Болд - Хонин цагаан үүл
5:14 PMНаадан тоглох нүд чинь нүглийг ч мартмаар тормолзоно
Хонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ
Цайдам хээрийн салхи нь хөө
Цагийг элээж урсана даа
Цайлган томоогүй танхил амраг минь ай хөө
Цээжний нөмөрт оршино доо
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө
Торомгор жаалхан чамаасаа би чинь
Тасраад одохийн ч зориггүй дээ хөө
Найдан дассан сэтгэл нь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Бадрууган - Хонин цагаан үүл
10:47 AMХонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ хөө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хөө
Ханилахын заяа ч дутлаа даа хөө
Наадан тоглох нүд чинь ээ хөө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хөө
Найдан дассан сэтгэл минь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Цайдам хээрийн салхи нь ээ хөө
Цагийг элээж урсана даа хөө урсана даа
Цайлган томоогүй амраг минь ай хөө
Цээжинд үүрд хоногшиноо хөө
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө аргагүй дээ
Торомгор жаахан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хөө