Дэлгэрмөрөн ~ Чандмань эрдэнэ
11:20 AMХарах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халигах зүрхэнд шингэсэн гэгээтэй
Халуун голыг булигуулсан гоо чинь хө
Хасын туяаг булаасан одтой ёо
Хангай говыг уяраасан гоо чинь хө
Хадыг хайлууланхан идтэй еэ
Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтийг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин дээшлэн бадрахын урамтай
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харьгаанд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун ярууссан нь чи билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж цуурайтан хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа