Маргааш надад ирнэ
Ирэхдээ нарыг авч ирнэ
Хаврыг авч ирнэ
Хайрыг авч ирнэ
ДХ: Авч ирнээ ...
Маргааш надад ирнэ
Оргүй хоосныг авч ирнэ
Одоо байгааг авч одно
Хугацаа бүхнийг сануулна
ДХ: Сануулнаа ...
Маргааш надад ирнэ
Цасаар шуураад ирнэ
Бороо асгаруулаад ирнэ
Өнгөрснийг мартуулахаар ирнэ
Маргааш надад ирнэ
Ирэхдээ явахаар ирнэ
Дахиад маргаашийг хүлээ гээд
Зөөлөн шивнээд одох болно
ДХ: Одох болноо...
Сануулна аа...
Авч ирнэ ээ...
Одох болноо
Post a Comment