Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Зүрхэн дуулал. Show all posts

Ариунаа - Зүрхэн дуулал

3:15 PM
Өглөөний эртэч шувууд намайг юунд сэрээв дээ
Өдрүүд ээлжлэх орчлон дуунд юунд дурлуулав даа
Өгөөмөр шаргал наран бодолд юунд унагав даа
Өнчин зүрх минь уймарч учрал юунд шаналав даа

Аялгуулаг сайхан жаргалаа
Аргадах хэцүү тавилангаа
Амраг минь
Зөвхөн чамтайгаа хамт туулахсан
Дх: Эхлэл төгсгөлгүй
Хорвоогийн энэ өдрүүдийг
Ихэр халуун
Хайранд сөгдсөөр дуусгана аа
Чин үнэн сэтгэлээ
Энгэр дулаан өдрүүдээ
Ганцхан чамдаа
Харамгүй зориулсан, амьдрал аа
Хувь тавилангийн эзэн минь дурлалд юунд яаруулав
Хулгайлагдсан тэр өдрүүдийн дурсамжийг юунд мартуулав
Хөнгөн гунигтай нvдний харц намайг юунд ширтэнэ вээ
Хөөрхөн ааштай явсан нас минь юунд холдоно вээ
Аялгуулаг сайхан жаргалаа
Аргадах хэцүү тавилангаа
Амраг минь
Зөвхөн чамтайгаа хамт туулахсан
Дх: Эхлэл төгсгөлгүй
Хорвоогийн энэ өдрүүдийг
Ихэр халуун Хайранд сөгдсөөр дуусгана аа
Чин үнэн сэтгэлээ
Энгэр дулаан өдрүүдээ
Ганцхан чамдаа
Харамгүй зориулсан, амьдрал аа
Эхлэл төгсгөлгүй
Хорвоогийн энэ өдрүүдийг
Ихэр халуун
Хайранд сөгдсөөр дуусгана аа
Чин үнэн сэтгэлээ
Энгэр дулаан өдрүүдээ
Ганцхан чамдаа
Харамгүй зориулсан
Амьдралаа, амьдралаа, амьдрал аа
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2