Showing posts with label Дууны нэр: Зөвлөлтийн дайчдын хөшөө. Show all posts
Харанга хамтлаг - Зөвлөлтийн дайчдын хөшөө
9:52 AMХанын хөндийн тулаан дунд
Халхын голын шуурган дунд
Анд Зөвлөлтийн дайчидтай
Хамт дандаа явсан юм
Дахилт:
Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах минь
Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм
Дорнын аяны ариун мөр
Дотны нөхрийн сайхан нэр
Зон Монголын зүрхэнд
Зуун зуунаар шингэсэн юм
Дахилт:
Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах минь
Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм
Эвийн санаа нь дуулал болж
Энхийн төлөө уриа болж
Амь үрэгдсэн дайчидад
Хань болсоор үлдсэн юм