Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Арвай буудай хурай хурай. Show all posts

Арвай буудай хурай хурай

9:09 AM
Урин хавраар ургаж соёолсон
Усны шувуудтай уралдаж нахиалсан
Нүд баясгаж ногоорон найгасан
Нүцгэн талыг нүүж бүрхсэн

Алсын шаргал говь нь
Алтаа нөмрөөд намаржаа юу
Арван тавны сар нь
Алжааж ядраад саатаа юу
Хөрст дэлхийг хучаарай арвай буудай
Хөх тэнгэр тэтгээрэй хурай хурай

Хөвөн долгиотох буудайн хаялга
Хөврөн буурцаглах тариан түрүү
Урихан салхи удирдан намируулж
Уяхан иш нь урнаар бүжнэ

Алсын шаргал говь нь
Алтаа нөмрөөд намаржаа юу
Арван тавны сар нь
Алжааж ядраад саатаа юу
Хөрст дэлхийг хучаарай арвай буудай
Хөх тэнгэр тэтгээрэй хурай хурай

Тэнгэр заяат түмэн олон
Тансаг идээний тэргүүнд дээжилсэн
Тулгаа тулаад галаа бадраасан
Түшигт хос тоонондоо дээдэлсэн

Алсын шаргал говь нь
Алтаа нөмрөөд намаржаа юу
Арван тавны сар нь
Алжааж ядраад саатаа юу
Хөрст дэлхийг хучаарай арвай буудай
Хөх тэнгэр тэтгээрэй хурай хурай

Уулсын оргил овооны эхэнд
Уухайг түрж олзыг хурайлсан
Үг боож үрсээ нэрлэхэд
Үр будааны өнгөнд тодруулсан
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2