Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Талын Монгол айл. Show all posts

Ариунаа - Талын Монгол айл

2:07 PM

Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана

Дахилт: Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан

Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэрвээж ачдаа ноогоод
Алсын ууланд цацлаа өргөнө

Дахилт:

Саран хоноглох нутгийн хоймроос
Буянт сүрэг идээшин хөтөлнө
Шөнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зөөлөнд морио аргамжина

Дахилт: 

Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2