Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Зүүд нойрондоо. Show all posts

The Lemons - Зүүд нойрондоо

8:25 AM
Сайхан бүхэн дандаа муухай байх юм
Саар явъя гэхээр саад бүү хий гэх юм
Сарны гэрэлд би алхана
Сүүдэр намайг дагасаар байх юм
Сайн сайхан бүхнийг төсөөлөхөд минь
Саад бүү болооч надад

Зөн совиндоо итгэхээр
Зүйрлэшгүй сайхан амьдрал угтах юм
Бүүдгэр ирээдүй манантана
Би өөрөө мансуураад
Зүүд нойрондоо үлдмээр

Өглөө бүхэн шинээр сэрж босохсон
Өдөр бүхэн нэг л хэвийн байх юм
Орой бүр намайг чи бүүвэйлээч
Шөнө болохоор намайг хаяж яваач
Орондоо ганцаараа сэрмээр
Өдөр бүхнийг өөр өөр болгоод
Саарал бүхнийг сахалтайгаа хусаад
Сүүдрээ дагуулаад сүр жавхлантай алхъя

Зөн совиндоо итгэхээр
Зүйрлэшгүй сайхан амьдрал угтах юм
Бүүдгэр ирээдүй манантана
Би өөрөө мансуураад
Зүүд нойрондоо үлдмээр
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2