ
Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
Чиний цус чиний ухаан чиний газар шороо түүнээс ургах ургамал
Жинхэнэ баялаг гэдэгт орно
Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй
Болсон юм гэж үү арай үгүй
Монгол гэдэг элсэн цөл ирээдүй бид үзэх вий

Хэл хил мал гуравтайгаа
Хэн баян хэн баян Монгол баян
Хэл хил мал гуравтайгаа
Хэн баян хэн баян Монгол баян

Дх:


Сонс
Та нарыг наад газраа ухаг гэж
Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж
Баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү
Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
Чацган дарга байхгүй гэж цухалдан үглэсэн

Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
Гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу
Бидний ямараас шалтгаална хойч дараа үе минь
Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ

Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед
цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий

Чиний төлөө явсан
Чингис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө
Халхын голыг бүү март *2

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Gee ft Жонон - Хужаа

2:12 PM
Ходоодоороо хорвоог сэтгэх
Хужаагаас хол илүү би бол Монгол хүн
Учир хужаа минь өмнө сөгдөхтүн
Хэн бас л Ли овогтой Чингисийн удам өмнө чинь байна
Шавар таг шаахайг чинь чамтай шатаах хүн нь би байна
Японоос чиний нутгийг миний өвөө чөлөөлж өгөхөд
Ядарсан баахан хужаа баярласандаа үхэх дөхсөн
Тусыг усаар гэдэг хятад хүний жинхэнэ ёсоор
Тусгаар тогтнолын минь итгэл дэндүү хүчин мөхөс
Будааны хүүхэд минь би бол Монгол махчин
Арван бүдүүн хужааг ганц Монгол элбэг нухчина
Сульдаа нь дэндээд суганы үснээс хэврэг болсон
Суурин иргэд угаасаа Нүүдэлчдийн нүдүүр байсан
Анхнаасаа та нар Ар Монголын боол байсан
Аль гайгүй угаадаснаас та нарын өвөг хоол хайсан
Хальт би алга болсон хятад цустан бидний дайсан байхад дэндүү багадах учир
Одоо хүртэл биднээс айсан

Санааны чинь өмхий Монгол ухааныг барахгүй
Сачий чинь хөмхий зуухаас цаашаа давахгүй
Сармагчинг баатраа болгож нэрийдсэн Сүн Үкүн
Санасны чинь гарз Монгол удам хэзээ ч сүйрэхгүй
Сарваганахыг урлаг болгож дууддаг гэнэ лээ кунфу
Сайн сурвал нисдэг гэдэгт итгэдэг дүнхүү
Сарны өөдөөс саваагүйтэж хуцах гөлгөн нохой
Савсагнаж байж гутлын уланд гишгүүлэх өт хорхой
Баасаар минь голоо зогоох хужаагийн гарал харц
Байшинг минь барьж байгаад тэд нар одоо бидний зарц
Бусдыгаа шулж байж цөөхөн хэд нь баяжсан ч
Буруудах вий гэж айсандаа хятад нэрээ хаяцан
Өгөр хужаагийн өлөн ходоод тун хөгийн
Өвлийн идшэнд чинь ах нь ганц жоом өгий
Хашаа ч үгүй хятаддаа тэд шахцалдана
Хашааны минь банхар хүртэл тэдний дэргэд цатгалан

Өвгөдийнхөө өмнө өвдөг дээрээ сөгдөхөөс биш
Өнгө мөнгөний өмнө сөгддөггүй юм Монгол хүн
Жинхэнэ Монголыг хэзээ ч та нар хахуульдаж чадахгүй
Жирийн иргэн байсан ч үзэл бодол чанга хатуу
Мөнгөөр авсан янхан мөнгөөр авсан сайд дарга нар
Монгол биш та нарын эрлийз гэдгийг сайтар хар
Хужаад хууртахгүй хурлийз биш Монгол өсөж байна
Хуучин бүхнийг хуу хамах Монголын эрэн дөхөж байна
Монгол хүний цусыг харсан хятад үхэх болно
Монгол хүүхэд төрөхөөсөө хятадыг зүхэх болно
Хамгийн гол нь хамаг Монгол дахин сэрэх болно
Харин та нарын үр сад хиртэй хумсаа мэрэх болно
Хөх толботон хөвгүүдийн хүчийг мэдрэх болно
Хөнгөдсөн эрлийз хятад руугаа дэврэх болно
Атгасан гар шиг ариун цустан нэгдэх болно
Алдсан бүхнээ та нараас арав нугалж нэхэх болно

Хөөе хужаа хаха өчүүхэн юмаараа бид нараас илүү гэж чи баясжийнуу
Өрөвдөлтэй юм дөө
Бид нар та нар шиг хэдэн миллиард байсан бол дэлхий будаа за юу
Хужаа бол эцсийн эцэст хужаа л байдаг шдэ
Тархиныхаа хэмжээгээр амаа ажиллуул за юу хужаа минь
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

8:23 AM
Зүсрэх бороотой
Анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан
Зүрхээ өгчихсөн байсан

Зөндөө зөндөө бодогдож явсан
Зөрж тааралдахгүй их л удсан

ДХ: Хайрлаж болохгүй хайр уу
Хагацаж болохгүй учрал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү

Одтой шөнөөр
Анх дүрийг чинь зүүдэлчихээд
Онгодоо бадрааж
Уянгаар хөглөгдсөн байсан

Оргилуун хүслээр мөрөөдөж явсан
Олж уулзалгүй их л удсан

ДХ:

Хайрын орчлонд
Анх чамдаа дурлачихаад
Хаачихаа мэдэхгүй
Сэтгэл алдарсан байсан

Хичнээн хичнээн бодогдож явсан
Хэлж зүрхлэхгүй их л удсан

ДХ: *2
Read On 2 - сэтгэгдэл

Жавхлан - Бүстийн цэнхэр нуур

8:13 AM
Оддын доор хуучлах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэвэрсэн ээжий таны төрөхтэй

ДХ: Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бөртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Сарны дор мэлтрэх ширгэх нь үгүй ундаргатай
Салхины аясаар хээтэх шилэн болор долгиотой

ДХ:

Нарын дор бэдэртэх усны шувуудын ганганаатай
Нас нэмэх тоогоор ухаан бодол ургаастай

ДХ:

Үг: Я.Бямбадорж
Ая: Д.Цэвээнравдан
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Монголжингоо

8:43 AM
Хаан түүхийн өлгийд эрхэлж нялхарч бойжсон
Хатан Өүлэн ээжийн сургаалд биширч өссөн
Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ: Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Өргөө цагаан гэртээ бүүвэйн дуугаа аялсан
Өгсөж уруудах хорвоогийн өнгө гэрлийг тэнцүүлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргасан
Хайрлах гэгээн шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:

Төгөлдөр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Төөрөг цэнхэр замбуулинд төрийн жолоог атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг үүрч өндийсөн
Сүслэх ариун шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

ДХ:


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Найман сарын бороо

8:10 AM
Тээр тэнд үүлсийн доогуур
Тэнгэр хээлэн тогорууд дэвнээ
Уйтай дуу нь зүрхэнд унахад
Уяссан сэтгэл чамайгаа л санах юм аа

ДХ: Санаж байна би санаж байна
Аньсага давсан чинийхээ нулимсыг
Аяархан шивнэсэн хайрын чинь үгийг
Аясхан шивэрсэн бороотой үдшийг

Хайрын хорвоод намайг л гэсээр
Хайлан дуулсан шувуухай билээ чи
Нуураа ширтэн би зогсож байна
Найман сарын бороо зүсэрч л байна зүсэрсээр...

Цахилан бидэрлэх нуурын дээгүүр
Цахиртан цайран цахлай ниснээ
Ганганан халих түүнийг хараад
Гансарсан сэтгэл чамайгаа санах юм аа

ДХ:


Үг: А.Эрдэнэ-Очир
Ая: С.Мөнхбат
Read On 1 - сэтгэгдэл

Жавхлан - Хакухо

8:10 AM
Аавын бийд алсад одож
Арлын оронд алдраа мандуулсан
Аваргаас төрсөн аварга хүү
Ардын дууны Юндэнгөөгөө

ДХ: Хөвчин дэлхийд Хакухо нэртэй
Хөх Монголын тэнхээт хүү
Кёкшюүзаны хөтөлсөн дүү
Хамаг Монголын хийморлог хүү

Тэнүүн цэнхэр тэнгэрээ шүтсэн
Тэмүүжиний Монголын удмын хөвгүүн
Эгэлгүй хүчтэнийг золгож давсан
Эр бяр тэгширсэн хавтай хүү

ДХ:

Дархан хүчит аваргаас төрж
Далай сэтгэлтэй ээжээс мэндэлсэн
Даваа дэвжээ хоёртоо залбирч
Дэлхийд мөнхөрсөн Хангарьд хүү

ДХ:


Үг: Г.Чоглоонамжил
Ая: Т.Сэр-Од
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Шилийн богд

8:43 AM
Алтан ганжиртай Алтан овооноос
Адис авч хийморио сэргээмүү
Ашид мөнхийн жаргал билэгдэж
Ая дууны сэржим өргөм үү

Мяралзан бидэртэх мандал дээрээ
Мянган хун хуран чуулдаг
Ариун гангын тунгалаг уснаас
Алгандаа дээдлэн магнайдаа хүргэм үү

ДХ: Дарьганга нутгийн онгон шүтээн
Дархан хилийн мөнхийн харуул
Шилийн эрсийн ариун тангаргатай
Шилийн богд ууландаа мөргөмүү

Тахийн удамтай шандаст хүлгүүд
Талын зоон дээр босоо төрдөг
Уугуул нутгийн цуутай дархчууд
Удам дамжин уран төрдөг

Цэлгэр хөндийн талын агуй
Цээжний гүндэх Торойбандиа
Цэлэлзэн цалигах Холбоо, Дуут нуурууд
Цэнхэртэн харагдах миний нутагаа

ДХ: /2/


Үг: Ц.Баттулга
Ая: Б: Есөнжин
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Зотол хаан

8:43 AM
Зорьж гарсан нутаг минь
Зотол Хаан уулаа
Зоргоор өсгөсөн аавын минь
залбирч мөргөсөн хангайдаа
Зээрийн хөлд гижигдүүлсэн
зэрэглээт номин талаа
Зэрэгцүүлж өсгөсөн ээжийн минь
зүүдний цэнхэр нутаг аа

ТооВангийн сүрэг нь тогтож
билчсэн өлгий
Тоорой Бандийн хүлгийн тоос нь
боссон хөндий
Эрийн сүлд оршсон Зотол
хаан уулаа
Ээж ааваас заяасан зүрхний
хайртай нутаг аа

Алсын алсад өндөлзөх
тосон бор уулаа
Ардын дуунд мөнхөрсөн тахилгатай
сүмбэр хайрхан
Таанын үнэрт хөлчүүрхсэн тасын
суудалтай уулаа
Ахин золгохын ерөөлтэй аавын
нүнжигтэй хайрхан


Үг: Б.Буд, Ц.Баттулга
Ая: Б.Есөнжин
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Аавын нөмөр

8:54 AM
Мандах нарнаар тэнгэр ажиж
Өдрийг шинжсэн аавынхаа
Малгайг нь үнэрлээд баймаар байна
Даанч их санаа юу даа

ДХ: Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлан
Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Дэлтэй шувуу тэнгэр түшиж
Хийморь нь сэргэсэн аавынхаа
Дээлийг нь нөмрөөд суумаар байх чинь
Дэндүү их санаа юу даа

ДХ:

Цагийн зоонд гал шиг асаж
Хат суусан аавынхаа
Цамцыг нь үнэрлээд баймаар байх чинь
Хачин их санаа юу даа

ДХ: /2/


Үг: Ц.Галбадрах
Ая: Н.Санжаа
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Ахан дүүсийн дуу

8:53 AM
Гэгээн Зөвлөлт орны
Найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн
Хайртай зүйрлэм сэтгэлийг

ДХ: Аа аа аа
Алтайгаас хянган хүрсэн
Уул тал минь дуулна
Хэнтийгээс өмнийг зорьсон
Хангай говь минь дуулна

Зовох цагт нөхөрлөсөн
Зоригт Монголын үнэнчийг
Ахын ганцхан дүү шиг
Ачлал хүргэж явсныг

ДХ: Аа аа аа
Тэртээ Москвагийн цэцэрлэгээс
Оросын хус дуулна
Тэргэл сартай дорноос
Өргөн Сибирь дуулна *2

Ангар мөрний долгио шиг
Амар тайваныг хүснэ
Сэлэнгэ мөрнөөс уусан юм шиг
Сэтгэл санаа ариусна

ДХ: Аа аа аа
Монгол Орос бид ахан дүүс
Найрамдалыг дуулна
Зузаан нарны доор
Хос хун шиг дуулна


Үг: Д.Батсүрэн
Ая: Т.Чимэддорж
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Намрын нар ээж хоёр

8:53 AM
Намрын наран ээж хоёрын
Элдсэн нэхий зөөлнийг яана
Торго шигээ...

Намрын наран ээж хоёрын
Зулсан эсгий ястайг яана
Цэмбэ шигээ...

Намрын наран ээж хоёрын
Ээзгий ааруул амттайг яана
Бурам шигээ...

Намрын наран ээж хоёрын
Исгэсэн айраг шимтэйг яана
Рашаан шиг...

Намрын наран ээж хоёрын
Аялсан дуу уянгатайг яана
Бүүвэй шиг...
Бүүвэй шиг...


Үг: Д.Саманд
Ая: Т.Самбуу
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Ээжийн чанасан цай

8:50 AM
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

ДХ: Ай хө
Ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай

ДХ:

Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ амталж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

ДХ:

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

ДХ:


Үг: Д.Саманд
Ая: Б.Магсаржав
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Төрлмүд мини

8:50 AM
Өсөрсөн цусн тасарсан махан
Ор ганцхан кэлтэй билее бидн
Нүүгеед ёвсн таныгаа санахлаа
Нүдем нулимсаар дүүрнее

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд

Өргөн сэтклтэй энкэр Хальмгууд
Өндээж намааг тэвэрче үмсле
Өлгеедеен байсан та нартаагаан
Өдөр болгон зогложэ ёвнаав

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд *2

Эргеед харихдаан баярта ёвнаав
Иньегшеед ирхдеен дуулаад ирнев
Өдөр сөө угаа хамдаан суугаад
Ээжийн чанасан цайгаан уухийм

ДХ: Улаан чирайтай төрлмүд мини
Улаан залаата Хальмгууд *2
Оо көөркм улаан залаатай Хальмгууд


Үг: Мөнгнцецег
Ая: А.Манджиев
Read On 0 - сэтгэгдэл

Жавхлан - Хайрын шүтээн хань

8:49 AM
Туулж амьдарахад минь цээжинд гэрэл цацраасан
Дуулж алдарахад минь сэтгэлд уул нөмөрлөсөн
Зүүдэлж сэрэхэд наран эрхлүүлж жаргаасан
Зүрхэнд хайр ургуулж бадраасан

Дх: Минийхээ төлөө зүтгэсэн
Чинийхээ ухааныг дуулья
Үрийн заяаг түшилцсэн
Халуун хайраа зориулъя

Инээж хөөрхөд минь баярын магнай тэнийсэн
Итгэж хайрлахад минь инж цэцэг дэлгэрсэн
Ханьсаж жаргахад аашны сайхнаа бишрүүлсэн
Хайрлаж дуулахад гэгээ татуулсан

Дх:

Дуудаж мишээхэд минь сэтгэлд үүр цайлгаж Дуулим орчлонд хайраа хандалж гийгүүлсэн
Хайлж уярахад сарнай цэцэг дэлгэрсэн
Хамаг бүхнээ нартад гайхуулсан

Дх:


Үг: Ш.Бадарч
Ая: Д.Баттөмөр
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2