Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайр хүлээсэн цас. Show all posts

Нэгэн зүгт - Хайр хүлээсэн цас

8:50 AM
Эхний ширхэг сормуус дээр чинь
Эрхэлж тогтон бүжиж байна
Эгшин зуур чамдаа дурлалаа
Эсвэл миний зүрхэн тольт дээр
Зун шиг өвөл айлчилчихаад
Зугаацна уу надаар сэтгэлээ
Эмзэгхэн сэтгэлийг эгшиг бүрт чиний нэртэй
Ийм үдшээр чамтайгаа болзох дуртай

Дх: Жаргалаа дөрвөн улиралд хувааж
Цастай хамт чам дээр бууна
Хайраараа зүрх зүрхээ асаавал
Цагаан талд дэлгэрнэ ээ

Харзны усанд унасан сарнаас
Хайр гуйхаар шөнө очсон
Харин тэр чамайг зааж өглөө
Чиний харцанд дув дулаахан
Өвөл төрсөн ангаахай би
Өөрөөсөө ч илүү чамд хайртай
Энэ өвлийн эхний цасанд
Гэгээ нэмсэн учрал минь
Эцэсгүй төгсгөлгүй өвлийн дурлал

Дх:

Нэг өвлийн туршид цас хүлээсэн
Энэ өвлийн хүйтэнд хайрандаа бүлээцлээ
Гэрэл гийсэн тэргэл сарны дулаан илчинд
Эгэл төрхөнд чинь би бүрмөсөн ууссан

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2