Ариунаа, 3 Охин - Оюутан Нас Аялгуу
2:02 PMИнээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас
Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас
Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас
Ариунаа - Одноос зүүгдсэн залуу нас
1:54 PMЗол баяраар дүүрэн өдрүүддээ
Зовлон жаргалыг бодож явсангүй ээ
Зоргоор танхил аашилж явахдаа
Зөвхөн чиний үгийг мартсангүй ээ
Инээд хөөрөөр цалгиж явахдаа
Эргэх хорвоог бодож үзсэнгүй
Эрдүү бардам алхаж явахдаа
Зөвхөн чиний үгийг мартсангүй
Олон учрал зуурдын хайраасаа
Онцгойлон нэгийг салгаж бодоорой
Олон одноос ганц нь гэрэлтэй
Онцолж түүнийг харж яваарай
Дх:
Тэрхэн одны мөнхийн гэрэл
Гэгээ татан цээжинд хайрын үгээр буулаа
Тэлмэн салхиар зүлгэх одноос
Залуу нас минь зүүгдээд инээж ухаарч яваа
Өвдөг сөхрөн уйлж дуулахдаа
Өөдрөг сэтгэлээр өөдөө хар л даа
Тэнгэрт тэмүүлж амьдрах даанч сайхан
Тэртээх одод биднийг дууддаг шүү
Одноос зүүгдсэн залуу наснаасаа
Орь хүслээ би аваад явчихгүй ээ
Сондор мөнгөн мичдийн гялбаан доор
Содон амьдрах хүслээ орхихгүй ээ
Sweetymotion - Охидын уянга
5:01 PMЯруу хөгжим эгшгэллээ
Уран гоолиг охид маань
Ялдам дуулан бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Уран гоолиг охид маань
Ялдам дуулан бүжээрэй
Арцтай царван анхилуулсан
Хээрийн агаар тунарлаа
Ариун танхил охид маань
Хээнцэр нахилан бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Ариун танхил охид маань
Хээнцэр нахилан бүжээрэй
Хацар уруул хүрэлцсэн
Дандаа салхин сэрчигнэлээ
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Lil Thug E - Одоо
4:20 PMЧамайг ханатлаа тэвэрч амжаагүй
Хичнээн удаан хамт байгаад нэмэргүй
Хариад л шууд чамайг санана би дэндүү
Удаанаас удаан хамт байхыг хүснэ
Уулзах цагаа хүлээхгүй арай хийж тэснэ
Чамтай уулзах мөч өнгөрнө даанч дэндүү хурдан
Уулзалгүй удаж би огт чадахгүй
Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
Би чамайг хайрлана огтхон ч буцахгүй
Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
Чиний хоолойг сонсохгүй бол би таагүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Уулзахгүй байна гэж төсөөлөгдөхгүй
Чамгүй байхад цагийн зүү хөдлөхгүй
Юу ч болсон бай миний дэргэд байх уу?
Өнөөдрөөс сайхан маргаашийг цуг хайх уу?
Чамайг харсан... Өдрөөс замхарсан
Бүх муу муухай хүслүүд арилсан
Уулзалгүй удаж би огт чадахгүй
Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
Би чамайг хайрлана огт буцахгүй
Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
Чиний хоолойг сонсохгүй бол би таагүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Чиний хоолойг сонсохгүй бол би таагүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Өөр юу ч хэрэггүй
Бид 4 ~ Оройтоогүй
1:37 PMНамайг чамд хайргүй байсан гэвэп хүнд би хайртай болж үзээгүй болог
Надаас очих бүхэн чинийх биш байсан гэвэл хэнд ч би юуг ч зориулж байгаагүй болог
Чи надаас хол байгаа ч дотор ойрхон
Хэлсэн үгний чинь төгсгөл сонсогдсоор
Хэрэв гэсэн нэгэн бодол намайг дагадаг
Хагарсан цаг надаас чамайг авсан
Миний гээсэн тэр жаргал одоо хаана вэ
Байж чи үлдээгүй ч дахиад нэг харахсан
Яасан хүйтэн гээч чамгүй өдрүүд
Нар өөр дээр минь гийж туслаач даарсаар
Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйп чи
Иргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ
Дахиад нэг л удаа намайг чи санаа ч
Би тэр мөчийн төлөө юугаа өгөх вэ
Өмнөх шигээ над руу дурлаад ширтээч
Хайранд минь чи хэрэгтэй байна
Үдшийн ганц од хүслийг минь асуувал
Өөртөө би өөр чамаас юуг ч хүсэхгүй
Зүүд шиг тэр өдрүүдээ нууж үлдээд
Чамтай байсан өөрийгөө одоо ч хайдаг
Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Саяхан орсон бороонд навчис уйлан үлдлээ
Өвдөлт гашуун нулимс хацар даган бүлээн урсна
Өнчин харцны цаана хагацал хүйтэн нөмөрнө намайг
Салхилж одсон чамаар найз нь дутаж үлдлээ
Дх: Хүсэл минь чи намайг хараач хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Эргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ
Хоёуланд нь иргээд хайрлах оройтоогүй байна
Gee ~ Охин минь
4:02 PMОхин минь миний нутгийн охид минь
Ороо бусгаа цаг зүрхэн тушаа цохилж байна
Олон түмний өмнө өөрийн нэрийг бодож бай
Гол нь өнгөөр биш хүн чанараар гоодож бай
Өөрийгөө ойлгуулахаас бусдыг ойлгохыг хичээ
Өөдлөх үүд хаалгаа онгойлго чи хүчээр
Бусдын гарыг харах чиний хувь заяа бишээ
Тусдаа үүсэл гарал чиний хувь тайгын жишээ
Энгэсэг тавиад, нэг хэсэг яваад
Төгс ээж аваа, тэрсэлж гараад
Өсөхийн жаргал, өсгийн өндөрт
Хүслийг болгогч, бүсгүй болов
Хэцүү үгүй зүйл огт үгүй
Хэлсэн үгийн, зүйр тогтохгүй
Амархан даваа амьдралд үгүй
Алив бүхнийг даван гарах Монгол бүсгүй чи
Дх: Ухаан сийрэг бол ухрахгүй охин минь
Урагшаагаа хар цөхрөлтгүй охин минь
Урьдны алдаагаа бүү давт охин минь
Ургах наран чамайг дуудна охин минь
Охин минь үг сонс наашаа суу
Охин минь энэ чиний төлөө миний дуу
Охин минь хэлээд өгье, би бэлэн
Охин минь ирээдүй минь чи билээ
Хаа холын харь эрийг ханиа болгож
Халаглахаасаа өмнө инээд нь ханиад болж
Хатууг үзлээ гэж хүний нутагт дахиад бодож
Халуун цусаа холиод эх орон руугаа мордож
Алдаж болно гэхдээ сонголт хэнийх байв
Амьдарлаа арилжагсад Монголд хэт их байна
Чиний газар нутаг эрлийзүүдийн үүр биш
Чимхийн төдий ч бүү март бидний амьдрал үүрд биш
Аав ээж чинь чамайг сайн хүн болоорой гээд
Алтан дэлхийгээс сайхныг нь олж тоолоорой гээд
Зүтгэсэн зүтгэлийг нь чи бүү талаар болго
Зөрүүдлэж буруудах шалтаг өөртөө бүү олго
Охин минь чи хөх толботой төрсөн
Олон өвөг чинь үүний төлөө тоо цөөрсөн
Тэгэхээр чамаас хөх толбот үр гарах ёстой
Чиний үрийн үр ч хөх толбот байх ёстой
Дх:
Заяаны хань зам дээр гэдэг
Залгасан болгонтойгоо завхайрах биш
Заавал сайныг нь олж зав цагаа зарцуул
Заваан явдалтан бишгүй бий олон харчуул
Хэн нэгний шөнийн зугааг гаргагч болоосой гэж
Хэсэг зуурдын жаргалд биеэ золиосой гэж
Хэвлий дотроо чамайг ээж чинь тээгээгүй байх
Хэн дуртайд нь халуун энгэрээ нээгээгүй байх
Ээжийгээ чи сайн хүн гэж боддог бол
Ээжээсээ илүү сайн байхыг бодож ол
Эцсийн эцэст эхээс төрсөн эх хүн
Энэ хорвоогийн эхлэл бас тэд мөн
Чи ч мөн эх хүний эх болно
Илчээрээ өөрийн олон үрсээ ээх болно
Шинэ ертөнцийг хэвлийдээ тээх болно
Шилдэг бүхэнд өөрийн нэрээ шингээх болно
Дх:
Сүхээ (Соронз) ~ Одиноороо
5:20 PMГэртээ телевиз үзээд сууж байсан гэнэт нойрмоглон чамайг зүүдэлсэн байсан
Гэрэл аль хэдийнээ унтарчихсан байсан гэгээ тасраад хүмүүс унтсан байсөөн
Миний бодлоос чи салахгүйл байсан
Маргаашын ажилдаа очмооргүй л байсан
Мөнгө юмдаа гэж бодоод алхсан байсөөн
Миний бодлоос чи ердөө салахгүйл байсан
Нэг мэдсэн ажлын үүдэнд ирсэн байсөөн
Дх :Ганцаараа би гадаа гараад гүйсэн
Гашуун дарсыг том том балгаад найгасан
Сар тэгэхэд намайг хараад шоолсон
Сайхан чамайг би санасаан
Дэргэдэх дэлгүүрт ортол үнээ нэмчихсэн байсан
Дээр нь бас цалин нэмэхгүй намайг зовоосон
Хажуу айлын охин хар чейзэртэй инээмсэглэн давхиж харин би гудамжаар
Хотоор хосууд хөгжилтэй зугаалж байсан
Ажлаас намайг дуудан утсанд 10н дуудлага ирсэн байсан / би түүний нэрийг мэдэхгүй/
Бэлэн мөнгө байхгүй байхад найзууд уулзаж боргиодсон
Би тэгэхэд харин чиний тухай төсөөлөн суусан
Шөнө болтол ганцаараа гуниглан суусан байсан
Сар тэгэхэд харанхуй сэмхэн намайг харж байсан
Олон олон шөнө нойргүй хоносон байсан
Охин чамайг би санасөөн
Би чиний нэрийг мэдэхгүй ч танихгүй охин чи
Дх :Ганцаараа би гадаа гараад гүйсэн
Гашуун дарсыг том том балгаад найгасан
Сар тэгэхэд намайг хараад шоолсон
Сайхан чамайг би санасаан
Гарт минь түүний утасны дугаар байсан
Ганцхан удаа залгах зориг дутсан
Тэр намайг тоохгүй гэдгээс айсан
Тиймээ би чамд хайртай ганцаараа би өө үү еэ
Болортунгалаг ~ Ойлгосонгүй
2:24 PMҮлгэр дандаа жаргалтай төгсдөг шиг
Үнэн тийм байж болдоггүй гэж
Сайхан болзоо яагаад дандаа
Сар хиртэх шиг цөөхөн байдаг гэж
Уулзалт дандаа урвалт болдогийг
Улаан мөнгө шиг нүд нүд гэрчилнэ
Уйтгар яагаад царай зүс дарж
Ууж тайвширахыг сануулдаг юм бэ
Хэн нэгнээс, хэн нэгнээс
Хэзээ ч би асуусангүй ээ, асуусангүй ээ
Хямдрал зарласан сэтгэл гэдэг
Хясахын тоолон үнэгүй байдаг
Өөрийгөө тоож тольдон гэдэг
Өөдгүй айдас татуулсан байдаг
Хундага шанзны өмнүүрх манан
Татсан тамхины утаа байдаг
Хуульгүй дурлалд хөлчүү явахад
Хувьдаа би зуурхан жаргадаг
Өөртөө итгэ, өөртөө итгэ
Өөр хэнд ч биш, хэнд ч биш
Амар амгалан амьдрах гэтэл
Асаагуур шиг асуудал гарна
Амиа бодож чимээгүй явахад
Араас хэн нэгэн өдөж хоргооно
Шалтгаан хайгаад шаналах юм бол
Санаа сэтгэлд үс бууралтана
Хэл амтай хөлсний байр шиг
Хэцүү болгонтой хэрэлдэх зав алгаа
Хэн нэгнээс, хэн нэгнээс
Хэзээ ч би асуусангүй ээ, асуусангүй ээ
Өөртөө итгэ, өөртөө итгэ
Өөр хэнд ч биш, хэнд ч биш
MIXX ~ Огцом дээш (Шарталт киноны дуу)
2:18 PMХааяа уйтгарлана(нэг хэвийн өдрүүдээс чи)
Таахгүй, чи чадахгүй (маргааш чамд юу тохиолдохыг)
Жирийн амьдрал энгийн байдал (чиний сонголт биш,тавилан чинь ч биш)
Ганц л амьдрана яадаг юм хорвоод (Ав хүссэн бүхнээ, болохгүй бол хүчээр)
Хазгайдуулна малгайг
Хувцаслана би догь бас хайнга
Охид надад хандрана байнга
Миний дургүй хөл бол майга
Мөнгөнд чинь тэр болсон бол
Замаа чөлөөл түүнээс зайл
Үнэнч хайрын үргэлж хайна
Үнэндээ бол тун цөөн ховор байна
Дурлалын цуврал хичээл номер нэг
Дугтуйтай захидал өгвөл супер тэнэг
Дүрмийн номыг минь толгойдоо хийгээд
Туршаад үз амьдрал дээр
Do it, do it
Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат
Ялдам инээсээр (түүний харц зүрх гижигдэнэ)
Яавал би түүнийг дэргэд (өөрийгөө барьж чадах юм бол)
Залуу насанд дурлал үгүй бол (төсөөлөхгүй нь, төсөөлөгдөхгүй)
Харахад чи хайш яайш
Ийм байдлаар бүтэхгүй цааш
Харин үүний оронд нааш
Надаас ид ид дүрмийн кааш
Саваагүй нохой саранд хуцаж
Сармагчин бөгсөө хөлдөөнө
Чадахгүй бол бүү ам гар
Түүний оронд сур бас дахин сур
Дурлалын цуврал хичээл номер нэг
Дугтуйтай захидал өгвөл супер тэнэг
Дүрмийн номыг минь толгойдоо хийгээд
Туршаад үз амьдрал дээр
Do it, do it
Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат
Yeah! Залуу нас
Гайхалтай эрч хүчийг
Ганц л амьдрана хорвоод
Галзуу зүйл хий
Бүх зүйл бидний гарт байна
Бүтэхгүй гэж болохгүй
Гараа дээш, гараа дээш
Бүх зүйлээ мартаад дээш
Гараа дээш, гараа дээш
Бүх зүйлээ мартаад дээш
Өшөө дээш, өшөө дээш
Уйтгар гунигаа мартаад
Огцом дээш, огцом дээш
Уйтгар гунигаа мартаад
Урагш алхана дээш
Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат (х2)
Rooky ft Хишигдалай ~ Ойлгосон уу
9:31 AMХамт байсаар л байна чиний зовох цагт
Хамт байж болохгүй гэвэл хоёр талд
Энэ бүхнийг цэглэн март давах цагт
Даарах вий буруу зүйлд чи минь
Яарах вий hичнээн их хайр чинь
Саарах вий хэн нэгэнтэй хамт байж
Таарах вий Даарах вий
Хайр гэж тоглоом энүүгээр дүүрэн байна
Хамт байж Давах урт гүүр юм байна
Хаа нэгтээ нисэх буудал дээр
Хагацалаа зарлах юм бол тэр нь юу юм бэ?
Аль нь зөв юм бэ?
Амьдралын нэг хэсэг болгоно гэж мөрөөдөж товлосон
Аз жаргал хүсээд эргэж харалгүй
Хамаг итгэлээ хогийн саванд би савласан
Тэгээд уучилсан тэвчих эсэхээ мэдэхгүй
Тэнэг байж эсэхээс би айж байнаа
Тэр зүгт явсан галт тэргэнд чиний дэргэд
Сэтгэл дотороо би байж байна
Нүдээрээ намайг ховсдоно
Зүүдээрээ чамтай би холбогдоно
Итгээрэй гэж бид эхэлсэн
Эзгүйрч байгааг би мэдэрсэн
Тэнэг үеээ бодоод тэр үед жаргалтай байснаа би
Тааз ширтээд би тааварлана
Тэр чиний хайр биш ээ гэж бодлын гүнд
Хэн нэгэн надад зааварлана
Урагшаа хараад алх юуг хүлээв
Уучлаарай гэдэг үг юуг хэлэв
Ухаангүй дурласан болохоор өөрсдийн замаар
Аз жаргал ирэхийг нь цуг хүлээе
Дх: Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна
Нар мандаж байна
Чи унтаж байна
гэвч унтахыг минь чи тандаж байна
Хайр болгож хамт тарьсан цэцэг
Эргээд хар яг тэнд цонхон дээр гандаж байна
Чи минь миний биений нөгөө тал тийм ээ
Хором бүрт би чинийхээ талд хэвээр
Хуучин үеийн нэгэн дурсамж гараа атгаад хоёулаа
Хамтдаа оръё галд тиймээ?
Хэлэх зүйлийг минь чи ойлгосон уу?
Эрх чөлөөг чи минь өөртөө олгосон уу?
Хэн нэгний чамайг бодсон
Хэт их анхааралд хэлэх үгээ чи минь боолгосон уу?
Мөрөөдөл хэтэрхий хол тийм үү?
Мөнгө цаас бүтэхэд хамгийн гол тийм үү?
Азгүйтэл дундаас өөрөө сонгоод
Анхны алхамаа хэзээ хийх бол тиймээ?
Хүчээр би чамайг энд байлгахгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй ээ
Зүрх юуг хүсэж буйг чи ойлгохгүй болохоор
Ирээдүйгээ чамайг би хайрлахгүй ээ
Зөн совин итгэл найдвар мохож байна
Зөв биш бурууг надад тохож байна
Зөвшөөрөл эрээд өнөөдөр би чиний
Хуучирсан хайрыг би энд сөхөж байна
Харилцуурандаа би хүрч чадсангүй
Хамт байхдаа нэг хоромч хуураагүй
Э.ЦэндАюуш - Он солигдох мөчийн шүлэг
8:23 AMОлоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо
Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа
Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа
Жавхлан - Отрын адуучны дуу
2:34 PMУургын үзүүрт салхи исгэрнэ
Уулын нугын өвс нь сугсраад
Дөрөөн таваг шүргэн байна
ДХ: Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Өвс нь халиурч ус нь харзлаад
Уулсын дундаа дулаахан байна
Туулай сайхан зоо нь сортоод
Түмэн агт минь тарган байна
ДХ:
Зөөлөн салхи хацар илбээд
Зуны түрүүч хавар ирлээ
Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо
ДХ: *2
Үг: Ч.Дагвадорж
Ая: Г.Чойжилжав
Эрдэнэбат - Орчлонгийн сайхан хүүхнүүд
7:24 PMНарны хорвоог баясуулсан
Сарны мөнгөн туяаг нялхрааж
Сайны ерөөлөө үрдээ өргөсөн
ДХ: Орлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд
Хайлган цайлган бүүвэйгээрээ
Харанхуй шөнийг уяраасан
Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд
Үрийнхээ хойноос дээжий нь өргөсөн
ДХ:
Ачлал энэрлийн алган дээрээ
Амьдрал жаргалыг тэнцүүлсэн
Хүсэл хайрын хүндлэл хүлээж
Хүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн
ДХ: *2
Үг: Ц.Зоригтсайхан
Ая: Л.Насанбат
Бат-Эрдэнэ - Онцгой төрсөн бүсгүй
6:49 PMОройд гэрэлтэм цолмон юмаа чи
Охидын дундаас өнгө нь ялгараад
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи
Охидын дундаас өнгө нь ялгараад
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи
Нугийн дундаас цэцэг нь алаглаад
Нутагаа чимсэн бүсгүй юмаа чи
Нууцхан дүрээр миний сэтгэлд нуугдаад үлдсэн өө
Бүсгүй юмаа чи
Нууцхан дүрээр миний сэтгэлд нуугдаад үлдсэн өө
Бүсгүй юмаа чи
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи
Тэнгэрийн тааллыг өөртөө шингээсэн
Тэргүүн заяат бүсгүй юмаа чи
Олдсон насандаа дүүрэн жаргалтай
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи
Олдсон насандаа дүүрэн жаргалтай
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи
Онцгой төрсөн өө
Бүсгүй юмаа чи