Showing posts with label Дууны нэр: Эхийн тухай дуу. Show all posts
Kiwi ~ Эхийн тухай дуу
11:19 AMАлган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Энгэрийн ганцхан яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг мэдсэнгүй
Өрөвдөж явлуу ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй дуулах юм
Ээжийгээ санасны шинж үү дээ