Sweetymotion ~ Эрхэм сэтгэл
8:50 AMЭхлэл төгсгөлгүй мэт сар жилүүд
Элсний нүүдэл шиг хөвөрсөөр
Хичнээн жил сараар чамаас хол
Хүний газар тэвчиж амьдрах вэ
Энэхэн биений минь тал юм шүү чи
Эргэлзэж буцалгүй намайг хайрлаарай
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай
Утасны цаана хайраа би урсгаад
Уйтгар гунигаа тэвчээд тэмүүлнэ
Уулзана гэдэг итгэлдээ хөтлөгдөөд
Хонгор чамайг санаж л явна даа
Бурхнаас хайрласан хишиг юм шүү чи
Буурал болтол минь дэргэд минь байгаарай
Учрах ёстой хань юм шүү чи
Учрал буянаа тогтоож яваарай
Хайр, хайр минь би чамдаа хайртай
Бидний хайр сэтгэл мөнхийн дурлал
Бие биедээ заяасан
Бидний хайр мөнхийн хайр
Итгэж яв, итгэж яв
Битгий урваарай
Итгэж яв, итгэж яв
Намайгаа хүлээгээч
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай