Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайрлахсандаа. Show all posts

Баясгалан - Хайрлахсандаа

6:50 PM
Нүгэл хорогдоогүй харцанд минь
Нүүдлийн шувууд шиг үдлээд буцлаа гэж үү
Дутуу эдэлсэн хайрын амтанд хүлэгдэн
Дуутай гунигтай хорвоод гомдож явах гэж үү

ДХ: Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Гуниг суугаагүй харцанд минь
Ганцаардлын зовлон үлдээгээд одлоо гэж үү
Гүйцэд эдлээгүй хайрын сайханд татагдаад
Гэгэлгэн энэ л хорвоог орхиод явах гэж үү

ДХ:

Чамд эрхэлсэн харцанд минь
Хорогдон хорогдсон ч үлдэхгүй буцлаа гэж үү
Нартад заяасан хайрын сайхныг амсалгүй
Насны ганцхан хайраа орхиод явах гэж үү

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2