Салхи ~ Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө /2014/
5:52 PMУхаарч амжаагүй бүхний чинь төлөө
Ухаангүй дурласан хайрынхаа төлөө
Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч
Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу
Өрөвчхөн зүрх уярч сэтгэл догдлоод
Өөрийгөө мартаж чадсан хайр минь
Өнгөцхөн төдий хайранд чинь хууртсан ч
Үйлийн үргүй сэтгэл минь хүрсэнгүй юу
Дх: Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч
Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартав уу
Даанчиг омголон явсанаа эргэн ухаарaхын цагт
Дахин намайг дурсаж харамсаад ч яахав дээ
Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө
Ухаангүй дурласан хайрынхаа төлөө
Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч
Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу
Дх: Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч
Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартав уу
Даанчиг омголон явсанаа эргэн ухаарaхын цагт
Дахин намайг дурсаж харамсаад ч яахав дээ /2/