Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Би хэнтэй ч учирч болох байсан. Show all posts

Камертон - Би хэнтэй ч учирч болох байсан

9:47 AM
Би хэнтэй ч учирч болно
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан
Би чамд хайртай гэж анх тэвэрсэн
Бид хоёр тэр үгээ сэтгэлээсээ хэлсэн
Орчлон хагарсан ч бид хоёр хагацахгүй
Оройжин бид ингэж ярьсан
Шөнийн саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал

Нэг л мэдэхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий үлдсэн
Аяны зам дэндүү олон салаатайг
Амьдралд хөл тавиад мэдсэн
Салж нийлдэг хорвоо ийм л байдаг
Санаагаар болдоггүй амьдрал
Хайрын орчлонд авах гээх юм зөндөө ч
Анхны хайраа би насан туршдаа хайрлана
Шөнийн саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал

Инээх уйлахын засвар
Ирээд буцсан анхны хайр минь
Нэг л мэдэхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий үлдсэн
Шөнийн саран бид хоёрыг гэрэлтүүлнэ
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг үнсэнэ
Сэрүүн зүүд байж дээ энэ учрал
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2