Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Эрдэнэбат. Show all posts

Эрдэнэбат - Хоёр буурал

2:07 PM
Хүний дайтай яваарай хүү минь гээд
Хүмүүн заяагаа наддаа хайрласан
Хөөрхийлж энхрийлж хайрлаж өсгөсөн
Хүндтэй хоёр буурал минь дээ

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь

Айлын дайтай айл яваарай гээд
Асах галын минь тулгыг тавихдаа
Анхны гэрийн тооныг өргөөл
Алд иэнхэр хадгаа зүүсэн

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь

Эргэх хорвоог элтэл дуулаад чиг
Эргээд оллохгүй буурлууд минь дээ
Эрхэс тэнгэрийг уяртал хайлаад чиг
Элгэнээс салдаггүй хайр минь дээ

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь
Read On 0 - сэтгэгдэл

Эрдэнэбат - Орчлонгийн сайхан хүүхнүүд

7:24 PM
Нандин ариун сэтгэлээрээ
Нарны хорвоог баясуулсан
Сарны мөнгөн туяаг нялхрааж
Сайны ерөөлөө үрдээ өргөсөн

ДХ: Орлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд

Хайлган цайлган бүүвэйгээрээ
Харанхуй шөнийг уяраасан
Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд
Үрийнхээ хойноос дээжий нь өргөсөн

ДХ:

Ачлал энэрлийн алган дээрээ
Амьдрал жаргалыг тэнцүүлсэн
Хүсэл хайрын хүндлэл хүлээж
Хүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн

ДХ: *2


Үг: Ц.Зоригтсайхан
Ая: Л.Насанбат
Read On 0 - сэтгэгдэл

Эрдэнэбат - Бүстийн цэнхэр нуур

7:24 PM
Оддын доор хуучлах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэвэрсэн ээжий таны төрөхтэй

ДХ: Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа
Бөртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна аа

Сарны дор мэлтрэх ширгэх нь үгүй ундаргатай
Салхины аясаар хээтэх шилэн болор долгиотой

ДХ:

Нарын дор бэдэртэх усны шувуудын ганганаатай
Нас нэмэх тоогоор ухаан бодол ургаастай

ДХ:

Үг: Я.Бямбадорж
Ая: Д.Цэвээнравдан
Read On 0 - сэтгэгдэл

Эрдэнэбат - Гэртээ ирлээ

7:24 PM
Дэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ

ДХ: Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ

Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бүмбийсэн гэртээ ирлээ
Идээшиж дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ

ДХ:

Ховор сайхан нөхдөө зорьсоор
Хотол цугласан гэртээ ирлээ
Намайг хүлээсэн бүхнээ санасаар
Наран хоймортсон гэртээ ирлээ

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Эрдэнэбат - Гэргий

7:24 PM
Нүгэл зугатаам сайхан харцнаас тань
Нүүрийн буянтайг үзэж баяслаа
Нүнжиг удамтай аавын охин гэж
Нүднээс далд магтдагт итгээрэй

Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин минь ээ
Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин минь ээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань
Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ
Түвшин амгалан айлын гэргий гэж
Төрөл садан маань магтдагт итгээрэй

Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь ээ
Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь ээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань
Сүлд хийморь тавилан бөхөждөг
Удам залгасан үрийн минь ээжий
Уужуу тайван итгэлийн сүү минь ээ

Ай миний хүүгийн минь ээжий
Асралт тэнгэр хань минь ээ
Ай миний хүүгийн минь ээжий
Асралт тэнгэр хань минь ээ
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2