Showing posts with label Дууны нэр: Тогоруу. Show all posts
Уянга - Тогоруу
4:21 PMӨнөө өглөө миний дээгүүр
Өнчин ганцхан тогоруу нислээ
Өнчин ганцхан тэр тогорууг
Өөртэйгөө би жишин зүйрлэхдээ
Ганцаараа юу тогоруу шувуу
Ганганан гунганан нисэн одлоо
Ижлээ алдсан хөөрхий тогорууг
Эргэн иртэл дуугаа би дуулна
Гуниг зарласан тэр тогорууг
Өөртэйгөө би жишин зүйрлэхдээ
Уйтгарт нүднээс нулимс унагаад
Унаган хайраа эргэн санахдаа
дахилт
Үдэш унтах зүүдэнд минь
Үргэлж нисэн ирэх тогоруу
Өглөө сэрээд босоод харахад минь
Үргэлж надаас хульжин одох юм
дахилт
Зүүдэн дундах шөнө бүхэн
Зүрхэнд нисэн ирэх тогоруу
Заяа төөргөөр адилхан ч гэсэн
Замбуулин дээр ижлээ эрэх юм
дахилт