Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Замилан. Show all posts

Б.Замилан - ЗҮРХНИЙ АМРАГ "Говийн домог" УСК-ны дуу

9:38 AM
1. Зүүдэн хээтэй орчлонгийн
    Зүүсгэл гоёл шиг сэтгэл минь
    Зүмбэр цээжинд сийлбэртэй
    Зүрхний амраг аа
                Саран дэнлүүтэй тэнгэрийн доор
                Санаж хүлээнэ ээ
                Санчиг буурал хорвоог
                Хамтдаа туулахсан

                   Дахилт:
    Хан хурмаст тэнгэр минь
    Хатуу бүхний зөөллөөсэй
    Ханан гэртээ
    Ханьсах зол нь үнэн байг

2. Хан галуу хотолсон
    Хувь тавилангийн тойромтой
    Хулан тахийн шүншигтэй
    Хутагтын нутаг минь
              Наран ургах талынхаа
              Манхан дундаа
              Насны амраг чамайгаа
              Хүлээж сууна даа

                   Дахилт:
   Хан хурмаст тэнгэр минь
   Хатуу бүхний зөөллөөсэй
   Ханан гэртээ
   Ханьсах зол нь үнэн байг
              Замбуулийн хорвоодоо
              Залбирал манасан ижий минь
              Заяа буянг минь
              Цацлаа өргөн ариусгаарай
Read On 5 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2