Отгоо ~ Ганцхан нар
2:23 PMАлтан нар хэнийг ч ялгахгүй
Ариун илчээ алив бүгдэд түгээнэ
Ганцхан нартай дэлхийд чи, бид нар
Амжиж ирсэн бидний заяа
Гунигийн нулимс, баярын мишээл
Хүн бүрт ижилхэн
Урсах цагтаа нулимс ижилхэн
Учирах үедээ жаргал адилхан
Дуулах болвол дуулсан шиг дуулаад
Дундуур байвч дүүрэн юм шиг алхах сайхан
Өглөө бүхний нарыг
Инээж угтах сайхан
Гадаа нартай ч сэтгэлд хүйтэн өдөр олон бий
Гадаа хүйтэн ч сэтгэл галтай байхад бүгд бүтнэ
Хэн бүхэн ижилгүй ч
Мөнх тэнгэрт наран ганцхан
Мөнх оршиж
Мөнх мандахдаа тэр ижилхэн
Амьдрах даанч сайхан
Алтан нар цорын ганц
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан
Амьдрах сайхан
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан
Отгоо ~ Үлгэрийн хот
10:34 AMЗөөлөн цагаан үүлэн дээр барьсан
Ногоон хотод тавтай морил
Чамайг хөтлөөд, нүдээ аниад
Үлгэр эхлэе
Солонгорон замаар алхах бяцхан хүмүүс
Тэднийг харах сахиусан тэнгэр
Шидэт саваа, мэргэн өвөө, хүслийн хайрцаг
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц энэ
Мөсөн чихэр барьсан гоо дагина
Болор шаахай, сүйх тэрэг
Дурласан ханхүү, цэнхэр шувуу
Зөөлөн цагаан үүлэн дээр барьсан
Ногоон хотод тавтай морил
Чамайг хөтлөөд, нүдээ аниад
Үлгэрт шингэе
Хөөсөн бөмбөлөгнүүд
Өнгө өнгийн гэрлүүд
Хэмнэлтэй хөгжмийн аянд надтай
Үлгэрийн хотоор аялах
Нэгэн зүүдний зорчигчид (x2)
Мөнгөн бөмбөлөгнүүд
Өнгө өнгийн гэрлүүд
Хэмнэлтэй хөгжмийн аянд надтай
Үлгэрийн хотоор аялах
Нэгэн зүүдний зорчигчид (x2)
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц энэ (x2)
Отгоо ~ Диваажин
5:32 PMБи диваажин биш ээ
Арай өөрөөр мэдэр
Сэтгэл татагдах болгон
Сэвгүй байх нь ховор
ah ah ah ah
Надад их юм бий
Цэцэгнээс төрөөгүй
Харж байгаа бүхний
Цаана нь их юм бий
Эхлээд сайн хар зүрх юу гэж байна
Таалагдвал ярилц зүрх юу гэж байна
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэж байна
Харин чи таалагдав уу тэр юу гэж байна
Чи жаргал бишээ
Жоохон нүдээ нээ
Тал зассан харцанд
Дутуу юм байна уучлаарай
ah ah ah ah
Чамд их юм бий
Байцаанаас төрөөгүй
Нууж байгаа нууц
Нүүрэн дээр чинь тодроно
дх:
Эхлээд сайн харъя зүрх юу гэнэ вэ
Таалагдвал ярилцъя зүрх юу гэнэ вэ
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэнэ вэ
Харин чи таалагдав уу тэр юу гэв ээ
oh oh oh oh
дх:
Эхлээд сайн харъя л даа тэгээд
Зүрх юу гэнэ вэ
Таалагдвал ярилцъя
Зүрх юу гэж байна
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэнэ вэ
Харин би таалагдав уу чи юу гэв ээ
oh oh oh oh
no no no no
Одноо, Отгоо ~ Дурлаа юу
5:02 PMДуугүй болоод гуниг тэрлэх нь ихсэх юм, ихсэх юм
Дуусашгүй гоо сайхны захыг нь амсаад, амтлаад
Дурлалын салхинд дахиад л хийсэн одлоо
Хайрлаа юу миний жаахан амраг, амраг минь
Хачин зөөлөн гэгээ харцнаас чинь цацрах юм, цацрах юм
Хүний сайхан түүнийг нүднээс чинь нүүлтэй нь биш
Хамтдаа дуугүй гансраад хүлээхээс биш дээ
Дх: Дурлаа юу
Дурлалын салхи чи
Хайрлаа юу
Харцнаас чинь цацрах юм /х2/
Дурлаа юу
Хайрлаа юу /х2/
Отгоо - Цаг хугацаа
8:10 AMЦагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Хичнээн жил өнгөрснийг
Хэлж мэдэхгүй нь би
Хүний дайтай амьдрах сэтгэл
Хүрч хаашаа ч юм алга болж
ДХ: Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна *2
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ таниагүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хувь тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа
ДХ:
Отгоо - Үлгэр
8:44 AMЭнэ дэлхий эргэж байхад
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байж ээ
Эгч нь даруухан
Энгийн нэгэн бүсгүй
Эрчүүд дурладаг ч
Эргүүлж эс чадна
Дүү нь бүр хөөрхөн
Дуунд гардаг гүнж шиг
Дурласан нь олон ч
Дураараа занд нь дургүй
ДХ: Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Эгч нь дүүдээ захив
Эрээн барааныг тайлан
Дүү нь дургүйхэн сонсоно
Дуусгалгүй гараад явна
Нэгэн сайхан өдөр
Нэгэн зүйл дүүд тохионо
Нээрээ тэр эгчийн үгтэй
Нийлж нийлж яг таарна
Үүнээс хойш дүү
Эгчийн үгний үнэнийг ухаарч
Үүнийг мэдсэн эгч нь
Өөрийн дүүг хараад баярлана
ДХ:
Эрт урьдын цагт
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байхад
Энэ хорвоогийн аз жаргал
Олоод хүрээд иржээ
Сайхан эгчийн хүссэн хайр
Санаанд оромгүйгээр иржээ
Хөөрхөн үгийн мөрөөдсөн залуу
Хүссэнээр нь гараад иржээ
ДХ: Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр
Отгоо - Хорвоогийн нэг хэсэг
8:43 AMНад дээр орсон ганцхан дусал
Чи тэнгэрээс будрах цагаан цасны
Алган дээр унасан ганцхан ширхэг
Чи энэ хорвоогийн нэг хэсэг
Чи чимэглээгүй цэцгийн нэг ширхэг
Чи над руу тусах нарны цацраг
Чи намайг хөглөсөн гитарын аялгуу
Ла ла ла
ДХ: Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ётой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамтдаа л байх ёстой
Тэгэхээр чи бид хоёр хамт жаргалтай байх ёстой
Ла ла ла, ла ла ла, ла ла ла, ла ла ла
Чиний бурхан тэнгэрээс харж байна
Чиний бурхан чамд итгээд харж байна
Аз жаргалыг төлөө амьдаръя лалала
Аз жаргал хаа байна эрж хайя, лалала
ДХ:
Отгоо - Чамд зориулъя
8:43 AMУчирсан тэр зөөлөн харцыг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай
Тэр өдөр уулзсан
ДХ: Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулъя гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулъя гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай
Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрдэг
Хамгийн жаргалтай мөчүүд
Чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж
Урагшаа тэмүүлж амьдаръя
ДХ:
Отгоо - Baseball малгай
8:54 AMНар дээрээс тусвал хэцүү юмаа
Дэлгүүр орж худалдаж авахаар
Дэмий гадуур сэлгүүцэж явна
Уг намайг худалдаж авахаас
Урьтаад нэг нь бэлэглээсэй
Улаан эсвэл хар өнгөтэй
Урдаа бас ямар нэг бичигтэйг
ДХ: Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгэж хэлсэн юм бэ
Яагаад үүнийг өгч болохгүй гэж
Ямар хүн тэгэж хэлсэн юм бэ *2
Бэлгэнд baseball малгай өгөөч
Бааранд орвол өмсөх гэсиймаа
Бусдаас гоёыг худалаж авахаар
Бороон дундуур алхаж явна
Харин намайг авахаас урьтаад
Хэн нэг нь бэлэглээсэй
Хар эсвэл өөр өнгөтэйг
Хамгийн гоё харагдах ид шидтэйг
ДХ:
Отгоо - Хайр дурлалын боол
8:53 AMБие сэтгэл миний үүнийг гэрчилнэ
Бусдын үгийг худал хэмээн тайтгарч
Бурхан тэнгэрт чиний хайрыг хүсэн мөргөнө
Чамайг гэсэн миний сэтгэлийг
Зүрх чинь ойлгож байна уу
Чамд найдсан миний итгэлийг
Сэтгэл чинь мэдэрч байна уу
Анх хараад дурласан юм болов уу
Аашинд чинь дассан юм болов уу
Зөөлөн харцанд чинь итгэсэн юм болов уу
Зөвхөн чиний хайранд уусав уу
Отгоо - Би ч үгүй
8:53 AMТэндээс салхи надруу үлээж байна
Наран мандахгүй мэт жаргаж байна
Надаас гуниг салахгүй мэт дагаж байна
Чи надаар дутахгүй гээд хол явлаа
Чи надад эрхлэхгүй гээд хол явлаа
Чи намайг хүсэхгүй гээд хол явлаа
Чи надтай амьдрахгүй гээд хол явлаа
ДХ:
Тэнгэрийн үүлс арилан цэлмэлээ
Тэндээс салхи зөөлөн үлээлээ
Наран дээшлэн дээшлэн мандлаа
Надаас гуниг байгаагүй мэт холдлоо
Чи надаар дутахгүй бол би ч үгүй
Чи надад эрхлэхгүй бол би ч үгүй
Чи намайг хүсэхгүй бол би ч үгүй
Чи надтай амьдрахгүй бол би ч үгүй *2
ДХ:
Отгоо - Би чамайг
8:53 AMСэтгэлд дулаан царай
Намрын бороотой шөнийн
Зүүдэнд ирсэн тэр мөч
Зүгээр л хүрч ирээд
Зүрхийг эзэмдсэн
Юу ч хэлж чадалгүй хоцорсон
ДХ: Би чамайг хайсан
Би чамайг харсан
Би чамайг олсон
Тэгэхэд чи миний болсон *2
Na na na na na na
Хайраа хайж байгаа зүрх
Бусдаас онцгой дүр төрх
Намайг харсан тэр харц
Чамайг харсан тэр мөч
Аяархан дөхөн ирээд
Гараас хөтөлсөн
Амьдрал ингээд гоё болсон
ДХ: Чи намайг хайсан
Чи намайг харсан
Чи намайг олсон
Тэгэхэд би чинийх болсон *2
Na na na na na na
Отгоо - La la
8:52 AMХөх тэнгэрт дүүлэх юмсан
Хөөрөн нисэн юмсан
Хүний сайн нь байх юмсан
Санаснаараа амьдрах юмсан
Саран дээр очих юмсан
Сайхан хот барих юмсан
Сая мод тарих юмсан
ДХ: Хүссэнээрээ амьдрах юмсан
Хүссэнээрээ амьдрах юмсан
Санаснаараа амьдрах юмсан
Санаснаараа амьдрах юмсан
La la la la la la la la la la la
Дураараа амьдрах юмсан
Дуртай бүхнээ хийх юмсан
Дуугаа дуулах юмсан
Дуулим хорвоод жаргах юмсан
Сэтгэлээсээ дурлах юмсан
Зүүд шиг амьдрах юмсан
Сэрсэн ч хайрлах юмсан
Тиймээ чамтай хамт байх юмсан
ДХ: Дураараа амьдрах юмсан
Дураараа амьдрах юмсан
Сэтгэлээсээ дурлах юмсан
Сэтгэлээсээ дурлах юмсан
La la la la la la la la la la la
Отгоо - Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
10:48 AMЭэждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж ч бай дээрэлхэж ч бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидийг хайрлах өвчтэй
Отгоо - Маргааш надад ирнэ
10:48 AMИрэхдээ нарыг авч ирнэ
Хаврыг авч ирнэ
Хайрыг авч ирнэ
ДХ: Авч ирнээ ...
Маргааш надад ирнэ
Оргүй хоосныг авч ирнэ
Одоо байгааг авч одно
Хугацаа бүхнийг сануулна
ДХ: Сануулнаа ...
Маргааш надад ирнэ
Цасаар шуураад ирнэ
Бороо асгаруулаад ирнэ
Өнгөрснийг мартуулахаар ирнэ
Маргааш надад ирнэ
Ирэхдээ явахаар ирнэ
Дахиад маргаашийг хүлээ гээд
Зөөлөн шивнээд одох болно
ДХ: Одох болноо...
Сануулна аа...
Авч ирнэ ээ...
Одох болноо
Отгоо - 12 сар, 12 цаг
10:48 AM12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Амьдралд минь энэ шинэ жил баяр баяслыг авчирна
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
ДХ: Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Цас яасан зөөлөн хаялах юм бэ
Тик, так, тик, так
Цаг ямар удаан цохилох юм бэ
Тик, так, тик, так
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Хүн бүхэн шинэ оныг хүсэн хүсэн хүлээж байна
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Хүслээ шивнэцгээе цагийн зүүг чагнацгаая
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
ДХ: Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдэш аз жаргалтай
Хүслээ шивнэцгээе хонхны дуугаа чагнацгаая
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
Хүн бүхэн шинэ оныг хүсэн хүсэн хүлээж байна
12 цаг өнгөрч шинэ жил ирнэ
ДХ: Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдэш аз жаргалтай
Цас яасан зөөлөн хаялах юм бэ
Тик, так, тик, так
Цаг ямар удаан цохилох юм бэ
Тик, так, тик, так
Гадаа цас хаялан байна цасан бударч байна
Шинэ жилийн тэр үдшийг би хүлээсээр
Хүслээ шивнэцгээе хонхны дуугаа чагнацгаая
12 цаг болж шинэ жил ирлээ
Отгоо - Why
10:48 AMЯагаад би ганцаараа үлдсэн юм бол
Ариухан дурсамж хайрт минь
Чамайгаа би санаж байна
Би чамдаа хайртай байсан
Чи наддаа хайртай байсан
Гэнэн цагаахан хүүхэд нас минь
Бүхнийг сайн сайхнаар бодож явсан
ДХ: Миний тэр хайр дурлал
Алсын тэртээд хоцорсон ч
Ахиад наддаа ирэхгүй ч
Мартаж чадахгүй нь
Үгүйсгэж болохгүй нь
Дахиад тэр үе ирдэгсэн бол
Ахиад чамайгаа чанга тэврэхсэн
Сэтгэлээ онгойтол
Бүхнийг би ярихсан
Тэгээд нэг тайвширахсан
Отгоо - Тэгэхэд би
10:48 AMЭргэлдэн хөөрч наадахсандаа
Гэгээн бага нас минь
Чи хаашаа одоов
Эрээн бараан амьдралыг
Мэдэхгүй л явж дээ
ДХ: Тэгэхэд би хүүхэд байсан
Тэгэхэд би хүүхэд байсан
Хараацай болж нисэхсэн дээ
Хан тэнгэрт дүүлэхсэн дээ
Намайг чи үнсээч
Хожим харамсахгүйгээр
Бүх зүйл хугацаатай
Эргэж ирэхгүй шүү дээ
ДХ:
Гомдол гунигаа тайтгарлаар солихсон
Бодох санах зүйлгүй гэгээн байхсан
Бүх зүйл ямар санаснаар болох биш
Бүх зүйл ямар бодсоноор болох биш
ДХ:
Отгоо - Заримдаа л
10:48 AMТэхлээр би баярладаг
Дандаа л тэнгэрт нар гийдэг бол
Сартай шөнийг би хүснэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
ДХ: Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ
Хааяахан зөөлөн бороо шивэрдэг
Маш ихээр би баярладаг
Үргэлж зөөлнөөр бороо шивэрвэл
Цав цагаахан цасыг үгүйлнэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
ДХ:
Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ
Отгоо - Хайрласаар
10:48 AMОлон хоног би түүнийг тэсч ядан хүлээнэ
Дурлалт хүнээ сэтгэлдээ багтааж
Дуусашгүй мөрөөдлүүдээр өөрийгөө хуурна
Дахиад ирэх болов уу гээд
Давтан давтан өөрөөсөө асууна
ДХ: Чамайг би хайрласаар
Цаг үргэлж бодсоор
Аз жаргалтай мөчүүдийг
Ахин ирэхийг хүлээсээр
Өө өө өө
Нэгэн өдөр нэгэн цагт
Нисэх мэт холдон одсон
Хайртай хүнийхээ хойноос би
Хүрч очих зүрх байсангүй
Гэвч яаая гэхэв тавилан юм гээд
Энэхэн дурлалаа дурамжхан төгсгөе
Ганцхан чамд хайртай гээд
Ганцаараа хорвоог туулая
ДХ: *2
Оройн тэнгэрийн тоолж барамгүй од шиг
Олон хоног би түүнийг
Тэсч ядан хүлээнэ