Удмаас хурдан хүлгийн давхианд
Уургын үзүүрт салхи исгэрнэ
Уулын нугын өвс нь сугсраад
Дөрөөн таваг шүргэн байна
ДХ: Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Өвс нь халиурч ус нь харзлаад
Уулсын дундаа дулаахан байна
Туулай сайхан зоо нь сортоод
Түмэн агт минь тарган байна
ДХ:
Зөөлөн салхи хацар илбээд
Зуны түрүүч хавар ирлээ
Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо
ДХ: *2
Үг: Ч.Дагвадорж
Ая: Г.Чойжилжав
April 17, 2020 at 12:51 PM
Энэ дууны үгийг хэн зохиосон бэ? Ч.ДАГВАДОРЖ гэж яг зөв үү
November 7, 2023 at 1:22 PM
Л.Дагвадорж гэдэг хүн, Лувсангийн Дагвадорж
Post a Comment