Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Бодол. Show all posts

Ариука ~ Бодол

3:47 PM

Хаялах цас чи юу хэлэх гээд
Хайлах байтлаа уруул дээр минь унав аа
Хайраа үгүйлсэн миний сэтгэлийг
Хуваалцах гэсэндээ надад шивнээ юу?

Үлээх салхи чи юу хэлэх гээд
Үнсэх мэт хацрыг минь шүргэв
Өөр хүнд дасаагүй зүрхийг минь
Өмгөөлөх гэсэндээ надад шивнээ юу?

Дх:Хайрын дуугаа чамдаа дуулъя
Хаа нэгтээ чи минь сонсох болов уу
Хайраа чамаас хэзээ ч буцаахгүй
Хайрласан хэвээр чамдаа үлдэнэ

Зүүдэлж хоносон шөнө бүрийн тоогоор
Зүрхэлж чамдаа хайртайгаа хэлье
Зоргоор бүхнийг өөрчлөхгүй болохоор
Зөвхөн чамдаа би үүрд үлдэнэ

Дх:Хайрын дуугаа чамдаа дуулъя
Хаа нэгтээ чи минь сонсох болов уу
Хайраа чамаас хэзээ ч буцаахгүй
Хайрласан хэвээр чамдаа үлдэнэ /2/

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2